SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Sunday, December 25, 2011

Монгол хүний гений нууцыг тайлжээ


Өмнө Монгол улсын зөвхөн Чингис хаанаар нь мэддэг байсан дэлхий дахин эдүгээ их хааны удмын нууцыг тайлахаар мэрийж байна. БНХАУ-ын.......

Өмнө Монгол улсын зөвхөн Чингис хаанаар нь мэддэг байсан дэлхий дахин эдүгээ их хааны удмын нууцыг тайлахаар мэрийж байна. БНХАУ-ын эрдэмтэд Чингисийн удмын эртний монголчуудын ДНХ-ыг шинжилж, генийн кодыг нь тайлсан хэмээн мэдэнджээ. Тус эрдэмтэн судалгааг Өвөрмонголын Хөдөө аж ахуйн их сургууль болон Үндэсний их сургуулийн эрдэмтэд хийж, дэлхийн генийн судалгааны хамгийн том төвд шинжлүүлсэн байна. Тэд Өвөрмонголд амьдарч байсан Чингисийн 34 дэх үеийн удмын эрэгтэй хүний генийг судалджээ. “Синьхуа” агентлагийн мэдээлж буйгаар өдгөө монгол угсаатай 10 сая хүн дэлхий дээр амьдарч байгаа гэнэ. Тиймээс Чингис хааныг дэлхий даяар ген нь хамгийн их тархсан хүний нэгээр нэрлэжээ. Учир нь өдгөө дэлхий дээр амьдарч буй нийт эрчүүдийн 0.5 хувьд нь Чингис хааны ген бий аж. Мөн монголчуудын найман хувийнх нь Ү хромосом Монголын эзэнт гүрний үеийн хүмүүсийнхтэй төстэй болохыг баталахыг оролджээ. Хэдийгээр энэхүү судалгаа хэр баттай гэдгийг нотолж чадахгүй ч олон хүний сонирхолыг татаж эхэлсэн байна.

0 сэтгэгдэл:

Post a Comment