SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, February 28, 2012

Эрдэмтэд гоц хүмүүсийн нууцыг тайлж чадсангүй



  Гадна төрхөөрөө энгийн мэт харагдах зарим хүмүүс хэдэн сараар өөрийгөө тамлаж, олон жилээр унтахгүй........
 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

....... байхын зэрэгцээ цаг хугацааг эргүүлэн улам залуужих нь хачирхалтай. Мөн могойтой торонд унтдаг, гартаа тааралдсан бүхнийг шатаадаг, нүднээс нь нулимс бус очир эрдэнэ гоождог хүн ч бий. Тэд хэн бэ? Хэн тэдэнд ийм нууцлаг чадварыг заяасан юм бол? Йог аймшигтай Энэтхэгийн Бхопал хотын йог Рави Варанаси 87 өдрийн турш нуруу ба хөлнөөсөө гох¬дуулан дүүжлэгджээ.
 Мо¬дон бай¬гууламжны найман дэ¬гээнээс өлгөгдөн газраас нэг метр зайд ийнхүү олон хоног байх¬даа тэрээр хүмүүстэй юм ярьж, хоол унд багахан хэм¬жээгээр идэж байлаа. Гур¬ван сарын дараа Рави юу ч болоогүй мэт хөл дээрээ босч ирэн дасгалаа хийж эхэлсэн бай¬на. Энэ бүх хугацааны турш түү¬нийг ажиглаж бай¬сан эмч йогчны бие маш сайн байгааг мэдэгджээ. Мөнхөд сэрүүн Минск хотын оршин суугч Яков Цеперович 26 настайдаа кл謬ник үхэлд оржээ. Түүнээс хойш тэр нэг л ха¬чин болсон гэнэ. Яков огт ун¬тахаа бай¬сан тул нойр¬ны эм уув. Гэвч үйл¬чил¬сэнгүй. Түүний хувьд амьд¬рал нь хяз-гааргүй үргэлжлэх нэг өдөр бо¬лон хувирлаа.
  Тэр бүү хэл Яков хөгшрөхөө боль¬жээ. Одоо тэр 43 настай ч хоёр дахь удаа¬гаа төрсөн тэр мөч ши¬гээ 26-тай мэт ха¬рагддаг аж. Хавьтсанаа түймэрдэгч 1927 онд Америкийн эмч Л.Вуд¬ман дээр ирсэн хар арьстан өвчин зовлонгоо тоо¬чив. Ан¬дервуд хэмээх тэр эр нус¬ны ал¬чуур аваад амандаа наан, амьс¬галж гарлаа. Хэд¬хэн се¬кундын дараа нусны ал¬чуур ша¬таж, гайхаж мэлэр¬сэн эмчийн нүдэн дээр ердөө үнс болж хувирчээ. Дараа нь тэр хуу¬рай навчсыг шатаав. Шин¬жээчид маш сайн шал¬гаж үзээд ямар ч луйвар байх¬гүйг нотолжээ. “Өвчтөн” үр¬гэлж амьсгалаа барьж байх шаард¬лага гардаг хэмээн гомдоллож байв. Учир нь хэрэв тэр цээж дүүрэн амьсгал аваад гаргавал эргэн тойрны хамаг юмаа шатаачих гээд байдаг аж.
 Андервудыг эмнэлэгт хэв¬түүлэн удаан судалсан ч эмч нар түүний энэ гоц үзэгдлийн учрыг тайлж чадсангүй. Могойг захирагч Энэтхэгийн Сингх Абу гэдэг эрд могойн хор огт үйл¬чилдэггүй нь хачирхалтай. Тэ¬рээр амьтны хүрээлэнд ажил-лаж байхдаа анх наж мо¬гойд хатгуулжээ. Гэтэл биед нь ямар ч өөрчлөлт ажиг¬лагдсангүй. Тэр бүү хэл өчүү¬хэн төдий ч хорсоогүй гэнэ. Дараа нь тэр зориуд мо¬гойд хатгуулсан ч мөн адил яасан ч үгүй. Түүнээс хойш Абу хорт могой язганалдах шилэн тасалгаанд орох зэрэг шоу үзүүлж эхэллээ. Хэвлээр мөлхөгчид түүнийг дураараа хазах ч мань эрийн бие могойн хорны эсрэг дархлаатай тул хэнэг¬гүй зогсдог аж.
  Эмч нар түү¬ний цусыг шинжилж үзэ¬хэд могойн хор биед нь ороод уусч, тэжээлийн бодис болон хувирч байлаа. Тэр бүү хэл Сингхийн цусны бүтэц жи¬рийн хүмүүсийнхээс өөр аж. Иймээс түүнийг харь га¬ра¬гийн хүн гэсэн таамаглал ч гарч ирэв. Суд¬лаачдын хувьд Абу үнэ¬хээр оньсого хэвээр үлджээ. Очир эрдэнийн нулимс Хойд Африкийн Ханумаг очир эрдэнийн бүсгүй гэдэг. Тэр огт уйлдаггүй хүүхэд бай¬сан гэдэг. Харин нэг удаа эхдээ сонгино арилгахад нь тусалж байгаад анх удаа уйлсан байна. Эцэг эх нь түүнийг ха¬раад мэл гайхлаа. Учир нь түү¬ний нүднээс нулимс бус ха¬туу талстууд унаж эхэлжээ. Аф¬рикчууд мухар сүсгээрээ алдар¬тай.
  Эцэг эх нь түүний биед чөт¬гөр шүглэчихэж гэж бо¬доод энэ явдлыг чанд нууцлахаар шийдэв. Ханумын эцэг алт, мөн¬гөний дархан тул тэдгээр талс¬тыг судлахаар шийдсэн бай¬на. Тэрээр гайхалтай тун-галаг бөгөөд очир эрдэнэ мэт гя¬лалзах эдгээр талстыг өнгөлж янз¬лан гоёлын зүүлт чимэглэл хийж үзэв. Удалгүй охины ну¬лимс нь худалдан авагчдын дунд маш гүйл¬гээтэй бараа боллоо. Нэ¬гэн үйлчлүүлэгчид энэ талст хачин санагдаад тэр шин¬жилгээнд аваачиж өгчээ. Гэ¬тэл органик гаралтай брил¬лиант гэсэн хариу гарлаа. Түү¬нээс хойш эрдэмтэд Ханума охиныг сонир¬хон судалсаар бай¬гаа ч хатуу чулуун ну¬лимсны учрыг тайлж чадахгүй л байна.

0 сэтгэгдэл:

Post a Comment