SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, December 22, 2011

Хурц архины халуунд Ц.Элбэгдоржийн нууц төлөвлөгөөг задлав



 
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурц хэмээх хэн ч танихгүй нөхрийг албан ажлаар Их Британид хөл тавихад нь “хэдэн улсын хил дамжуулан хууль бусаар хүн хулгайлсан” гэх шалтгаанаар баривчилсан......



Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурц хэмээх хэн ч танихгүй нөхрийг албан ажлаар Их Британид хөл тавихад нь “хэдэн улсын хил дамжуулан хууль бусаар хүн хулгайлсан” гэх шалтгаанаар баривчилсан.
Үүнээс хойш Б.Хурц хэн бэ гэж хэвлэл мэдээллээр шуугисаар байгаад олны танил болсон. Монгол Улсын нэрийг олон улсад “баастсан” энэ нөхрийг Германы талаас хүсэлт тавьж шилжүүлж авсан нь их гүрнүүд цаанаа ямар нэг тохироо хийсэн хэмээн сэжиг таавар төрүүлсэн. Юутай ч Герман Улсаас Б.Хурцыг эх орондоо ирэхэд “Н.Энхбаярын цөлж орхисон Б.Хурцыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөтлөөд ирлээ” хэмээн хэвлэлүүд шуугиж байв.
Харин ирснээс нь хойш удалгүй Б.Хурцыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгосноор АТГ-ын дэд дарга болгочихов. Монголын бүү хэл дэлхийн хэмжээнд хууль зөрчсөн гэж үзэгдэн жил гаруй хоригдож байсан энэ нөхөр АТГ-ын удирдлагад очингуутаа тус байгууллагын албан хаагчдыг ор үндэслэлгүй ажлаас нь халж эхэлсэн. Үүнээс үүдээд ажиглагчид болон, иргэдийн дунд түмэн янзын яриа дэгдэж байна.
“Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Б.Хурцыг хаа холоос чирч ирсэн нь цаанаа ийм учиртай байжээ”. “Ерөнхийлөгч маань ард олныхоо төлөө биш өөрийнхөө улстөрийн замыг засах гэж Б.Хурцыг АТГ-ын даргаар тавилаа”. “Ц.Элбэгдорж үнэнд гүйцэгдэхийн эрхэнд
ийм алхам хийж өөрийгөө болон өөрсдийгөө хаацайлж эхэллээ” гэх зэргээр шуугиж эхлэв. Юутай ч тэрбээр өдгөө мөрөөрөө албаа залгуулж явсан 11 хүнийг ямар нэгэн шалтгаангүйгээр ажлаас нь халлаа.
Харин оронд нь Үндэсний аюулгүй байдлын ажлын албанд ажиллаж байсан шаардлага хангаагүй нөхөд, тэтгэвэртээ суусан хэдэн бэлтгэл офицерууд очсон юм байх. Тийм учраас үндэслэлгүй ажлаасаа халагдсан хүмүүс шүүхэд хандахаар төлөвлөжээ.
Яахав, хуучин даргын бие хамгаалагч, жолооч зэргийг ч бол халж болох. Хамгийн гол нь тoo бүргэл, архив бичиг хэрэг, 1919 гомдол мэдээллийн оператор гэх улстөржилтөд өртмөөргүй албаны албан хаагчдыг халсан байгаа юм.
Түүнчлэн Мөрдөн байцаах хэлтсийн хоёрдугаар тасгийн дарга болон гурван мөрдөн байцаагчийг ажлаас нь халсан. Энэ нь хэний захиалга биелүүлж, ямар орчин бүрдүүлэх гэж байгааг шууд хэлж өгч байна. Анх Монгол Улсад авлига, хээл хахуул газар авлаа.
Тиймээс соён гэгээрүүлэх, албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг шударгаар авч нийтэд зарлаж байх чиглэлийн байгууллага хэрэгтэй гэсний үндсэн дээр АТГ-ыг байгуулж байсан. Харин өнөөдрийн өндөрлөгөөс харж байхад энэ байгууллагыг ямар зорилгоор ашиглаж байгаа нь нэгэнт тодорхой боллоо.
Хуучин дарга нар болох Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарыг шоронд хийх гэж улайраад байсны учир ч одоо л олдож байна. Түүнээс биш загас агнуурын хэрэглэл авлаа гээд шоронд ордог ёс уг нь байхгүй. Ажилтнаа бүү хэл, тагнах чагнах хэрэг энэ албанд байдаг л баймаар сан.
Тэр ч бүү хэл Б.Хурц “Танайхаас таван хүнд эрүү үүсгээд, дахиад тавыг нь шоронд хатаасан байхад сонгуульд ялахыг чинь харъя л даа” хэмээн Монгол ардын намын зарим нөхдөд агсам тавьсан тухай сураг сонсоход нарийн учир аяндаа тайлагдах шиг.
Шуудхан хэлэхэд Ц.Элбэгдоржид өрөө төлөх ёстой гэдгээ сайтар ухаарсан Б.Хурц архины халуундаа эрдэж ийнхүү нэгэн ноцтой нууц мэдээллээ гадагшаа дэлгэчихлээ. Өнгөрсөн хугацааны үйл явдлаас ургуулж бодоход Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын цаад талд ямар бодол байгааг төвөггүйхэн мэдлээ.
Цэвэр өрсөлдөөний гэх ардчилсан зарчмаа уландаа гишгэсэн Ц.Элбэгдорж өөрийгөө “ардчилсан” хэмээн цоллуулж явах нь лав үнэнд нийцэхгүй нь. Хэрвээ Б.Хурц Ц.Элбэгдоржийн энэ нууц даалгаврыг архины халуундаа хэлчихээгүй бол гэм зэмгүй хэчнээн хүн хэлмэгдэх байсныг таахад бэрх.
Харин албан тушаал хангамждаа эрдсэн халамцуу офицер ийнхүү намба алдав. Ерөөсөө энэ мэт бохир өрсөлдөөний сүлжээг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад нутагшуулахаар улайрч байгааг ганцхан үүгээр ч биш, бусад олон зүйлээс ч харж болно.
Ерөнхийлөгч өөрөө Ерөнхий шүүгч, прокуророос эхлээд улсын олон чухал албанд томилгоо хийх эрхтэй. Үүгээрээ дамжуулан хууль тогтоох, шүүх байгууллагад өөрийнхөө гар хөлийг шургуулсаар байна. Ерөнхий прокурор Д.Дорлигжав хэмээх Ц.Элбэгдоржийн баруун гар энэ мэт сүлжээний нэгэн том ажилтан болоод явж байх жишээтэй.
Улстөрийн намын дарга байсан хүнийг Ерөнхий прокуророор томилж, бие даасан хараат бус шүүх засаглалыг улстөржүүлсэн гажиг жишгийг дэлхийд анх удаа “ардчилсан” Ерөнхийлөгч маань тогтоолоо. Намын нэрүүдийг бол өөрийн томилсон Ерөнхий шүүгчээр дамжуулан бөөндөхөөс эхлээд Ерөнхий командлагч маань эрхээ ёстой л дураараа эдэлж сууна даа.


Эх сурвалж: “Монголын үнэн”

1 сэтгэгдэл:

  1. unen zuil bichjee.elbegdorj terguutei ene ardchilsan namiinhan ulsgulun zarlaj garch irsneesee hoish ard tumniig uneheer ulsgulund nervegduulj,turiin chuhal apparatad uuriin humuusiig elsuulj ard tumnii amidraliig doroituulj ,bidnii mongoliin ireedui bolson nyalh irgediig transhein ,gudamjind humuujuulj ,mongol orond mini hyatadchlah bodlogo yavuulsaar uneheer haramsmaar!!

    ReplyDelete