SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Monday, December 26, 2011

Майкл Жексоны байшинг худалдахаар болжээ


   Попын хаан агсан Майкл Жексоны амьдарч байсан Лос-Анжелес дахь байшинг дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. ВВС агентлагийн мэдээлснээр худалдаа сая ам.доллараас эхлэх аж.
Үүний өмнө нэрт......
Попын хаан агсан Майкл Жексоны амьдарч байсан Лос-Анжелес дахь байшинг дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. ВВС агентлагийн мэдээлснээр худалдаа сая ам.доллараас эхлэх аж.
Үүний өмнө нэрт дуучны холбогдолтой 500 орчим зүйлийг дуудлага худалдаагаар худалджээ. Тухайлбал, Жексоны хувцасны гар бичмэлтэй шүүгээ 25.750, хүүхдүүдийнх нь самбарыг таван мянган ам.доллараар худалдсан аж. Эдгээр зүйлсийн нийт үнэ 400 мянган ам.долларт хүрч байжээ.
Дуудлага худалдааг зохион байгуулагч “Бид түүний амьдарч байсан байшинг анх удаа дуудлага худалдаагаар оруулах гэж байна. Гэхдээ аль байшинг нь гэдгийг ойрын хугацаанд тодорхой болно. Одоогоор цаг хугацааг нь тогтоогүй байна” гэжээ.
Попын хаан Майкл Жексон 2009 онд нас барсан ба түүнийг хөнөөсөнд буруутгагдсан эмч Конрад Мюррей өнгөрсөн сард Лос-Анжелесын шүүхээс дөрвөн жилийн ял сонссон юм. Түүнийг үйлчлүүлэгчдээ өгөх ёстой эмийг хэтрүүлэн хэрэглүүлсэн хэмээн буруутгасан байдаг.
Хорвоогийн мөнх бусыг үзээд багагүй хугацаа өнгөрсөн ч түүний гэгддэг бүхий  л оюуны өмч болоод эд өмч нь улам л үнэ цэнэтэй болсоор байна. Дуулсан хүн нь үгүй  ч дуунууд нь мөнхөрсөөр олон дээд амжилтуудыг эвдсээр одоо хүртэл олныг гайхшруулсаар л байна.

0 сэтгэгдэл:

Post a Comment