SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, December 22, 2011

Иргэн бүрт орон сууц өгөх нь ээ, ашгүй






Х.Баттулга сайд ёстой л барилгын салбарыг тэргүүлж байгаа ‘юмтай’ хүн шиг загнаж ард олноо баярлуулав.Тэрбээр саяхан болсон МоАХ-ны хурал дээ.....


Х.Баттулга сайд ёстой л барилгын салбарыг тэргүүлж байгаа ‘юмтай’ хүн шиг загнаж ард олноо баярлуулав.
Тэрбээр саяхан болсон МоАХ-ны хурал дээр нэгэн шийдвэр гаргаж түүнийгээ Ерөнхийлөгчид хүргүүлэв. Тэр хүсэлтэд нь ’1989-1990 онд Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон анхдагч зүтгэлтнүүдэд төрөөс орон сууц, түүнтэй адилтгах мөнгөн тэтгэмж олгуулах тухай хэлэлцсэн материалыг танд хүргүүлэв” хэмээсэн нь нийгмийг тэр чигт нь баярлуулав. Гудамж талбайд зөрсөн олон, хөдөө орон нутгаас утас цохисон нөхөд гээд бүгд л энэ баяртай мэдээгээр амьсгалж байх шиг.  Аргагүй шүү дээ, ардчилсан хувьсгалын үйл хэрэгт Монголын ард түмэн үндэстэн тэр чигтээ оролцсон учраас хүн бүхэн л байр орон сууцтай болох гэгээн мөрөөдөлд ид умбаж байна. Юуны өмнө 1989-1990 онд ардчилсан хувьсгалыг уухайлан зогссон залуус буюу өөрсдийгөө “партизан” гэж нэрлэсэн өнөөгийн хэдэн өвгөд Х.Баттулга сайдын энэ хүсэлтэд багтах нь ойлгомжтой. Нөгөө талд хамгийн том гавьяа байгуулж, хувьсгалыг мандахад жагсагчдаас илүү үүрэг гүйцэтгэсэн Ж.Батмөнх тэргүүтэй Улстөрийн товчооны гишүүд энэ хүсэлтийн тэргүүн эгнээнд орох нь дамжиггүй. Өөрсдөө эс ч үр хойч нь энэ жагсаалтад гарцаагүй орно.
Хашир сайд энэ мэтийг тооцоолсон гэдэгт эргэлзэх хэрэггүй биз. Хэрвээ тухайн цагт төр барьж байсан Улстөрийн товчоо огцрохгүй гэсэн бол юу болох байсан тухай дурдаад ч хэрэгүй. Харин эдний дараагийн эгнээнд баруун хязгаарт ардчиллын төлөө тэмцэж зогссон залуучуудаас эхлээд алс зүүн хязгаарт дэмжиж байсан нөхөд гээд бүгд хамрагдана. Талбай дээр ирээд жагсаагүй ч ажиллаж байгаа байгууллага, амьдарч байгаа гэр бүлдээ “ардчиллын вирус” тарааж явсан олон сайхан ардчилагчдыг хаашаа хийх вэ.
Магадгүй талбай дээр жагсч байсан нөхдөөс илүү хүнд ачааг үүрсэн байхыг хэн үгүйсгэх билээ. 1989 онд Дорнод аймгийн захиргааны ажилтан байсан нэг нөхөр захиргааныхаа үүдэнд ардчиллыг дэмжсэн бичиг наасан хэргээр ажлаасаа халагдаж байв. Тэр нөхрийн дэлгэрэнгүй ярилцлагыг би хэдэн сарын өмнө олны хүртээл болгож байсан юм. Тэрбээр энэ үед өгүүлрүүн “Би нэг нөхрийн хамт ажлаасаа халагдаж, гурав хоносны дараа миний үеийн залуус бүгд бид хоёрын талд нийлж бусдыг ухуулж байв” хэмээсэн байдаг юм.
Тэгэхээр энэ мэт нөхдүүд талбай дээр жагсч байсан хүмүүсээс ч илүү ардчиллыг уухайлж байсан гэдэг нь харагдана. Их өргөн агуулгаар нь авч үзэх юм бол гэртээ суугаад хэвлэл мэдээлэл уншиж, зурагт радио сонсож байсан гэрийн эзэгтэй нар ч энэ хувьсгалын үнэнч фенүүд. Тухайлбал, Дорноговь аймгийн Алтанширээ сумын дунд сургуулийн хичээлийн эрхлэгч Х.Наранхүү гэгч багш долоо, наймдугаар ангийн гайгүй хэдэн сурагчийг тэргүүлэн сумын сургууль, эмнэлэг, халуун усны газар ер нь хаа таарсан газраа ардчиллыг уухайлсан бичиг сэлт нааж байв. Байнгын хэвлэл мэдээллээр гарч байсан төвийн хэдэн жагсагчдаас илүү ардчиллын дуу хоолой хөдөөд байсныг би сайн мэдэх юм.
Тухайн үед ардчиллын үйл хэрэгт оролцож явсан охид хөвгүүд өдгөө гуч нэлээд гарсан хүмүүс бий. Эд ч энэ жагсаалтын хүндтэй байрыг эзлэх болно. Шуудхан хэлэхэд Х.Баттулга сайдын байрнаас хүртэнэ гэсэн үг. Тухайн цагт Монгол Улсын хүн ам хоёр сая дөнгөж гараад байв. Эндээс бүх иргэн биш юм аа гэхэд доод тал нь нэг сая хүний хүсэл сэтгэлээр ардчилал бий болсон гэдгийг мэдэхэд илүүдэхгүй биз ээ. Тухайн цагийн бага насны хүүхдийг хасаад тэр шүү дээ. Үүнийг өнгөц ойлгох аргагүй. Хувьсгал гэдэг өөрөө аугаа их зүйл. Түүнээс биш талбай дээр жагсч байсан 20 хүн, салбар хороод ажиллуулж байсан 20 хүнээр хязгаарлах аргагүй юм.
Аливаа их, бага хувьсгалын үр дүн нь ерөөсөө ард түмэн л байдаг. 20 хүн тэмцээд хувьсгал хийчихсэн гэж лав дуулаагүй юм байна. Дэлхийн жишиг ч ийн бөлгөө. Х.Баттулга сайдын хүсэлтэд “ардчиллыг дэмжин манлайлан оролцож байсан” гэсэн болохоор дээрх хувьсгалчид бүгд л хамаарна. Энэ нь зөвхөн Х.Баттулга сайдын хүсэлт биш, нийт ардчилсан ард түмний хүсэлт болов уу. Харин Х.Баттулга сайд шууданчийн уүрэг гүйцэтгэсэн байх. Ардчилсан хувьсгалыг уухайлж байсан иргэдийнхээ хүсэлтийг ардчилсан Ерөнхийлөгч яахыг харж л байя даа.

0 сэтгэгдэл:

Post a Comment