SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Friday, December 30, 2011

2011 оны дуулиантай бүсгүйчүүд



 Олны танил байна гэдэг нэгэн бодлын сайхан ч, нэгэн бодлын хэцүү хүнд. Хэлж, ярих, хийх үйлдэлээ хүртэл хянуулж, заримдаа бүр амьдралдаа оролцуулна гэдэг хэн хүний даваад байдаггүй......


Олны танил байна гэдэг нэгэн бодлын сайхан ч, нэгэн бодлын хэцүү хүнд. Хэлж, ярих, хийх үйлдэлээ хүртэл хянуулж, заримдаа бүр амьдралдаа оролцуулна гэдэг хэн хүний даваад байдаггүй хүнд даваа. Бараг энэ үзэгдэл нь олны танил хүний амьдралын жам гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Олны танил хүмүүс тэр дундаа үзэсгэлэнтэй, чадвартай бүсгүйчүүдийн амьдрал болгон дуулиантай байдаг. Тиймдээ ч бид энэ жилийн хэвлэлүүдийн хуудсыг чимж, чихийг сортойлгож, нүдийг бүлтийлгэж байсан дуулиант эмэгтэйчүүдийг нэрлэхээр шийдлээ.
Сэрчмаагийн ээдрээт амьдрал

2010 оны 1 дүгээр сарын 1-нд дуулиант амьдралаа эхлүүлсэн Сэрчмаагийн амьдрал одоо хүртэл ээдрээтэй байсаар байна. Уг нь хайрын дуучин бүсгүйг хэн ч гадны хүнтэй гэр бүл болно хэмээн таамаглаагүй. Гэвч хайр сэтгэлд хил хязгаар байдаггүй гэгчээр тэрбээр гадны хүнтэй дэр нэгтгэсэн. Энэ мэдээг дуулсан монголын олон эрчүүд харамссан, харамласан байх.

Халхын сайхан хүүхэн хятадын бэр болох нь гэж. Яана даа гээд л. Янз бүрийн яриа бишгүй дээ л гарсан. Гэхдээ л “хайрын дууч шувуухай” хайр сэтгэлээ дагасан. Гэрлэлтийн дараа гарах хэл ам, атаа жөтөөг ч тэр тоогоогүй. Бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр өвөрлөгч эрийн өвөрт “хорогдсон ” дуучин хэмээн доромжилж байсан ч тэр шантараагүй. Харин одоо дуучин маань одоогоор эх орондоо амьдарч байгаа. Хосуудыг салсан хэмээн хэвлэлээр шуугиж байхад дуучин маань эхэндээ салаагүй хэмээн гүрийж ч үзлээ.
Гүрийх нь ч учиртай байсан. Учир нь тэд салаагүй, хөөрхөн охины аав ээж хэвээрээ байгаа. Гэхдээ хосууд ганцхан зүйл дээр санаа нийлээгүй нь тусдаа амьдарахын гол шалтгаан болсон гэдэг. Дуучин хүнд уран бүтээлээ хийхгүй байх нь ёстой л амьдын тамтай адил байдаг гэж уран бүтээлчид ярьдаг. Тиймдээ эх орондоо ирж, уран бүтээлээ хийх хүслийг хязгаарласан болохоор тусдаа амьдарч байгаа талаар дуучин маань ний нуугүй ярьсан байна билээ. Яг одоо дуучин бүсгүйн талаар нэгэн тамирчин залуутай хамт амьдарч байгаа шар сонингууд бичиж л байна. Үнэн ч бай, худалч бай дуучиндаа ирж буй шинэ ондоо амьдрал нь аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Алаг нүдэн Одноо ахин “маамуулав”
“Хошин урлагийн хөөрхөн Одноо” гэхээр л алаг нүдэн Одончимэг жүжигчинг бид өөрийн эрхгүй төсөөлдөг. Түүний авьяас билэг бүтээсэн дүр, гаргасан амжилт нь хошин урлагийнхнаас хамгийн анх удаа гавьяат хэмээн алдрыг хүртсэн нь маргашгүй үнэн. Хэдэн жилийн өмнөөс гавьяатыг өөрөө үе мултарсан жүжигчин Бархүү хэмээх залуутай хайр сэтгэлийн холбоотой хэмээн ярьж бас бичих болсон. Эхэндээ гавьяатыг хөнгөн хуумгай хандлаа гэх хүн олон байсан ч хосууд өөрсдийнхөөрөө амьдарч чадаж байна. Байгаа байдлаараа тэдний амьдралыг эсэргүүцэгчдийг няцааж явна. Харин одоо түүний сонголт хэр зөв байсан нь нотлогдож, хайранд умбаж, хосууд аз жаргалаар дүүрэн байна. Үүнийг жүжигчин Одноогоос харж болох юм. МУГЖ Одноогийн том охин 20 гарсан томоо болчихсон. Удтал ганц охинтойдоо эрхэлдэг байсан бүсгүй сайхан залуугийн гэргий болж, саяхан шинэхэн охиноо өлгийдөж авсан. Хүүхэд гэдэг гэр бүлд халуун дулаан уур амьсгалыг нэмж, амьдралыг гэрэл гэгээтэй болгодог тийм л шидтэн. Тиймдээ 20 гаруй жилийн дараа энэхүү шидтэнг алдалгүй олж авсан Одноо гавьяат энэ оны хамгийн дуулиантай эмэгтэй мөнөөсөө мөн юм.
Одгэрэлийн тэсрэлт
“Мөнхийн залуу” хэмээх тодотголтой “топ ” Одгэрэлийн хувьд энэ он тэсрэлтийн жил байсан гэхэд болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс байтугай хэр баргийн хүнтэй болгоомжтой ханддаг загвар өмсөгч бүсгүйн тэсрэлт “Авьяаслаг монголчууд”-ын шүүгчээс эхэлсэн. Шүүгч хийхээс нь өмнө Одгэрэлийг бүрэг даруухан гэж олон хүн боддог байлаа. Харин амьдрал дээр “топ” маань шал өөр хүн байсан.
Зөөлөн сэтгэлтэй, мэдрэмжтэй, ярих юмаа элэн далангүй ярьчихдаг тийм л хүнийг орой болгон цэнхэр дэлгэцээрээ харах болсон. Түүний тэсрэлт үүгээр дуусаагүй. “Мөнхийн залуу” дүрээ дэлгэцэнд мөнхөлж, бас ч гэж чамгүй жүжигчин гэдгээр харуулсан нь олон хүнд Одгэрэл гэж хэн бэ гэдгийг хэлж өгсөн байх. Хэдийгээр зарим хүмүүс кинонд тоглосноос хойш рейтинг нь буурсан гэж ярьж байгаа ч тэсрэлт хийнэ гэдэг хэн хүний гаргаад байдаггүй амжилт гэдгийг олон суутан хэлсэн байдаг. Угаасаа нэг л амьдрах хорвоод өөрийнхөөрөө байна гэдэг том азжаргал шүү дээ.
“Шалиг” Урнаа
Загварынханыг бид заримдаа хувцасны гол хэмээн гоочилдог. Харин энэ жил энэхүү гоочлолыг нэгэн манай урдаа барьдаг Топ модель гааруулсан нь Уранцэцэг. Өмнө нь “эрүү” хочилдог байсан тэрбээр хэдэн жилийн өмнө гоо сайхны хагалгаанд орсон нь зоригтой алхам болсон ч энэ удаа тэрхүү зоригоо арай л хэтрүүлчихсэн. Хэдийгээр Мишээл Адам гэх эрхэм Азидаа байтугай дэлхийд алдартай ч монгол бүсгүйчүүдийг хэзээний эрхэмлэдэг зан чанарыг уландаа гишгэн сээтэгнэлцсэн нь олон хүнд таалагдаагүй. Монгол эмэгтэйчүүдийг одоо ийм л гэж бодно шүү дээ халгалсаных. Мөн сайхны өмнө харц буруугүй гэдэг ч загварынхны урдаа барьдаг модель бусдадаа үлгэр дууриалал үзүүлж үүнд ул суурьтай хандахгүй гэж шүүмжилсэнийх. Шулуухан хэлэхэд саяхан болсон “Гоёл” наадам бүтэн сарын турш “F”-гээр гарах болсон нь Ураагийн “ач гавьяа”. Хэдийгээр тэрбээр монголын загварынхаа төлөө ийм зүйл хийсэн зөвтгөх ч нэр хугарахаар яс хугар гэж монголчуудын мэргэн үг байдаг шүү дээ. Шинэ он гэдэг өнгөрсөн онд юу хийснээ дүгнэж, ирэх онд юу хийхээ төлөвлөдөг тийм эгзэгтэй үе. Энэ үед Урнаадаа ирэх онд Монголын Загварын ертөнцийн акул гэх нэр хүндээ улам өндөрт өргөж явахыг хүсье.
Шантарашгүй Уянга
Улс төр гэдэг эмэгтэй хүнд салбар гэдгийг өнөөгийн Уянгагийн жишээ дээрээс харж болно. Үнэнийг хэлсэнийхээ төлөө буруудаж, аавын хаалга хүртэл татах дээрээ тулдаг тэрбээр энэ жил ч гэсэн шантралгүй тэмцээр.
Ямарсайндаа л Байгаль орчны сайдтай 2 жил зууралдаж байхав. Гэвч хүндхэн гэгддэг энэ салбарт эмэгтэйчүүд заавал байх ёстой.
Тэр дундаа бурууг нь буруу, зөвийг зөв гээд хэлчихдэг зоригтой эмэгтэйчүүдээр манай төр дутаж байгаа нь өнөөгийн үнэн төрх. Тиймдээ ч түүний талаарх мэдээлэл сонин болгоны эхний нүүрэнд тавигдаж, хэлсэн үг болгон нь эмэгтэйчүүдийн чихэнд хүрдэг. Энэ жил түүнд жаахан хүндхэн жил байсан ч ирэх жил таньд аз ивээлээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Урагшаа Уянгаа!
Гангаамаа гавьяагаа үнэлүүлсэн жил
Спорт гэдэг хүнийг эрүүлжүүлэхээс гадна сэтгэлийн асар их тэвчээртэй болгодогийг энэ жил Гимилайн их оргилд аварч, эх орныхоо Төрийн далбааг мандуулж чадсан Гангаамаагаас бид илүүтэй мэдэрсэн. Үзэгчгүй спорт гэгддэг уулын спортод амьдралаа зориулсан тэрбээр ганцаараа хэд хэдэн галт уулын оргилд авирч байсан удаатай.
Ингээд бодохоор эмэгтэй хүнээс гарамгүй эр зориг, тэсвэр тэвчээр түүнээс гардаг нь үнэхээр бахадмаар. Манайд уулын спорт хөгжөөд 40 жил болж байгаа ч энэ спортын ноён оргилд авирсан хүн ганцхан байлаа.
Харин энэ жил хоёр болж ихэрлэсэн нь, тэр дундаа эмэгтэй тамирчин ихэрлүүлсэн нь яалт ч үгүй томоос том амжилт билээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment