SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Wednesday, December 28, 2011



 Бразилд ховор тохиолдох сиамын ихэр мэндэлжээ. Хэдийгээр ихрүүд нэг биетэй боловч хоёр толгой, хоёр тархитай гэсэн авч нэг зүрхтэй аж. Эмч нар ихрүүдийг эхийн хэвлийд байхад нь сиамын ихэр болохыг нь тогтоосон аж. Гэхдээ тэднийг нэг биенээс хоёр толгойтой.....

Бразилд ховор тохиолдох сиамын ихэр мэндэлжээ. Хэдийгээр ихрүүд нэг биетэй боловч хоёр толгой, хоёр тархитай гэсэн авч нэг зүрхтэй аж. Эмч нар ихрүүдийг эхийн хэвлийд байхад нь сиамын ихэр болохыг нь тогтоосон аж. Гэхдээ тэднийг нэг биенээс хоёр толгойтой болон мэндэлнэ хэмээн тооцоолоогүй аж.
Ихрүүдийн нэрийг Жесүс, Эмануэл гэх бөгөөд тэд дэлхий дээрх хоёр дахь хоёр толгойтой ганц биет сиамын ихэр болон тэмдэглэгдэж буй гэнэ. Урьд нь 1990 онд АНУ-д Абигал болон Британи Хенсэл гэх ихрүүд мэндэлж байжээ.
“Ройтерс” агентлаг сиамын ихрүүдийг эрүүл өсч торних боломжтой эсэхийг мэргэжилтнүүдээс лавласан ч тэд итгэлтэй хариулт өгөөгүй байна. Тус улсын “Белем” эмнэлгийн эмч Нейла Дахас хэлэхдээ тэдний тархины үйл ажиллагаа хэвийн байх нь хамгийн чухал аж.
Мөн харамсмаар нэг мэдээ нь ихрүүдийн амь насыг аврахын тулд аль нэгнийх нь толгойг мэс заслын аргаар авахаас аргагүй гэнэ. Ихэр хөвгүүд Пара хотод мэндэлсэн.
Эх сурвалж: “Нийгмийн толь”

0 сэтгэгдэл:

Post a Comment