SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, November 22, 2011

Ирээдүйн “Гурван охин” хамтлаг

Удахгүй 10 жилийн ойн баяраа тэмдэглэх гэж байгаа “Ньюанс” хамтлагийнхныг эв нэгдэлтэй байж чадсанаараа одоогийн амжилтандаа хүрсэн гэдэг. Түүнийг нь.....





Удахгүй 10 жилийн ойн баяраа тэмдэглэх гэж байгаа “Ньюанс” хамтлагийнхныг эв нэгдэлтэй байж чадсанаараа одоогийн амжилтандаа хүрсэн гэдэг. Түүнийг нь ч илэрхийлэх нэг сонин байдаг гэнэ. Тус хамтлагийн шинэхэн гишүүн Д.Дүйнхоржаваас бусад гурав нь нэг байранд амьдардаг юм байна. Тэр ч байтугай нэг орцонд амьдардаг тэдний гурван охин нь насаар эн чацуу гэнэ. Бүр цаашилбал нэг цэцэрлэгт явдаг бөгөөд өглөө бүр аавуудыг нь “Ногоон төгөл” хотхоноос гараад охидоо дагуулан нэг цэцэрлэг рүү явахыг нь харж болох гэнэ. Эв нэгдлийг эрхэмлэж чадсан “Нюанс”-чууд үүнийгээ ч илэрхийлж гурван охиноо нэг цэцэрлэгээс гадна бүр нэг ангид сургадаг гээд бод доо.


Монголын сонгодог урлагийн ертөнцөд шинэ алхам нээж, өөрсдийн гэсэн хөг дангаар эгшиглэж яваа “Нюанс” хамтлагийн залуусын гурван охин аав нарынхаа авьяасыг өвлөсөн, сэргэлэн цовоо охид байдаг гэж цэцэрлэгийн багш нар нь магтдаг гэнэ.

Аливаа уралдаан тэмцээнд цэцэрлэгээ төлөөлөн оролцдог гурван охиныг ирээдүйн “Гурван охин” хамтлаг хэмээн битүүхэндээ ярилцдаг гэсэн.

“Нюанс” хамтлагийн залуусын гурван охиныг "Амьдралд ойрхон шинэ жил" дууны клипээс харж болох юм байна.


0 сэтгэгдэл:

Post a Comment