SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, February 9, 2012

Монголын дуулиант хосууд


Хүндэтгэл хүлээсэн хос
Асашёорюү Дагвадорж, түүний эхнэр Тамир нарыг монголчууд хамгийн ихээр хүндэлдэг. Нэг хэсэг тусдаа....
Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

....амьдарч байсан ч эхнэр Тамиртайгаа эргэн нийлж ам бүл нэмж сайхан амьдарч байна. Арлын Япон оронд болон эх орондоо ч хааяа тэвчихийн аргагүй хэл ам тарьдаг ч эхнэр Тамир нь тэр бүр гомдоллоод, туниад байдаггүй гэдэг. Ямартаа ч Тамир бүсгүйг ухаалаг, тэвчээртэй нэгэн гэдэг юм билээ.


Хожуу учирсан хос





Спортоос улс төр рүү урвасан УИХ-ын гишүүн Кёкүшюзан Батбаяр, дуучин Баясгалан нарыг хожуу учирсан хос хэмээн нэрлэж болно. Учир нь хоёр ээж нь адилхан нэртэй, хадам ээж нь дуучин бэрийнхээ улаан фэн нь төдийгүй зургийг нь бурхантайгаа зэрэгцүүлээд залчихсан байсан гээд тэдний амьдралыг тойрсон сонин хачин их. Их хурлын гишүүдээс хамгийн түрүүнд эхнэртэйгээ хамтран дуулж клип хийлгэсэн хүн нь ч К.Д. Батбаяр. Эхнэрийнхээ зургийг ажлын ширээн дээрээ залсан цор ганц гишүүн нь ч мөн тэр. Тэгэхээр тэднийг хожуу учирсан ч гал халуунаар дурлалцсан хос гэхээс өөр арга үгүй мэт.
Нас харгалзаагүй хос



Х-ТҮЦ хамтлагийн жүжигчин, найруулагч И.Одончимэг, жүжигчин Бархүү нар хайр сэтгэлд нас хамаагүй гэдгийг үлгэр жишээчээр харуулсан хос. Олны хэл амыг даван туулсаар нэг гэрт орж хөөрхөн охинтой болсон тэд охиноо Хэнзхэн хэмээн өхөөрдөн дууддаг гэдэг. МУГЖ Одончимэгийн том охин үрийн зулай үнэрлэснээр Бархүү хамгийн залуу өвөөгөөр тодроод байгаа билээ.
Хип хоп хос



Х-ТҮЦ-ийн жүжигчин Нарансолонго өөрөөсөө олон насаар дүү Тэмкатай тоонот гэрт толгой холбосон. Тухайн үед Тэмкагийн аав, ээж эрх танхи хүүгээ хүүхэдтэй эмэгтэйтэй нийлэхэд нь эсэргүүцэж байсан ч уйгагүй зүтгэсний хүчинд нийлсэн хосууд хүүтэй болоод байгаа. Хос жүжигчид маань саяхан “Фрутта“жүүсний рекламанд тоглон жаргалтай гэр бүлүүдийн дууг дуулцгаасан. Тэд рекламанд тоглосныхоо дараа хип хоп урсгалд нэлээд хүчтэй” дурласан гэнэ.  Цаашдаа ч энэ чиглэлээр уран бүтээл туурвина хэмээн амлаад байгаа.
 Монгол соёлоо дээдэлдэг хос



Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Шуранхай хамтлагийн дуучин Эрдэнэчимэгтэй хамт амьдарч өдгөө хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлээд байгаа. Үндэсний ёс заншил, соёл уламжлалаа умартсанаас болж монголчууд өөдлөхгүй байна хэмээн ярьдаг дуучин маань хувийн амьдрал дээрээ ч Монгол ёс жаягийг “хатуу” баримталдаг нэгэн. Ямартаа л эхнэрээ араг түшүүлэн амаржуулж, дөнгөж төрсөн нярайгаа харзын хүйтэн усаар угааж байхав. Эрдэнэчимэг ч эр нөхрийнхөө энэхүү үйлдэл бүрийг ёсчлон биелүүлдэг төдийгүй хувцас сэлтийг нь нойроо хасан байж урладаг гэх юм билээ.
Олимпийн хос



Монгол төрийнхөө далбааг дэлхийд мандуулж яваа хос бол яах аргагүй Цагаанбаатар, Гүндэгмаа нар. Олимпийн тэмцээн бүрт ард түмний итгэлийг өвөрлөн явдаг тэд монгол гэсэн нэрийг дэлхийд таниулж, олон олон медалийн эзэд болж байгаа учраас өнгөрсөн жилд “Спортлог шилдэг гэр бүл”- ээр шалгарсан билээ.
Гавьяат хос



Хасар Жагаа нэрээр алдаршсан жүжигчин Б.Жаргалсайхан болон жүжигчин Г.Уранчимэг нар 1982 онд 10 дугаар ангиа төгсөөд шалгалт өгч байхдаа анх танилцаж байжээ. Бараг аав ээжийнхээ өврөөс гараагүй шахам байхдаа гэр бүл болсон хос маань зовлон бэрхшээл тохиолдоход хамтдаа даван туулж, сөрж амьдрах сэтгэлийн тэнхээтэй байж чадсанаар өдийг хүртэл сайхан амьдарч байгаа үлгэр жишээч гэр бүл.
Ардын жүжигчин хос





Монгол Улсын Ардын Жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар 1968 онд анх хамтдаа “Гарын таван хуруу” жүжигт тоглож байжээ. Өөрөөсөө эгчмэд бүсгүйд анхны харцаар дурласан П.Цэрэндагва эрийн сайндаа эхнэрээ өөрийн болгосон хэмээн нэгэнтээ хуучилж байсан удаатай. Тэр цагаас хойш театрын тайз болон амьдралын хань болж олон жилийг хамтдаа өнгөрөөсөн тэд “Үргэлж бие биенээ ойлгож, хүндэтгэж нэгэн сэтгэлээр амьдрах нь гэр бүл түвшин амгалан байхын үндэс” хэмээн сургадаг.
Стиль имиджтэй хос



“UBS” телевизээс зохион байгуулдаг “Universe best songs-2009” наадмаас төрсөн хос бол “Мотив” хамтлагийн дуучин Ганбаа, дуучин Акбота нар. Богинохон хугацаанд дасан дурлаж нэгэн дээвэрт багтсан тэд бүл нэмэн хүүтэй болж, түүндээ Анар нэрийг хайрласан билээ. Хамтлагийнхаа хамгийн стиль, имиджтэй залуугаар Ганбаа тодордог бол түүний эхнэр Акбота ч бусдаас ялгарсан имиджтэй нэгэн. Тэр бүү хэл эхнэрийнхээ шивээсээр хүртэл Ганбаа бахархдаг гэдэг.
А.Заяа
Эх сурвалж: “Монголчуудын амьдрал” сонин

0 сэтгэгдэл:

Post a Comment