SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, December 27, 2011

“Камертон-2” төрнө





“Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид “B production”-тай хамтран “Камертон 2” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн гол зорилго нь “Камертон” хамтлагийн дуулах ур чадвар, онцлогийг хадгалсан, ард түмнийг байлдан дагуулах,.....



“Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид “B production”-тай хамтран “Камертон 2” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн гол зорилго нь “Камертон” хамтлагийн дуулах ур чадвар, онцлогийг хадгалсан, ард түмнийг байлдан дагуулах, дэлхийн хөгжмийн ертөнцөд Монгол Улсыг төлөөлөх, урт удаан хугацаанд мэргэжлийн түвшинд оршин тогтнох хамтлаг байгуулахад орших аж. Тиймээс15-25 насны дуулж, бүжиглэх авъяастай, чадварлаг хөвгүүдээс  “Камертон 2” хамтлагийг төрүүлэхээр болжээ. Уг  шоу нэвтрүүлэг нь амьдаар дуулах, видео шалгаруулалт, фонограмтай дуулах, амьд хөгжимтэй дуулах, амьдрах гэсэн таван үе шаттайгаар явагдана. Тавдугаар үе шатанд шалгаран үлдсэн шилдэг 16 оролцогч нэг гэрт амьдарч, продюсерууд болон хөгжмийн мэргэжилтнүүдээс дуулах ур чадвар суралцахаас гадна шүүгчид шилдэг оролцогчдын биеэ авч явах соёл, харилцааны ёс суртахуун, суурь хүмүүжил, багаар ажиллах чадвар зэргийг нь харгалзан үзэж  дөрвөн шилдэг оролцогчийг шалгаруулах юм. Шалгарсан шилдэг хамтлагтай ивээн тэтгэгчийн 50 сая төгрөгийн продюсингийн гэрээ байгуулах бөгөөд “B” production болон Боловсрол суваг телевиз таван жилийн хугацаанд ерөнхий продюсераар нь ажиллах юм байна. “Камертон 2” шоу нэвтрүүлгийн шүүгчээр “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд, хамтлагийн гишүүн Г.Мэнд-Амар, Д.Ган-эрдэнэ, Б.Эрдэнэбат нар ажиллана.

0 сэтгэгдэл:

Post a Comment