SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Friday, December 30, 2011

Оросууд алмас барьжээ



 ОХУ-ын Хойд Кавказын Ингушетийн автономит тойргийн хилийн цэргүүд алмас барьсан тухай “Интерфакс” агентлаг мэдээлжээ.ОХУ-ын нийслэл Москвагаас эрдэмтэн, судлаачид Ингушетэд ирж, эцсийн дүгнэлтийг хийх агаад орон нутгийн эрдэмтэд уг амьтан......

ОХУ-ын Хойд Кавказын Ингушетийн автономит тойргийн хилийн цэргүүд алмас барьсан тухай “Интерфакс” агентлаг мэдээлжээ.
ОХУ-ын нийслэл Москвагаас эрдэмтэн, судлаачид Ингушетэд ирж, эцсийн дүгнэлтийг хийх агаад орон нутгийн эрдэмтэд уг амьтан бол алмас гэдэгт итгэлтэй байгаа аж.
Тэр бүү хэл  Ингушетийн Засгийн Газрын  Нийгмийн  бодлогын яамны  сайд Багаудин Маршани  баригдсан амьтны тухай “Манай цэргүүл анхандаа баавгай барьчихлаа гэж бодсон. Гэхдээ тэр бол хоёр метр орчим өндөртэй, баавгай биш болох нь тодорхой болсон л доо. Ер нь Гориллтой их төстэй. Гэхдээ ялгаатай нь  урд гараараа тулдаггүй, яг л хүн шиг цэх  явдаг. Их богинохон  архирдаг,  нэг тийм ойлгомжгүй дуу авиа гаргадаг” хэмээн өгүүлсэн байна.
Юутай ч Оросоос олдсон амьтан үнэхээр алмас мөн эсэх нь тун удахгүй тодорхой болно бизээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment