SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, February 28, 2012

Хурандаа нарыг өмгөөлөх хүн байсангүй






2008 оны УИХ-ын сонгуулийн дараа болсон "Долдугаар сарын 1"-ний үймээний үеэр галт зэвсэг.......
  Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
......... хэрэглэх үүрэг өгсөн хэрэгт холбогдсон цагдаагийн экс дарга нарын анхан шатны шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн танхимд болох байсан боловч шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Итгэл, Л.Өлзийсайхан нар нь шүүх хуралд эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй учраас ирэх сарын 14-ныг хүртэл хойшлогдлоо.

Шүүх хуралд хохирогчын талыг төлөөлж Ц.Энхбаяр байлцсан бол шүүгдэгч Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нар өөрсдөө хүрэлцэн ирсэн юм.

Мөн хохирогчын ар гэр болох Ц.Энхбаяр нар нэмж өмгөөлөгч авсан нь О.Баасанхүү. Тэрбээр 14-ныг хүртэлх хугацаанд хавтаст хэрэгтэй танилцах аж. Хэргийг сануулахад таван хүний алтан амь, олон залуус гэмтэж, нэлээд их хэмжээний хөрөнгө устаж үгүй болсон гээд монголчуудын хувьд энэ өдрийг "хар" хэмээн тодорхойлсон байдаг.

Энэ бүгдэд тухайн үеийн Цагдаагийн байгууллагын удирдлагуудыг буруутган өршөөгдсөн байсан хэргийг сэргээн шалгаж байгаа билээ. Тэгвэл тэдэнд холбогдох 21147006 дугаартай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 буюу гэмт хэрэгт хамтран оролцож гардан гүйцэтгэсэн, 274 дүгээр зүйлийн 247.2 буюу Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэгг, цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургууль, цугларалтын үед цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж энэ бүлэгг заасан гэмт хэргийг үйлдсэн гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа бөгөөд гэм буруутай болох нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэгдэх юм.

 ЦАГДААГИЙН ДАРГА НАРЫН АР ГЭРИЙНХЭН ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЖ ЖАГСАВ

Анхан шатны шүүхийн хурал болохтой зэрэгцэн Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна талбайд Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарын гэр бүл, үр хүүхэд болон багын найз нар нь эсэргүүцлээ илэрхийлж тайван жагсаал хийсэн юм.

Тэдний энэхүү жагсаалд ойролцоогоор 50 орчим хүн оролцсон бөгөөд "Цагдаа улс төрийн золиос биш", "Хуулийг завхруулж болохгүй", "Зарлиг хэрэгжүүлсэн цагдааг буруутгах ёсгүй", "Улс төрчид шүүхэд нөлөөлөхөө боль" зэрэг уриа лоозон барьсан байлаа.

Н.ЭНХБАЯР, С.БАЯР, Д.ЛҮНДЭЭЖАНЦАН, Ц.МӨНХ-ОРГИЛ НАРЫГ ШҮҮХ ХУРАЛД ОРОЛЦУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЛАА

Анхан шатны шүүх хурлын үеэр Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл шүүх бүрэлдэхүүнд тухайн үөд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан, Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг шүүх хуралд байлцуулах хүсэлт гаргасан. Шүүх бүрэлдэхүүн энэ хүсэлтийг хүлээж авч дээрх нэр бүхий хүмүүсийг гэрчээр байлцуулахаар болсон. Тиймээс ирэх сарын 14 нд болох шүүх хуралд дээрх хүмүүс оролцохоор болж байгаа юм.

Хохирогчийн ар гэр Д.Үржигсүрэн: ХУРАНДАА Ш.БАТСҮХ ӨӨРӨӨ ЭХЭЛЖ БУУДСАН ЮМ БИЛЭЭ

-Шүүх хурал болох талаар танд албан ёсоор мэдэгдсэн үү?


-Бидэнд мэдэгдээгүй. Телевиз болон сайтуудад гарсан мэдээллийг харж л мэдлээ. Уг нь энэ хэргийн хохирогчдод албан ёсоор мэдэгдэх ёстой баймаар юм. Манай нөхөр Ц.Энхбаяр энэ хэргийн араас бүтэн дөрвөн жил тасралтгүй хөөцөлдөж байна. Гэтэл бидэнд мэдэгдэлгүй шүүх хурал зарласан нь сонирхолтой л юм.

-Цагдаагийн дарга нарын ар гэрийнхэн хууль бус шүүх хурал болох гэж байна хэмээн эсэргүүцэж байна. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Долдугаар сарын 1-ний үймээнд оролцсон хүмүүсийг зандалчлах гэдэг зүйл ангиар хоморголон яллаж байсан. Гэтэл цэргийн гэмт хэрэгт хамааруулж болохгүй гэж байгаа нь юу гэсэн үг вэ. Би хүүгээ бусдын гарт алдсан эх хүний хувьд жагсч байгаа цагдаагийн ар гэрийнхнийг хариуцлагагүй, бүдүүлэг үйлдэл гаргаж байна гэж үзнэ. Цагдаа үүргээ гүйцэтгэсэн гэж бодохгүй байна. Тэр үед цагдаа нар намын байрыг, эрх баригчдыг жагсагчдаас хамгаалж байсан шүү дээ. Түүнээс эх орноо хамгаалсан юм шиг яриад, уйлж унжаад байгаа нь утгагүй л санагдаж байна.

-Ар гэрийнхэн тэднийг буудах тушаал өгөөгүй гэх юм?

-Буудах тушаал өгсөн байсан ч онц байдал тогтоосон бүсэд галт зэвсэг хэрэглэж болохгүй гэж хуулинд заасан байдаг юм билээ. Буудах тушаал өгсөн үү, өгөөгүй юу гэдгийг шүүх шийднэ. Шүүхээр ороогүй байхад энэ тэрүүгээр уйлаад яваад байгааг эсэргүүцэж байна. Буудах тушаал өгсөн. Тэгээд 805 дугаар ангийн тусгай тасгийн 20-иод алба хаагчид сум тараасан байдаг.

Алба хаагчид нь буудаж чадахгүй байх үед хурандаа Ш.Батсүх өөрөө буудаж, нэг залуугийн хэвлийн тус газар оносон гэдэг. Даргыгаа буудсаны дараа алба хаагчид нь зориг орж, буудаж эхэл-сэн талаар ярьсан зүйл бий. Хэн ярьсан талаар би дэлгэрэнгүй хэлмээргүй байна. Манайд гэрчийг хамгаалах эрх зүйн орчин ямар билээ. Надад сайн санасан хүнийг элдэв асуудалд оруулаад яах вэ. Дээрээс нь буудах тушаал өгсөн ч заавал хүнийг буудах албагүй.

Гэтэл цагдаа нар хөөж байгаад буудсан байдаг. Бүр сумны шарх аваад амиа алдсан миний хүү, бас хоёр залууг цагдаа нар хохь нь гээд өшиглөж байсан юм билээ. Гэм зэмгүй хүнийг алчихаад ийм авир гаргаж болох уу.

Ч.Амарболдын эхнэр Ш.Нарангэрэл: ҮЙМЭЭНИЙГ ӨДӨӨЖ, ЗОХИОН БАЙГУУЛСАН ХҮМҮҮСИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

-Цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийг та бүхэн ямар учраас эсэргүүцэж байгаа юм бэ?


-Улсын ерөнхий прокуророор Д.Дорлигжав томилогдсоноос хойш хууль хяналтын байгууллагынхан 2008 оны сонгуулийн үеэр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дарга нарыг заавал яллах гэсэн хууль бус үйлдэл гаргаж байна. Прокуророос өнгөрсөн нэгдүгээр сарын 2-нд шүүх рүү шилжүүлэн, цэргийн гэмт хэрэг гэж ярьж байгаа. Энэ бол цэргийн гэмт хэрэг биш, цэргийн ч байгууллага биш. 2010 оны долдугаар сарын 9-нд өршөөлийн хуульд хамрагдсан. Гэтэл хэргийг эргэж сэргээсэнд эсэргүүцэж байна. Энэ шүүх хурлыг хууль бус өөрсдийнхөө хэргийг нууж, цагдаа нарыг хэлмэгдүүлж байгаа нь харамсалтай.

-Хууль хяналтын байгууллагаас танай гэр бүлд ямар дарамт шахалт хэр ирж байсан бэ?

-Ч.Амарболд, Д.Зоригт, Ш.Батсүх нарыг заавал яллах гэж байцаасаар 3-4 жил ажилгүй, сэтгэл санааны дарамтад оруулсан. Ар гэрийнхэн бид ч гэсэн сэтгэл санааны дарамтад давхар орж хэцүү л байна. Энэ бол хоёр, гурван хүний хийж байгаа зүйл. Үнэн хэрэг дээрээ энэ үймээнийг өдөөсөн, зохион байгуулсан О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нар байсаар байтал цагдаагийн удирдлагуудыг буруутгах гэж улайрч байгаа цаанаа учиртай.

Тэдний хэрэг бас өршөөлд хамрагдсан ч адилхан сэргээж шалгах хэрэгтэй. Худлаа шалгаж байгаа дүр үзүүлээд өршөөлийн хуулиар гарчихаад чимээгүй байгаа нь утгагүй шүү дээ. Яагаад гол хүмүүсийг нь шалгахгүйгээр, ажлаа хийж байгаа хүмүүсийн шалгаад яллах гээд байгаа юм бэ. Энэ бол цэвэр улс төрийн хэлмэгдүүлэлт гэж ойлгож байна.

-Прокурорын байгууллагаас цагдаа буудсан гэдгийг нотолсон гэдэг тайлбар өгч байгаа шүү дээ?

-Хэн тушаал өгснийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сайн мэдэж байгаа байлгүй. Дарга буудах тушаал өгөөгүй гэдгийг тухайн үед жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан алба хаагчид гээд 1000-аад хүн мэдүүлсэн байдаг юм билээ. "Манай дарга буудах тушаал өгөөгүй" гэж хэлсээр байхад тушаал өгсөн мэтээр яллахыг санаархаж байгаа нь улс төрийн зорилготой гэдгийг харуулж байна.

-Төрийн гурван өндөрлөгт хэргийн талаар хүсэлт гарсан. Ямар хариу ирүүлсэн бэ?

-Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн яам, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд бүх л хүнд хүсэлт гаргасан. Еренхийлөгчид гурван ч удаа хүсэлт гаргасан боловч нэг ч хариу ирээгүй. Энэ бол зүгээр улс төрийн хэлмэгдүүлэлт явагдаж байна. Шүүх шийдвэрээ зөв гаргах байх гэж найдаж сууна. Бидэнд шүүхэд л найдахаас өөр зүйл алга байна. Манай нөхөр Монголын төрийн муу сайн бүх зүйлд явж байсан. Ийм хачин гүжирдсэн юм хийж байгаад их гайхаж байна. Хийгээгүй хэргийн төлөө яллах гээд байгаа нь бүр харамсалтай байна.

Ш.Батсүхийн эхнэр М.Алтанцэцэг: МИНИЙ ХАНЬ ХУРАНДАА БОЛТЛОО ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ҮНЭНЧЭЭР ЗҮТГЭСЭН

-Цагдаагийн удирдлагуудын гэм бурууг хэлэлцэхийг ямар учраас эсэргүүцэж байгаа юм бэ?


-Энэ хэргийг шүүхэд ирэх дээрээ хүрнэ гэж бодоогүй. Ханилсан ханиа шүүхийн танхимд орчихоод байхад сэтгэл санаа хүнд байна. Миний хань хурандаа болтлоо цагдаагийн байгууллагад зүтгэсэн хүн. Байгуулсан гавьяаг нь Монголын төр мэднэ. Ажлаа хийж явсан хүнийг гэмт хэрэгтэн болгох гэж байгаад гомдолтой байна.

-Хавтаст хэрэгтэй танилцах хугацааг өмгөөлөгчдийнх нь хүсэлтээр сунгасан. Ш.Батсүх хурандаа хэрэгтэйгээ бүрэн танилцсан биз дээ?

-30-40 хавтаст хэргийн дөнгөж 10 гаруй хавтаст хэрэгтэй танилцаад л шүүх хурлын тов гарчихлаа.

-Хэрэгт холбогдсон цагдаагийн удирдлагуудад адилхан зүйл ангиар ял төлөвлөсөн. Гэхдээ танай нөхрийг чухам ямар үндэслэлээр буруутгаж байгаа бэ?

-Хамтран үүрэг гүйцэтгэсэн гэж буруутгаж байгаа. Намайг хуулийн хүмүүстэй уулзъя гэхэд нөхөр маань "Хэрэггүй" гээд л байсан. Шүүхийн танхимд очно гэж санаагүй байх л даа. Би Хүний эрхийн хороо, Цагдаагмйн ерөнхий газар, ХЗДХЯ гээд хандаж болох бүхий л газарт хандаад байна.

Өмгөөлөгч О. Алтангэрэл: ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ОЛОН ТҮМНИЙ НҮДЭН ДЭЭР НЭЭЛТТЭЙ ХИЙХ ХҮСЭЛТ ГАРГАЛАА

-Та шүүх хуралдаанд ямар хүсэлт гаргасан вэ?


-Шүүх хуралдааныг олон түмний нүдэн дээр, сэтгүүлч нарыг байлцуулан, нээлттэй хийж өгөөч ээ гэсэн хүсэлт гаргалаа. Мөн тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг гэрчээр байлцуулж өгөөч гэдэг хүсэлт гаргасан.

-Өршөөлийн хуульд хамруулсан хэргийг сэргээн шалгах нь буруу гэж үзэх хууль зүйн үндэслэл юу вэ?

-Өршөөлийн хуульд хамруулсан хэргийг сэргээн шалгаж байгаа анхны тохиолдол нь энэ хэрэг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэ хэргийг шалгаж, хяналт тавьж байсан хүмүүсийн цагдаагийн удирдлагуудыг гэм буруутай мэтээр ярьж байсан нь хууль зөрчсөн үйлдэл. Үүрэг өгсөн талаар хавтас хэрэгт байхгүй байгаа.

-Хуулийн зүйл заалтыг та юу гэж үзэж байна вэ?

-Энэ зүйл заалт яагаад ч таарахгүй. Цэргийн гэмт хэргийн зүйл заалт юм. Энэ хүмүүс чинь Цагдаагийн албан үүргээ гүйцэтгэж байсан. Хууль зүйн хувьд яагаад боломжгүй заалт юм.

О.Ууганжаргал, Н.Алтанцэцэг
Эх сурвалж: "Нийслэл таймс"

0 сэтгэгдэл:

Post a Comment