SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Wednesday, February 1, 2012

Женко Баттулга Н.Энхбаярыг сонгов уу

Женко Баттулга Н.Энхбаярыг сонгов уу





Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндоржоос МоАХ-г хэл амтайхан авснаар улс­төрийн замаа алгуурхан засч,....






  Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй  

Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндоржоос МоАХ-г хэл амтайхан авснаар улс­төрийн замаа алгуурхан засч,
хэрэгтэй бүхнийг өөрийн болгож ирсэн ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулгын дараагийн үйлдэл анхаарал татаж эхлэв.
Тэрбээр замд нь саад болсон АН-ын дарга Н.Ал­танхуягтайгаа эвлэрээд сон­гуульд орох сонирхол байхгүй нь илт аж. Тэр ч бүү хэл намаа өөрийн бол­гох, үгүй бол МоАХ-гоо сал­гаж аваад тусдаа үзэхээр шийд­сэн нь бололтой.
Өнгөрсөн долоо хоногт тэрбээр орон нутгаас МоАХ фракцийн гэгдэх гишүүдээ дуудаж, яаралтай хурал зарлаад, заавал ирэх зар­лигийг хамтад нь дайсан гэнэ.
Эдийн засаг болоод бусад асуудлаар байнга дэмждэг намаасаа илүү жилдээ хэдэн арваар нь байр өгч, өөрөөсөө зөрсөн бүгдийг өршөөдөггүй гэх түүний дуудлагаар МоАХ-ны ихэнх гишүүн цуг­ласан сурагтай. Харин энэ­хүү хурлаар тэрбээр намынхаа эсрэг мэдэгдэл гар­гажээ.
АН засгаас гарахтай зэрэг­цэн сөрөг хүчнийхний дай­ралт ирж буй үетэй давхац­сан түүний энэхүү мэдэгдэл өдгөө улстөрийн тогоонд халуун гал нэмэв.
Түүгээр ч барахгүй сайдын суудлаа хүлээлгэн өгөөд удаагүй тэрбээр хөдөө орон нутагт ажиллаад эхэл­чих­лээ. Х.Баттулгын энэ мэт ганцаарчилсан тоглолт олны анхаарлыг эрхгүй татаж, улстөрийнхөнд янз бүрийн таамаг авч ирэх болов.
Тэгвэл Х.Баттулга гишүүний огцом хийсэн уг үйлдэлтэй хоёр намын салж, бутрахыг чимээгүйхэн харж суусан МАХН болоод МҮАН буюу Н.Энхбаяр, М.Энх­сайхан нарын үйлд­лүүд давхцаж эхэлсэн нь олны анхаарлыг татаж байна. Орон нутгаар явж, ухуулга суртал­чилгаа хийдэг арга барилыг МҮАН хамтрагчтай МАХН л илүүтэй хэрэгжүүлдэг шүү дээ.
Бас Х.Баттулга тэргүүтэй МоАХ-ны гаргасан саяхны мэдэгдлийг М.Энхсайханы МҮАН дэмжиж байгаагаа илэрхийлж, цаашид иймэрхүү эсрэг үйлдлүүдэд хамтран зүтгэгчээр ажил­лахаа мэдэгдчихлээ. Асуудал улам хачирхалтай болж хараг­дахгүй байна уу.
Өөрөөр хэлбэл намынхаа удирд­лагуудтай таарахгүй бай­гаагаа мэдэгдэж, болохгүй бол тэмцэл хийхээ МоАХ-гоороо дамжуулсан “Женко” Х.Баттулга Ерөнхий сайдын суудлын төлөө Н.Энхбаяр, М.Энхсайхан нартай хамтран ажиллахаар ил далд тохироо хийсэн байж болох гаргалгаа гарч байна.
Засаг тарах сургаар АН-ын дарга, цаашилбал Ерөнхий сайд болох мөрөөдлөө янз бүрийн хэлбэрээр илэр­хийл­сэн тэрбээр ирэх сон­гуулиар яаж ийгээд ялах, дахиад засагт орох, бүр толгойлох арга саамыг бодож, төлөвлөөд нойр нь хүрэхгүй яваа бололтой.
Ямартай ч санаатай хийгээд санаандгүй таарсан эдгээр тохироо улстөрийн хүрээнд МАН, АН-ын аль алиныг цочроож мэдэхээр байна.
“Женко”-гийн чин хүсэл
Улстөрд чив чимээгүйхэн орж ирсэн тэрбээр өнгөрсөн хугацаанд хоёр удаа УИХ-д Баянхонгор аймгаас сонгогджээ. Одоо ч түүнд сонгогдох боломж бүрэн бий гэгддэг.
Монголчуудын бөх хэмээх хайрлан, хүндэтгэх сэтгэл зүй дээр орж ирж, өнөөг хүртэл замаа засахдаа тэрбээр улстөрийн нэр нөлөө, хүрээллийг хэдийгээр худалдаж авсан гэх боловч чадаж байгаа юманд арга байхгүй.
Тиймээс ч АН-ын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газарт ажиллах багаа бүрдүүлэхдээ хамгийн хүчирхэг гэгдэх МоАХ-ны даргад Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын суудлыг өгсөн нь фракциудынхаа хэл амыг дарж, хамтарсан засаг шигээ нам дотроо ч хамтаръя гэсэн зорилгыг агуулж байв.
Гурван жил шахам хамт­ран ажилласан Х.Бат­тулга нэг л өдөр засгаас гарвал ч гарна хэмээн мэдэгдэж, өөрийг нь өдий хүртэл ажил хийлгээгүй, хөрөнгө мөнгийг нь шийдээгүй хэмээн гом­доллосон нь үнэний хувь­тай. Гэхдээ гэнэтхэн хий­сэн түүний мэдэгдэл цаанаа олон агуулгатайг улс­төрчид тайлбарлаж эхэлсэн.
Үүнтэй зэрэгцээд түүнийг намын дарга болно, Ерөнхий сайд болно, аль алинд нь тэр бэлтгэгдсэн хүн гэх мэдээллүүд гарч эхэлсэн нь ЗТБХБ-ын сайдын суудлаа голсоны нэг хэлбэр гэж анзаарагдсан юм.
Түүнчлэн АН-ын даргын гаргасан гэнэтийн шийдвэрт хамгийн их дургүйцсэн хүн бол мөн л “Женко” байлаа. Засгийн газраас гарах тухай асуудлыг өөрөө хөндчихөөд, гарсан хойно ийнхүү бачимдахын учрыг хүмүүс янз бүрээр тайлбарлаж, хүлээн авсан гэж болно.
Олонх нь “Женко”-гийн олон аашийг ойлгоогүйгээр үл барам, засгаас гарах чин хүсэл түүнд байсан эсэхэд эргэлзэж эхэлсэн. Бараг л засгаас гарах сонирхолгүй байсан гэдэг нь үнэний хувьтай байх шүү.

өглөөний сонин

0 сэтгэгдэл:

Post a Comment