SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Wednesday, December 28, 2011

Жавхлан сүүлийн үед уур омогтой явах болжээ


     
 Сүүлийн үед аливаа юманд ихээхэн дургүйцдэг хүн нэгээр тодорч, сав л хийвэл уур манан савсуулан алхах болжээ энэ нь Дуучин С.Жавхлан уг нь дуугаа дуулаад явбал их л нэр хүндтэй байлаа.Тэрээр улс төрд шургалах гэж зүтгээд амжилт олоогүй нэг......
Сүүлийн үед аливаа юманд ихээхэн дургүйцдэг хүн нэгээр тодорч, сав л хийвэл уур манан савсуулан алхах болжээ энэ нь Дуучин С.Жавхлан уг нь дуугаа дуулаад явбал их л нэр хүндтэй байлаа.Тэрээр улс төрд шургалах гэж зүтгээд амжилт олоогүй нэг хэсэг чимээгүй байсан тэрбээр саяхнаас уран бүтээлээрээ улс төрчдийг шүүмжлэн гарч ирлээ. Энэ удаад тэрбээр "Монголоо гэх хүмүүн хэрэгтэй" гэдэг дуугаараа улс төрчдийг эрс шүүмжилсэн байна. Сүүлийн үед нийгэмд хандсан үндсэрхэг уран бүтээл туурвих болсон.
Сүүлийн үед улс төрд хөл тавих бэлтгэлээ базааж эхлэснээс хойш нэр хүнд нь навс доошилсон ч түүний сэргээн сануулах болсон “Монгол уламжлалын тухай ойлголт нь үзэгч, сонсогчдын таалалд нийцэх болж, нийтийн дунд ихээхэн дэмжлэг авах болсон байна.
Дуучин С.Жавхланд саяхны нэг өдөр “ улс төрд хөл тавьж”, ирэх сонгуульд нэр дэвшинэ гэдгээ ярьж, үнэнээ өчиж санаагаа амраасан байна. Гэнэтхэн “Монгол уламжлал” ярьдаг хүмүүс улс төрд хөл тавихыг санаархах болсон энэ цаг үед дуучин залууг ийн ярьж эхлэхээр өнөөх хардлага үнэнд тооцогдох болсон юм.
Ямартай ч анх Б.Бат-Эрдэнэ аваргыг их улс төрд хөл тавихад нь ихээхэн шүүмжлэл түүний зүгт нисэлдэж байсан ч , энэ удаад ч дуучин С.Жавхлан улс төр горилж явна гэдэг яриа гарснаас хойш түүний зүг рүү буруутгах, шүүмжлэлийн “бор шувууд” байн байна нисэлдэх болсон. Тийм учраас түүний улс төрд ороход нь саад болсон шүүмжлэлд ихээхэн дургүйцэж байгаагаа илэрхийлж МУГЖ С.Жавхлан сүүлийн үед уур омогтой явах болсон нь тэр аж. Үнэхээр л тэр үзэл бодолдоо хэзээд бат сууж чадвал дэмжих нэг нь дэмжих л байх даа.

0 сэтгэгдэл:

Post a Comment