SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Monday, December 26, 2011

Алдартнуудын алдартай араар тавилтууд

Амьдрал урьдчилан тааварлашгүй. Өнөөдөр итгэж байсан хүн хормын дотор хэд хувирч, ямар авир гаргахыг таашгүй. Дэлхийн урлаг соёлын одод, улстөр нийгмийн салбарын алдартнуудын хувийн амьдрал байнга олны өмнө дэлгээтэй.....


  
   Амьдрал урьдчилан тааварлашгүй. Өнөөдөр итгэж байсан хүн хормын дотор хэд хувирч, ямар авир гаргахыг таашгүй. Дэлхийн урлаг соёлын одод, улстөр нийгмийн салбарын алдартнуудын хувийн амьдрал байнга олны өмнө дэлгээтэй байдаг. Тэдний хувийн амьдралын дардан бус замын талаар хэвлэлийнхний дуранд өртсөн зарим зүйлийг сонирхуулъя.
   1. 1998 онд эргэн очъё. АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон дадлагажигч бүсгүйтэй нэр холбогдсон нь жинхэнэ шуугиан тарьсан юм. Цагаан ордонд дадлагад гарсан оюутан Моника Левински төрийн тэргүүнтэй дотно харилцаа тогтоосноо олонд ний нуугүй дэлгэж орхисон нь Билл Клинтоны нүүрийг хэсэгтээ ”шарсан” хэрэг болов. Моника Клинтонтой хэрхэн амрагийн харьцаатай өгүүлээд зогсохгүй түүнтэй хаана, хэдэн удаа, хэрхэн бэлгийн ажил үйлдсэнээ нэгд нэгэнгүй тоочсон нь их гүрний нэгдүгээр хүн төдийгүй түүний гэр бүл, Цагаан ордныхныг түргэн авахуулахад хүргэжээ. Нэр алдартай хүнтэй дотно холбоотойгоо олонд дэлгэсэн Моника хэлсэн ярьснаа найз бүсгүйтэйгээ ярьсан утасны бичлэг, Клинтоны дур хүслийн илэрхийлэлд өртсөн алдарт хөх даашинзаар баталгаажуулсан байна.
Төрийн тэргүүнтэй амрагийн холбоотой нь хэвлэлүүдийн шуугианаар батлагдаж, тэр байтугай Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх асуудлаар санал хураалт явуулсан ч Клинтон азаар суудалдаа үлдэж чадсан юм. Улсынхаа төрийн тэргүүнд сээтэгнэж учир ургуулж чадсан Моника 1998-1999 онд дэлхийн хамгийн алдартай эмэгтэй болсон. Түүний намтар хэдэн мянган хувиар хэвлэгдэж, дэлхийн өнцөг булан бүрд Моникагийн тухай мэдэхгүй хүнгүй болж, нэг хэсэг телевизийн хөтлөгч хүртэл хийж үзжээ. Тэрбээр энэхүү нэр алдрынхаа ачаар цүнх үйлдвэрлэдэг томгүй фирм байгуулсан ч 2004 онд хаагджээ. Түүний олон нийтэд өөрийгөө таниулах алхам амжилттай хэрэгжсэн учраас олсон мөнгө нь өнөөг хүртэл Моникаг гар хумхин нам жим ядах юмгүй амьдрахад хүргэсэн байж болох. Ерөнхийлөгчийн нууц амраг байсныхаа төлөө алдаршсан Моникагийн нөгөө талд сэтгэл зүрх, ёс суртахууны хамгийн том зовлонг амссан хүн бол яах аргагүй тэргүүн хатагтай Хиллари Клинтон. Тэрбээр уг шуугианд ямар нэг хариу бариагүй ч уужуу тайван, ухаалаг байдлаар асуудалд хандаж нөхрийнхөө дэргэд үлдсэн юм. Тиймдээ ч Моникагийн дуулианы талаар ганц ч үг ганхийгээгүй байна. Олны өмнө бардам, омог төгөлдөр байж чадсан хэдий ч дотоод сэтгэл зүрхэндээ нөхрөө уучилж чадсан эсэхийг мэдэхгүй юм. Хамтын амьдралд нь хар толбо болсон энэхүү таагүй түүх тэдний гэр бүлийг сарниулах шахсаныг Хиллари хүлээн зөвшөөрсөн ч эдүгээ хамтдаа амьдарч байгаа нь бүхнийг өршөөсөн гэсэн үг.  
2.Анжелина Жолитой учир ургуулсан Брэд Питийн тухай бичээгүй сонин, яриагүй зурагт гэж үгүй. Тэдний тухай дуулианыг эмхэтгэвэл хэдэн боть ном ч болж магадгүй. Брэд Жоли хоёрын адал явдал Брэдийг Женнифер Энистоноос салсны дараа бүр ч хүчтэй өрнөжээ. 2008 оны намар тэдний дотно харьцаа “Ноён, хатагтай Смит” киноны зураг авалтын үеэр улам дүрэлзсэн бөгөөд дурлалдаа шатах дөхсөн Брэд Энистоны гэрээс хамаг аваад Жолигийнх рүү нүүж ирсэн гэдэг. Тэдний үйлдэлд эгдүүцсэн Женнифер Энистон “Жоли өөдгүй эм” хэмээн “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлж байлаа. Тухайн үед олон хүн Энистоныг өрсөлдөгч бүсгүйдээ нөхрөө алдчихсан эмэгтэйн дүр эсгэж байна гэж таамаглаж байв. Гэсэн хэдий ч тэрхэн агшинд Энистон мөн л мэхлэгдсэн эхнэрийн эмгэнэлт зовлонг сэтгэл зүрхэндээ тээж, бүхнийг мартахыг хичээж байсан юм.
3. Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, “2009 оны эцэг” хүндэт өргөмжлөлт Жон Терри багийнхаа тоглогч Уйэн Брижийн найз бүсгүйтэй амрагийн холбоо тогтоосон нь хэвлэлийнхэнд нэг л өдөр “олзлогдох” нь тэр. Жон хэдэн сарын турш журмын нөхрийнхөө хуучин эхнэр загвар өмсөгч Ванесса Перронсельтэй учирч байгааг багийнхны ихэнх нь таамагласан учраас тэдний амрагийн явдал хэвлэлийнхний гарт ороход төдийлөн гайхшраагүй гэнэ. Дурлалын паян түүнийг эхнэр хүүхэд, ахлагчийн нэр алдраа алдаж, түүнчлэн зар сурталчилгааны хэд хэдэн томоохон гэрээг царцаахад хүргэснээр хөлбөмбөгчин шүүхэд хандан хэвлэлд асуудлыг тайлбарлахыг хориглох хүсэлт тавьжээ.
Тэрбээр Ванессагийн амийг хамхихын тулд багагүй мөнгө санал болгосон байна. Хоёр сая фунт ч зорилгоо биелүүлжээ. Сэтгүүлчид түүний таагүй сэдвийг хөндөхөө больж, Валенсса ч мөрөө хөөжээ. Эцэст нь эхнэр Тони ч хамтын амьдралынхаа сайхан он жилүүдийг эргэцүүлж хоёр хүүхдээ аван нөхөр дээрээ эргэн ирсэн аж. Эхнэрээ хуурсныхаа төлөө багагүй жавтий хүртсэн Терри энэ хэрэг явдлын дараа гэгээн хайрын өдрийг тохиолдуулан эхнэртэйгээ Дубайд романтик аялал хийсэн гэдэг. Энэ аялалд алдарт хөлбөмбөгчин хагас сая фунт зарлагадаж, хувийн хөлөг онгоц, наран шарлагын газар хүртэл хөлслөн гэмээ цайруулсан байна. Түүнчлэн аяллын турш “Уучлаарай, Тони нөхөртөө ч, нөхрийнхөө мөнгөнд ч хайртай. Гоо бүсгүй Тони дэлхийн хамгийн уужим сэтгэлтэй энэрэнгүй эмэгтэй” гэсэн үг дагалдаж явжээ.
4. Дурлалын шуурганд нэрвэгдсэн бас нэгэн британи залуу байна. Тэр нь Дэвид Бэкхэм. Авъяаслаг хөлбөмбөгчин, сая сая эмэгтэйчүүдийн шүтээн болсон түүнийг нүдэнд дулаахан харц, бяцхан хүүхдийн шиг гэнэн инээмсэглэл нь чимдэг. Төгс төгөлдөр гэж хэлж болох алдарт хөлбөмбөгчинг эхнэр Виктория нь халамжтай, анхааралтай, сэтгэл татам нөхөр, төгс эцэг хэмээн амаа олохгүй магтдаг. Гэтэл... Төгс төгөлдөр залуу маань итгэл алдсан нь цэлмэг тэнгэрээс буусан аянга адил гэнэтийнх байв. Түүнийг хуучин нарийн бичгийн дарга, орчуулагч Ребекки Лустай янаг амрагийн холбоотой байсан төдийгүй тэдний нууцлаг явдал Испанид өрнөдөг байж. Энэ дуулианд нэрмээс болох гэсэн шиг үүний дараа хэд хэдэн бүсгүй Бэкхэмтэй үүлэн борооны ажил үйлддэг байснаа хэвлэлээр хүлээн зөвшөөрсөн мэдэгдлүүд цуврах болж.
Түүнтэй нэр холбогдсон бүсгүйчүүд бүгд Испанид Бэкхэмтэй учиртай болсноо зарласан ч тэрбээр бүхнийг үгүйсгэж, түүний амьдралд хууль ёсны эхнэр Викториягаас өөр эмэгтэй хүн байгаагүй гэж мэдэгджээ. Виктория ч нөхрөө өмгөөлж ийм зүйл болоогүй хэмээн олны өмнө мэдэгдсээр байв. Тэрбээр Мадрид руу яаралтай нисч очин тэд үргэлж хамтдаа гэдгээ олон нийтэд харуулахыг оролдож эхэлжээ. Харин бүх асуултад хатагтай Бэкхэм “ямар ч тайлбар байхгүй” хэмээн хүйтэндүү хариулж байв. Ингээд хэдэн сарын дараа ямар ч тайлбаргүйгээр бүх зүйлийн учиг тайлагдав. Бэкхэмийн гэр бүл гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэхэд тун ойртсон байсан нь тэр аж.
5. Британийн жүжигчин Жуд Лоу “Хөөрхөн Альфа: эрчүүд юу хүсдэг вэ” киноны зураг авалтын үеэр мэргэжил нэгт Сиенна Миллертэй учрахаас өмнө гурван хүүхдийн ээж бизнесмэн Сэди Фростто хэл ам, хэрүүл уруулгүй нам жим амьдарч байв. Зураг авалтын үеэр өрнөсөн тэдний амрагийн явдал цагаандаа гарч гэр бүлээсээ салахад хүргэжээ. Гэсэн хэдий ч тэрбээр гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй байсан учир хэвлэл мэдээллийнхэн Лоу, Миллер хоёрын явдалд тийм ч ач холбогдол өгөөгүй байна. Гэтэл эхнэрээсээ тусдаа амьдарч асан, жүжигчин бүсгүйтэй мөн далдуур уулзах болсон Лоу хэсэг зуур хүүхдүүдийнхээ асрагчтай зугаалах болсон мэдээлэл сонинуудын тэргүүн нүүрэнд хэвлэгджээ. Асрагч бүсгүй Дейзи Райт Лоу сүйт бүсгүйгээ хэрхэн хуурсныг хэвлэл мэдээллийнхэнд дэлгэхдээ их хэмжээний шан харамж авсан аж. Түүний энэ гэнэн үйлдэл Лоуг эхнэр ч үгүй, сүйт бүсгүй ч үгүй үлдээжээ.
“Суугаа ч үгүй байж асрагч бүсгүйгээр сольж зүрхэлж байгаа ийм хүн надад яах гэж хэрэгтэй гэж” хэмээн бухимдсан Миллер түүнтэй харилцаагаа тасалжээ. Таван жилийн дараа Сиеннагийн сэтгэлийн шарх ч аньсан бололтой. Өнгөрсөн оны сүүлээр Лоутай дахин уулзах болсон гэнэ. Өөрийнхөө шийдвэрт харамсалгүйгээр Миллер Лоуд хоёр дахь боломж олгох эсэхийг гагцхүү цаг хугацаа л харуулах биз ээ.
6. 2008 оны есдүгээр сард Америкийн хэвлэл мэдээллүүд шуугиант мэдээллийг дуу дуугаа авалцан мэдээллээ. Гэр бүлийн хувьд тогтвортой гэгддэг, долоон хүүхдийн эцэг нэрт найруулагч Мил Гибсоны толгойг хэн эргүүлчих ээ гэдэг асуулт толгойтой болгонд эргэлдэж байж. Тэрхүү нууцлаг бүсгүй нь Оксана хэмээх орос бүсгүй болж таарав. Тэд “Харанхуйн хязгаарт” киноны зураг авалтын үеэд бие биедээ татагдаж, Гибсоны асар тогтвортой гэгдсэн гэр бүлийн “завь”-ийг хөмрүүлж орхиж. Жүжигчний хэвлэлийн төлөөлөгч уг мэдээг худал хуурмаг, ээлжит сенсааци хэмээн хэчнээн итгүүлэхийг оролдсон ч булавч бултайдгийн үлгэрээр дорхноо хэвлэлүүдээр хамт яваа нь гэрэл зургаар баталгаажин гарах болжээ. Удалгүй Оксана Гибсоны хүүхдийг ч төрүүлэв.
Тэрбээр нэгэн шоуны үеэр өөртэйгээ холбоотой шуугианыг үнэн болохыг баталсан ч хоёр дахиа гэрлэх бодолгүй байгаагаа мэдэгдсэн юм. Робин Гибсонтой 28 жил амьдарсан бөгөөд долоон хүүхэд төрүүлж өсгөжээ. Тиймээс гэрлэлт цуцлах асуудлаар мэргэшсэн өмгөөөлөгч хөлслөн нөхрийнхөө эд хөрөнгийн талыг эзэмших зарга үүсгэхээ мэдэгдсэн. Хэрвээ тэд албан ёсоор салбал түүхэн дэх хамгийн үнэтэй гэрлэлт цуцлалт болж магадгүй юм. Калифорни мужийн хууль ёсоор ноён Гибсон 900 сая ам.доллараар үнэлэгдсэн хөрөнгөнийхөө талыг эхнэртэй өгөх аж. Гэсэн хэдий ч тэдний хамтын амьдрал үүгээр цэг тавихгүй байж мэдэх. Учир нь саяхнаас Гибсоныг орос амрагаасаа салсан гэх сураг дуулдана.
7. Английн шигшээ багийн хөлбөмбөгчин Эшли Коул “Girls Aloud” хамтлагийн дуучин Шерил Твиддитэй 2006 оны долдугаар сард гэрлэсэн оддын хамгийн алдартай хосод тооцогдож байв. Тэдний гэр бүлийн үүлгүй цэлмэг амьдралд 2008 оны эхээр бараан үүл хуралдаж эхэлжээ. Юу гэвэл Эшли 22 настай Эйми Вэлтон нэгэн шөнийг өнгөрүүлсэн нь хэвлэлийнхний гярхай хараанд бас л өртчихөж. Нөхөр нь өөрийгөө хянах чадваргүй болтлоо хөлчүүрхсэн байсан нь Эймитэй хоног төөрүүлэх шалтгаан болсныг мэдэгдэж дахин хэзээ ч бусадтай нэр холбогдохгүй хэмээн эхнэртээ тангарагласан боловч Шерил ээжийнх рүүгээ төрхөмдөө буцаж хоёр долоо хоногийг өнгөрөөжээ.
Итгэл алдсан нөхөр нь түүнд уучлахыг хүссэн уртаас урт захидал бичиж цэцгийн баглаа илгээж байсан гэнэ. Нөхрийнх нь ятгалга, өршөөл хүссэн захидал үр дүнгээ өгсөн бололтой удалгүй Шерил гэртээ эргэн ирж, нөхрийгөө уруу татсан Эймид хаяглан “Сониныхны түүнд төлсөн мөнгөөр тэр амьдралдаа анхны бөгөөд эцсийн удаа загварын цүнх худалдан авахаас өөр гийгүүлээв гэж дээ” тохуурхангуй аястай ярилцлага өгч байж сэтгэлээ амраасан гэнэ. 2010 оны эхээр тэдний замд дахин гай тотгор тохиожээ. Нэгэн охин интернэтэд Эшлигийн нүцгэн зургийг тавьсан бол өөр нэгэн бүсгүй Эшлитэй зочид буудалд сэтгэл догдлуулсан шөнийг өнгөрөөснөө өгүүлсэн нь мөн л хосуудыг хоёр тийш болгоход хүргээд байна. Бухимдаж цочирдсон Шерил 2007 оны арваннэгдүгээр сард нөхрийнхөө хүзүүн дээр дурсгал болгон шивүүлсэн “Хатагтай К” хэмээх шивээсийг арилгуулахаар гоо сайханчид хандсан болон нөхрийнхөө үйлдлийг тэсвэрлэхгүй байгаагаа төлөөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн юм. Эшли мөн л буруугаа хүлээж түүнийг уучлахыг гуйсан ч Шерил энэ удаад нөхрийнхөө аясаар байхгүй нь бололтой. Сураг сонсвол саяхан тэрбээр гэр бүл цуцлуулах талаархи нарийн ширийн асуудлыг хэлэлцэх болзолтойгоор Эшлитэй уулзсан гэнэ.
8. Алдарт гольфч Тайгер Вудс загвар өмсөгч эхнэр Элин Нордегрентэй таван жил хамтдаа амьдарч хоёр хүүхэд өсгөн хүмүүжүүлжээ. Тэднийг харсан хүн бүхэн төгс төгөлдөр гэр бүл хэмээн ам сайтай байдаг байж. Гэвч энэ дэлхий төгс зүйл гэж үнэндээ алга юм уу даа, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Вудс байнга гадуур зугаацдаг байсан нь ил болжээ. Эхэндээ түүний янаг амрагийн явдлыг сэтгүүлчид ухаж төнхсөн ч удалгүй Вудсын амрагууд гэх бүсгүйчүүд шил дараалан нээлттэй ярилцлага өгч, хоёрдугаар сард тэрбээр нүглээ наминчлахаас аргагүйд хүрчээ. Вудс эхнэр, хүүхдүүдээсээ уучлал хүсч, сексийн хамааралтай байдлын эмчилгээнд явахаар нөхөн сэргээх клиникт очсон нь мөн л папараццчдын дуранд өртсөн аж. Гэр бүлээ араар тавьсан нь зах зээлд бараа бүтээгдэхүүний борлуулалтад нөлөөлнө хээмэн хэд хэдэн компани түүнтэй байгуулсан сурталчилгааны гэрээгээ цуцалсан нь Вудсэд хүнд цохилт болсон юм.
Нөхрийнхөө мэхлэлтэд эмзэглэж сэтгэлээр унасан Элин хэнд ч ямар ч тайлбар хийгээгүй бөгөөд салахаар шийдэн, тэсвэр тэвчээрээ гурван зуун сая ам.доллараар үнэлжээ. Гэсэн хэдий ч хожим тэд тохиролцож чадсан байна. Юутай ч хосууд хууль ёсны харилцаагаа хэвээр үлдээжээ. Нордегрений төлөөлөгчийн хэлснээр, тэр зөвхөн хүүхдүүдийнхээ төлөө нөхрийн бусармаг явдлыг тэвчсэн гэжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Вудс “ёс суртахууны нөхөн төлбөр” болгож эхнэртээ хэмжээлшгүй их мөнгө өгсөн сурагтай. Үүнээс гадна гольфч эхнэр, хүүхэдтэйгээ илүү их цагийг өнгөрөөхийн тулд спортоосоо түр зуур хөндийрөх болсноо ярьжээ.
9. “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагааны индэр дээр эхнэр Сандра Баллокийн гарыг хүндэтгэлтэйгээр барьж зогссон түүний нөхөр нөгөө гартаа 11 сарын турш нууцаар учирсан Мишель Макжигийн гарыг барих хүсэлдээ хөтлөгдөн зогсож байсан биз. Хэрвээ Мишель Жессигийн дэргэд байх нь түүнд хэчнээн сайхан байсан тухай сэтгүүлчид ам алдаагүйсэн бол тэдний сэм явалт нууцлаг хэвээр үлдэх байсан. Сандраг “Оскар” авсны дараа энэ шуугиан дэгдсэн болохоор Макжи өрсөлдөгчийнхөө амжилтад нөлөөлөхийг оролдоогүй бололтой. Гэхдээ тэрбээр нөхөртэй нь учирсныгаа давслан ярьж Сандрагийн сэтгэл зүрхийг шархлуулахыг ихэд хүссэн нь илт. “Би түүнийг миний ванильный сармагчинхан минь” гэж дуудаж тэр намайг “балчирхан минь” гэж өхөөрддөг байсан.
 Тэр миний дэргэд байх туйлын дуртай,  би түүнийг бие сэтгэлийн хувьд Сандрагаас илүү татдаг гэж боддог, надад түүний шивээс нь таалагддаг. Жесси надтай хамт байх нь хавьгүй илүү таалагддаг гэсэн ил тод ярилцлага нь энэ алдартай хосуудын хамтын амьдралд цэг хатгав. Нөхөр нь араар нь тавьдаг байсныг мэдсэн Сандра Баллок Жесси Жеймсийн гэрээс явж, Лондонд болох “Үл үзэгдэх тал”-ын зураг авалтын аяллаа цуцлахад хүрчээ. Жүжигчин бүсгүй гэр бүлээ цуцлах эсвэл үнэнч бус нөхрийнхөө уучлал эрэлтэд тайтгараад буцаад нийлэх эсэхийг цаг хугацаа л харуулах биз ээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment