SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, December 29, 2011

Жавхлан “Энэ цагийн эгэл баатар” болов


TV9 телевизээс шалгаруулдаг “Энэ цагийн эгэл баатар”-ууд өчигдөр тодров. Энэ жил тус шалгаруулалтад 70 гаруй хүн танилцуулгаа ирүүлснээс шүүгчдийн бүрэлдэхүүн......

TV9 телевизээс шалгаруулдаг “Энэ цагийн эгэл баатар”-ууд өчигдөр тодров. Энэ жил тус шалгаруулалтад 70 гаруй хүн танилцуулгаа ирүүлснээс шүүгчдийн бүрэлдэхүүн 21-ийг нь үлдээжээ. Тэднээс үзэгчдийн санал асуулгаар “Шилдэг 10”-ыг шалгаруулсан бөгөөд энэ удаагийн эгэл баатраар дөрвөн хүн тодорсон байна. ДарханУул аймгийн иргэн Т.Төмөр эмзэг бүлгийн тэнэмэл хүүхдүүдийг өөрийн байгуулсан “Шонхоодой” сургуульдаа циркийн хичээл зааж, нийгэмшүүлсэн гавьяагаа раа эгэл баатар болжээ. Түүнчлэн Хэнтий аймгийн бүтэн өнчин хүүхдүүдэд асрах газар байгуулж өгсөн М.Хүдэрбаатар болон байгаль орчноо хамгаалах, тэр дундаа Орхон голыг бохирдуулж буй алтны компаниудын эсрэг иргэний тэмцэл зарлаж, тодорхой үр дүнд хүр сэн гэдэг үзүүлэлтээр Г.Чагнаадорж нар шалгарсан байна. Харин энэ жилийн эгэл баатрын нэг, сонирхол татах хүн нь дуучин С.Жавхлан байв. Зөвхөн хувийн уран бүтээл хийгээд явах бус эх орон, өв уламжлалаа хадгалахын тулд Монгол орон даяар явж “Тулганы гал бадраах” ёслол хийсэн гэдгээр нь түүнийг ийнхүү шалгаруулжээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment