SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Saturday, February 25, 2012

Монгол бөхийн хамгийн хамгийнаас


Монгол бөхийн хамгийн хамгийнаас

Монголчууд бид бөхчүүдийнхээ гайхамшигт барилдаанаас гадна уран мэх, бяр тэнхээ, зан чанар..........


.Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
......... ёс суртахуун, бие бялдрын онцлог гээд олон зүйлийг анзаарч суудаг. Тийм ч учраас барилдаж буй бөхчүүдийнхээ зарим нэг онцлогийг үзэгчдийн ярианаас “олзлох” гэж оролдлоо. Мэдээжийн хэрэг энд бичсэн зүйлүүдээс гадна олон сайхан тодорхойлолт бөхчүүдэд минь бий.

Та бүхэн бөхчүүдийн сонин содон онцлогийн талаар анзаарч мэдсэнээ бидэнд бичиж ирүүлж болно шүү. Магадгүй хамгийн жудагтай бөх хэн бэ, хамгийн авьяаслаг бөх хэн бэ, хамгийн сайхан инээмсэглэдэг бөх хэн бэ гээд олон янзын тодорхойлолт байж болох юм.

Хамгийн өндөр боловсролтой

Монгол бөхийн үе үеийн зүлэг ногоон дэвжээг чимэн барилддаг хүчтэнүүдийг маань зарим нэг хүмүүс бүдүүлэг , боловсролгүй гэж гоочлох нь бий. Гэтэл манай бөхчүүд дотор 2-3 дээд сургууль төгссөн, хэнээс ч дутахгүй боловсрол мэдлэгтэй бөх цөөнгүй байдаг. Тэр дундаас хамгийн өндөр боловсролтой, ажил хэрэгч бөх бол УИХ-ын эрхэм гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ.
Ард олноо, спортынхноо төлөөлөн төр түшиж яваа их аварга маань боловсрол мэдлэгээс гадна ухааны цараараа жинхэнэ монгол эр хүний ноён нуруу, нүнжиг чанарыг ард түмэндээ үлгэрлэж яваа хүн. Бас гадаад хэлний мэдлэг ч шаггүй аж. Англи, япон хэлээр төвөггүй ярихын зэрэгцээ очсон улс орон бүртээ төрөлх хэлээр нь мэндийг нь эвлэгхээн мэдчихдэг гэнэ лээ.

Хамгийн сайхан галбиртай бөх

Монгол бөхөөр хичээллэсэн эрчүүд маань ихэвчлэн өв тэгш сайхан бие бялдартай болдог. Харж байхад манай бөхчүүдийн булчин шөрмөс нь овойж товойгоод цаанаа л нэг нүд дүүрэн  сүрдмээр шүү. Энэ цагийн хүчтэнүүдээс хамгийн сайхан галбиртай бөхөөр даян аварга Г.Өсөхбаярыг олон хүн нэрлэж байна. Түүнийг төрсөн байтлаа зурсан юм шиг жинхэнэ бөхийн галбиртай бөх гэж тодорхойлсон байдаг нь хүн болгонд өгөөд байдаггүй үзэгчдийн “онцгой” үнэлэлт дүгнэлт.
Мөн залуу хaрцагa Ц.Содномдорж, А.Бямбажав нарыг мөн сайхан биетэй бөхчүүдээр нэрлэжээ. Тэд ямарч  илүүдэл жингүй, булчингаа жигд хөгжүүлсэн, галбирлаг төрх нь үзэгчдэд их таалагддаг аж. Мөн а.а А.Алтанхуягийг монгол бөхийн галбиртай бөхчүүдийн нэг нэрлэсэн хүн цөөнгүй байлаа.

Хамгийн бизнесмен бөх

Зах зээлийн гэж тодотгодог энэ нийгэмд өөрийн гэсэн орон зайг бий болгон үндэсний хэмжээнд манлайлж буй томоохон компаниудын нэг “Жем интернэшнл” бол улсын гарьд Ц.Цэрэнпунцагийн үүсгэн байгуулж өдий зэрэгт хүргэсэн компани нь гэдгийг бүгд мэдэх байх. Тэгэхээр хамгийн бизнесмэн бөхөөр    гарьд Ц.Цэрэнпунцаг тодрох нь гарцаагүй.
Мөн өнгө үзэмж, чанараараа монголдоо толгой цохих хэвлэлийн компани бол “Мөнхийн үсэг” групп. Захирал нь мөн л манай бөхчүүдийн нэг улсын начин До.Ганбат. Мөн харцага Ц.Магалжав сүүлийн үед нэлээд шаггүй бизнесмэн болж байгаа сурагтай. Юутай ч бөхчүүд маань барилдахаа болихоороо өөрийн гэсэн хувийн бизнес хөөгөөд явдаг агаад нэрд гарсан, гаргаагүй том, жижиг олон компанитай байдаг гэлцдэг.
Эндээс харахад бөхчүүд маань бизнесийн салбарт хүч үзэхээрээ нэлээд одтой, хийморьтой дог шүү.

Хамгийн бяртай бөх

Монгол бөхийн барилдааныг бяр хүч, мэхгүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс энэ цагийн хүчтэнүүдээс хамгийн бяртай бөх хэн болох талаар бөх үзэгчдээс сонирхолоо. Энэ нь хамгийн бяртай бөх хэн болохыг шалгаруулсан албан ёсны шалгуур биш ч гэлээ бөх сонирхогчид, бөхчүүдийн тодорхойлсноос үзвэл залуу заан Ч.Санжаадамба тун их бяртай гэнэ.
Түүний багш Дүвчин заан шавийнхаа талаар “Манай Санжаадамба бол бусдаасаа гол ясны тамир арай илүүтэй байдаг юм. Бөх хүнд зориг зүрхтэй байх, бие томтой байх, гол ясны тамиртай байх гэж гурван чухал зүйл байна. Гол ясны тамираар Санжаадамбыг гүйцэх бөх одоо барилдаж байгаа бөхчүүд дотор бараг байхгүй дээ” гэж нэгэнтээ хуучилсан удаатай.
Бяртай бөхчүүдийн удаад нь Х.Мөнхбаатар арсланг олон хүн нэрлэж байна лээ. Авдар шиг зузаан цээжин дор нь нэг орчихвол уналгүй гарах тун амаргүй гэдгийг тэр баталсан, харуулсан. Ямартай ч арслангийн тэр зузаан цээжинд их бяр бий дэг шүү. Мөн гарьд Н.Ганбаатарыг их бяртай гэж бөхчүүд ярих юм билээ.
Ихэвчлэн сэнжигнээс дунгуйлдах, мушгих, түрж хөөх, давуулж гуядах гээд бяралхаж барилддаг аралтай бол аралтай, бяртай бол бяртай түүний барилдааныг тааварлах, аргагүй байдаг. Мөн у.а Г.Эрхэмбаярыг лут бяртай гэж цөөнгүй үзэгч нэрлэжээ.

Хамгийн уран барилдаантай бөх

Энэ тодорхойлолтыг улсын харцага Ө.Даваабаатар тэргүүллээ. Түүний уран, хурц дайчин барилдаанд үзэгчид дэндүү их дуртай. Мушгиж тонгорох, дүүгүүрдэх зэрэг мэхийг гарамгай хийдэг харцагыг аймгийн арслан байх үеэс л үзэгчид хайрлаж, хүндэлж уран барилдааныг нь шагшиж ирсэн. Одоо цөөхөн ч гэсэн барилдах бүртээ уран сайхан барилдаанаараа үзэгчдийг өндөлзүүлчихээд гарч байгаа харагддаг.
Мөн гарьд Ж.Бат-Эрдэнэ, харцага Ц.Содномдорж нар ч уран барилддаг бөхчүүд. Биедээ тохирсон жин, хурд, мэдрэмж гурваараа монгол бөхийн гайхамшгийг мэдрүүлж чаддаг тэдний барилдааныг үзэхэд бас л урамтай шүү. Бас улсын заан М.Өсөхбаярыг тун хийцтэй гэж зарим үзэгчид тодорхойлжээ. Үүнийг уран барилдааны нэг хэлбэр гэж үзэх биз ээ.

Хамгийн царайлаг бөх

Манай бөхчүүд гоо зүйн талаас ямар ч шалгалтанд тэнцэхээр нийтлэг сайхан төрхтэй улс. Тэр дундаа онцгой царайлаг бөхчүүд цөөнгүй бий. Өнгөрсөн хавар Undesniibukh.mn сайтаас явуулсан “Хамгийн царайлаг бөх” шалгаруулах санал асуулгад аймгийн арслан А.Отгонбаатар хамгийн олон саналаар тэргүүлсэн билээ.
Түүнийг энэ цагийн бөхчүүдээс хамгийн царайлаг нь гэж нэлээд олон залуус болон охид бүсгүйчүүд үздэг юм байна. Удаад нь харцага Ц.Содномдорж гарьд Ж.Бат-Эрдэнэ нар шалгарсан юм.

Хамгийн сайхан хувцасладаг бөх

Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэж үг бий. Үргэлж олны нүдэнд ил явдаг бөхчүүд маань хувцаслалтын тал дээр үзэгчдээс тун өндөр үнэлгээ авдаг юм билээ. Ялангуяа наадам болон цагаан сараар монгол дээлний загварыг бөхчүүд л тодорхойлдог гэхэд нэг их хилс болохгүй. Дээхнэ үед савхи, ноолуур, драп зэрэг содон чамин материалаар хийсэн дээлийг ёстой л ёоз ёозоор нь өмсдөг байсан бол орчин цагт ноолуур, кашмерэн даавуу зонхилдог болсон аж.
Бүгд л сайхан сайхан дээл өмсдөг болохоор хамгийн сайхан хувцасладаг бөх гэсэн номинацид хүмүүс Б.Бат-Эрдэнэ аварга, Г.Өсөхбаяр аварга, О.Балжинням аварга, заан Ц.Баярсайхан гээд маш олон бөхийн нэр хэлсэн. Гэхдээ энгийн үед ч гэсэн “донжтой” хувцасладаг бөхөөр улсын заан Д.Рагчаа тодорч байна. Түүний өдөр тутмын хувцаслалт нь хүртэл стильтэй байдгийг гярхай үзэгчид маань аль хэдийн анзаарчихжээ.
Мөн заан М.Өсөхбаяр, начин Д.Лхагвадорж, Ж.Гансүх нарыг цөөнгүй үзэгч сайхан хувцасладаг бөхөөр нэрлэсэн юм.

Эх сурвалж: “Бөх” сонин

1 сэтгэгдэл:

  1. adminaa kinonihoo urgeljleliig hzee tavih ve

    ReplyDelete