SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Sunday, December 25, 2011

“Хурд”-ынхан гитараа олжээ



 Монголын рок попын ертөнцийн өнгө төрхийг тодорхойлж, өнөөг хүртэл нүүр царай нь болж яваа хамтлаг “Хурд”-ынхан өнгөрсөн аравдугаар сард зургаан гитараа хулгайд алдсан




Монголын рок попын ертөнцийн өнгө төрхийг тодорхойлж, өнөөг хүртэл нүүр царай нь болж яваа хамтлаг “Хурд”-ынхан өнгөрсөн аравдугаар сард зургаан гитараа хулгайд алдсан  гэх мэдээлэл цацагдсан. Хамтлагийнханы амин сүнс нь гэж хэлж болох хайртай хөгжмөө урт гартнуудад алдсан хамтлагийнхан асуудалд маш нухацтай хандаж, “зүгээр л бид нар гитарыг маань буцаагаад өгчих” хэмээн хэвлэлээр даруухан мэдэгдэж байсан билээ. Харин эдгээр гитарыг хулгайлсан эздийг өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн олсон гэнэ. Сонгинохайрхан дүүргийн Толгойтод амьдардаг гурван залуу уг хэргийг үйлдсэн нь тогтоогдсон хэмээн албаны эх сурвалж мэдэгдсэн байна. Гэхдээ алга болсон зургаан гитарын хоёрыг нь олсон байна. Энэ талаар “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр : Хоёр гитар олдсон гэсэн. Бид хараахан гитаруудаа аваагүй байна. Хулгай хар мөртөө гэдэг шүү дээ. Гитаруудаа аваад ариусгана. Хоёр нь олдсон юм чинь шижмээр нь бусад нь ч гэсэн одлох байх аа” хэмээн мэдэгдсэн байна. Хамтлагийнхан хөгжмийн зохиолч Л.Балхжавын тоглолтод оролцож дуусаад харихын өмнө гитаруудаа алдсан ажээ. Эдгээр гитарууд нэгдүгээр хорооллын 12 дугаар байрны гадна тавьсан гитарчин Д.Отгонбаярын машинд байсан бөгөөд хулгайч машины цонхыг хагалан, бүгдийг нь авч явсан байсан аж.

0 сэтгэгдэл:

Post a Comment