SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Friday, February 17, 2012

Хамгийн жижигхэн хамелон олджээ



Германы эрдэмтэд Мадагаскараас ердөө 29 мм-ын урттай, дэлхий дээрх хамгийн жижигхэн хамелеон........
 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

........... олсон тухай Би-Би-Си агентлаг мэдээлжээ.
Хамелеонуудын дотроос хамгийн жижигхэн нь байж магадгүй Brookesia micra гэдэг энэ шинэ төрөл Мадагаскарт маш ховор юм. Энэ гүрвэлүүдийн амьдардаг орчинд өчүүхэн байдлаар ч гэсэн халдсан тохиолдолд устах аюултай гэж судлаачид болгоомжилж байгаа ажээ. «Энэ амьтад өдрийн цагийг ихэвчлэн модны дор өнгөрүүлдэг. Харин орой нь модон дээр гарч ирдэг учраас тэр үед ажиглаж болно» гэж судалгааны багийн ахлагч Фрэнк Кло ярьжээ.
Бяцхан хамелеоныг нэгэн алсагдмал арлаас олсон байна. Арлын хүрээлэн буй орчны нөхцөл бяцхан хамелеонуудын бүлэг үүсэн бий болох хувьслын үйл явцад нөлөөлсөн гэж эрдэмтэд таамаглаж байгаа ажээ.
Мадагаскарын хойд нутгаас олдсон жижигхэн хамелеоны өөр гурван төрөл энэ таамгийг нотолж байгаа юм.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ”

0 сэтгэгдэл:

Post a Comment