SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Friday, February 10, 2012

Хүн төрөлхтөнд түгшүүр зарлаж байна



Монгол Улсын зөвлөх инженер Цэмбэлийн Балжиннямтай уулзаж ярилцлаа. Тэрбээр Ленинградын Их сургуулийг химич мэргэжлээр дүүргээд насаараа.....


 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
......хөнгөн үйлдвэрийн системд мастераас Хиймэл ширний үйлдвэр болон Үслэг эдлэлийн үйлдвэрийн дарга, Шинжлэх ухаан, техникийн үйлдвэрлэлийн «Армоно» корпорацийн ерөнхий мэнэжер, дэд захирлаар ажиллаж ирсэн. Өдгөө ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнд зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна.
-Хүнсний аюулгүй байдал гэдэг цөөн монголчуудын хувьд маш эмзэг асуудал болон хувираад байгаа энэ үед Та нэн чухал асуудлыг хөндөж байгаа юм байна. Энэ талаараа ярина уу?
-Саяханаас “хувиргасан бүтээг­дэхүүн” гэсэн нэлээд зөөлрүүлсэн нэртэйгээр генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг  идэвхтэй суртал¬чилж эхэллээ. Энэ бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал төдийгүй монгол үндэстний оршин тогтнох эсэхтэй нягт холбоотой маш чухал асуудал тул ард түмэндээ энэ бүтээгдэхүүний талааар үнэн зөв бодитой мэдээлэл өгч сэрэмжлүүлэх зорилгоор танай сонинд хандаж байна.
-«Хувиргасан бүтээг­дэхүүн» буюу ГМО /Генетический модернизированный организм/ гэж юу вэ?
ГМО- г «генийн модификацтай организм», «генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн», «ген шилжүүлэн суулгасан бүтээгдэхүүн» гэх зэргээр янз бүрээр нэрлэдэг. Үүнийг англиар мөн GMO хэмээн нэрийддэг. Энэ нь тухайн ургамал буюу амьтанд шинж чанарын өөрчлөлт оруулах зорилгоор генийн инженерийн аргаар ДНК-д нь өөр ургамал буюу амьтны генийг суулгаж (трансгенизац) өгөх замаар гаргаж авсан генид нь өөрчлөлт оруулсан натурал байгальд байдаггүй цоо шинэ ургамал буюу амьтан юм.
-За тийм байж. Тэгвэл хүмүүс үүнийг яах гэж буй болгосон хэрэг вэ?
-Гений инженерчлэл нь шинжлэх ухааны хамгийн залуу салбарын нэг нь билээ. ГМО бүтээгдэхүүний судалгааг зөвхөн хүнсний зориу­лалтаар хийдэггүй дээр нь анагаах ухааны зориулалтаар өргөн судалгаа явуулдаг байна. «Ойрын хугацаанд гахай, шувууны ханиадны эмнээс эхлээд хөгшрөлтийн эсрэг бэлдмэл хүртэл гаргаж авна» гэж ч эмч нар үзэж байна. Мөн экологийн цэвэр түлш, байгаль нөхөн сэргээхэд ашиглах мод ургамал гаргах ажлууд амжилттай хийгдсээр байна. Стратегийн зориулалттай судалгаа ч хийгдэж байгааг үгүйсгэдэггүй.
-Тэгвэл ГМО бүтээгдэхүүнийг хүн төрөлхтөний ирээдүй гэж үзэж болох юм биш үү?
- Энэ бол ихээхэн маргаантай асуудал. Иймээс хүнсний зориу­лалттай ГМО бүтээгдэхүүний талаар олон улс гүрний эрдэмтэн судлаачдын дунд эерэг, сөрөг хурц халуун маргаан мэтгэлцээн өрнөж байна. ГМО бүтээгдэхүүний гол давуу тал нь ургацыг их хэмжээгээр нэмэгдүүлдэг явдал юм.
Байгалийн натурал бүтээгдэхүүнтэй харьцуулахад ганд тэсвэртэй, хүйтэнд ажрахгүйгээр өндөр ургац өгдөг, өөртөө химийн бодис маш бага хэмжээгээр хуримтлуулдаг, хэвийн нөхцөлд муудалгүй удаан хугацаагаар хадгалагддаг, үнэ нь үргэлж хямд байдаг, амт шимтээрээ натурал бүтээгдэхүүнээс ялгарах юм огт байдаггүй, хэрэглээнд гаргахын өмнө биологийн болон хүнсний аюулгүй байдлын нарийн туршилт шалгалтанд ордог зэрэг маш олон давуу талтай.
Энэ эерэг үзүүлэлтүүд нь нэн хурдтай өсч байгаа «хүн төрөлхтнийг өлсгөлөнгөөс аврах гарц нь ГМО агуулсан бүтээгдэхүүн байна» гэсэн ойлголтод түүнийг дэмжигчид түүний дотор католик сүмийнхэнийг хүргэсэн байна.
-ГМ бүтээгдэхүүн хэзээ анх гарч ирсэн бэ?
-Анх 1994 онд АНУ-д МОНСАНТО компани тээвэрлэлтэд мууддаггүй, удаан хадгалагддаг, гялалзсан сайхан өнгөтэй помидор гаргаж эхэлсэнээр ГМО бүтээгдэхүүний давалгаалал үүсэн, дараа дараагийн бүтээгдэхүүнүүд гарч эхэлсэн байдаг. Ийм бүтээгдэхүүн нь гол төлөв генийг нь өөрчилсөн төмс, соя, эрдэнэ шиш, томат, кабачки, саахарын манжин, наранцэцгийн тос зэрэг хүнсний ногоо, жимс болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнүүд байдаг. Мөн генийн өөрчлөлттэй ногоо орцонд нь орсон хиам, мах, загас, чипс зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд ч үүнд багтдаг.
АНУ болон Европын орнуудад ГМО-той бүтээгдэхүүнийг тусад нь бас заавал “ГМО БҮТЭЭГДЭХҮҮН АГУУЛСАН” гэсэн тэмдэгтэйгээр худалдаалахыг зөвшөөрдөг байна. Мөн хямд үнэтэй байх ёстой гэнэ. Эдгээр бүтээгдэхүүнүүд ихэвчлэн АНУ, Аргентинаас хуучин «соц» гэгдэж байсан орнуудын зах зээлд орж ирдэг. ОХУ болон бусад олон оронд генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн тариалахыг хориглодог бөгөөд худалдаанд зөвхөн улсын хяналтанд орж бүртгэгдсэн бөгөөд “ГМО АГУУЛАГДАЖ БАЙГАА” гэсэн таних тэмдэгтэйгээр л гаргахыг зөвшөөрдөг байна. Өөрөөр хэлбэл худалдан авч байгаа хүн өөрөө сайн дураараа ГМО бүтээгдэхүүн хэрэглэж байна гэдгээ мэдэж байх ёстой.
Гэвч энэ нь тийм амар зүйл биш ажээ. ГМО бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нэг компани нэг бүтээгдэхүүнээ 3 өөр категори болгон гаргадаг байна. Үүнд:
Нэгдүгээрт, дотоод хэрэгцээнд /техникийн өндөр хөгжилтэй орнууд/
Хоёрдугаарт, өндөр хөгжилтэй бусад оронд экспортлох
Гуравдугаарт, хөгжиж байгаа орнуудад гаргах зориулалтаар үйлдвэрлэдэг байна.
Үүнээс гадна НҮБ-ын Хүнсний комиссын мэдээгээр зарим пүүс компани зөвхөн экологийн аюул¬тайгаар зогсохгүй хориглосон бүтээгдэхүүний экспортыг ч нэмэгдүүлж, ГМО бүтээгдэхүүн орцонд нь орсноо нуух явдал багагүй гардаг байна. Энэ нь их аюултай анхаарууштай зүйл юм.
-Яагаад ингэж ангилдаг юм бол?
-Хэргийн гол учир нь харин энд л байх шиг байгаа юм. Учир нь ГМО бүтээгдэхүүнийг эсэргүүцэгчид болон эмч нар үүнийг хэрэглэснээс гарах эерэг, сөрөг үр дагавар нь 50-иас доошгүй жилийн дараа, өөрөөр хэлбэл ГМО-гоор хоолосон бүхэл бүтэн нэг үе солигдсоны дараа л мэдэгдэнэ гэж үздэг байна.
Зарим эрдэмтэд орчин үед асар хурдтай өсч байгаа аллергий, хорт хавдар, хэт таргалалт, дархлааны хомсдолыг «ГМО бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой» гэж үзэж байна. «Зүв зүгээр байсан хүүхдэд маань хаанаасаа хүнсний аллергий, тууралт гардаг байнаа» гэж гайхац¬гаадаг хүмүүст өгөх хариулт энэ байдаг гэнэ. Тэгээд өнгөрсөн хойно нь ГМО бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн компаниудыг харааж, уучилшгүй алдаа хийсэн өөрийгээ зэмлэж эхэлдэг аж.
Хүн гэгч амьтан өөрөө олон сая жилийн туршид өөр хооронд нь харилцан нөхцөлдүүлж бүтээсэн маш сайн баланслагдсан систем болох байгалийн бүтээгдэхүүний нэг төдийхөн. БАЙГАЛЬД ИЛҮҮ ДУТУУ ЮМ ГЭЖ НЭГЭЭХЭН Ч ҮГҮЙ. Хүн байгаль орчинтойгоо хамт байж, байнгын харилцан шүтэлцээтэй байх тусам эрүүл саруул, гоо үзэсгэлэн төгс байж, хөгжин цэцэглэж аз жаргалтай байх жамтай. Эрдэмтдийн амьтан дээр хийсэн зарим туршилтаар туршилтад оруулсан амьтан үхэж, тариалсан хөрсний бактери бүрмөсөн устсан байдаг. Түүгээр ч зогсохгүй ГМО бүтээгдэхүүнийг дэмжигчдийг «Дэлхийн хүн амын өсөлтийг зогсоох бүр цөөлөх гэсэн хүмүүсийн ангилан устгах зэвсэг» гэхчилэн бичиж байна.
-Эрдэмтэд ингэж дүгнэхээсээ илүү тэмцэх ёстой биз дээ?
-Тийм шүү. Дэлхийн 84 орны 828 эрдэмтэн ГМО-гоос болгоом­жлуулсан ил захидлыг дэлхийн бүх орны Засгийн газарт аль 2000 онд илгээж, сав шим ертөнц, хүн төрөлхтөнд төсөөлж ч болшгүй аюул учруулж болзошгүй талаар сэрэмжлүүлэн цаашид ГМО бүтээг­дэхүүнийг ашиг олох зориулалтаар тариалах, хүнсэнд хэрэглэхээс татгалзахыг уриалсан шүү дээ.
Учир нь генийн инженерчлэл маш залуугаараа байгаа шинжлэх ухаан, ГМО бүтээгдэхүүнийг гаргаж авах технологи нарийн бас дээр нь найдвартай төгс төгөлдөр боловсронгуй болж чадаагүй, тех­нологийн механизмыг нь бүрэн хяналтандаа байлгаж чадахгүй байгаа, аюулгүй байдлыг нь тодорхойлох аргачлал нь найдвартай бус байгаагаас янз бүрийн шинэ өвчнөөс өгсүүлээд бидэнд үл захи¬рагдах шинэ маш түрэмгий вирус гарах хүртэл биологийн уучилж болшгүй том алдаа гаргахад хүргэж болзошгүй байгааг сануулсан байдаг.
-ГМО-г анх хэн эсургүүцэн «боссон» юм бол?
-ГМО бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх нь аюултай байж болох талаар болгоомжлуулсан анхны мэдээллийг 1998 онд Их британийн иммунологич Арманд Пуцтай хийсэн бөгөөд тэр мэдээллийг нь Европ дараад нь АНУ, Канадын сэтгүүлчид дэмжсэнээр богино хугацаанд үр нөлөөгөө өгч, АНУ, Европ хоёрын хооронд худалдааны дайн үүсгэхэд ч дөхсөн удаатай. А.Pusztai, S.Ewen /Ихбритани/, M.Malatesta / Итали/, V.Prescott /Австрали/, И.Ермакова /ОХУ/ зэрэг олон судлаач генийн өөрчлөлттэй төмс, соя, вандуйгаар тэжээсэн харх, хулганын элэг, бөөр, уушиг, нойр булчирхай, бүдүүн гэдэс, түрүү булчирхай муудаж, биеийн болон зүрхний масс, дархлааны систем өөрчлөгдөх зэрэг маш олон муу үр дагавар илэрч байгааг тогтоосноор өөрсдийн хийсэн туршилтаа давтан хийцгээхийг дэлхий дахинд уриалсан байдаг.
Харамсалтай нь ганцхан жилийн дотор хүнсний бүтээгдэхүүний үнийг хоёр дахин нэмэгдүүлэхэд хүргэсэн Мексикээс Энэтхэг хүр­тэлх халуун орны 2 тэрбум орчим хүнийг өлсгөлөнд нэрвэсэн 2008 оны хүнсний бүтээгдэхүүний хомсдол хямрал нь ГМО бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хоёр дахь давалгааг эхлүүлсэн байна.
Энэ удаад хүн ам хэт олон, хүнсний хомсдол байн байн гарч байдаг хөгжиж байгаа орнууд ГМО бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдаалах ажилд эрчимтэй орж эхэлсэн байна. Бразили хар фасоль, Хятад хуурай халуунд тэсвэртэй цагаан будаа, Энэтхэг банан, кабачки, өнгөтэй байцаа, амтлаг эрдэнэ шиш үржүүлэн тариалж эхэлсэн нь өдгөө өргөн хэмжээнд хүрээд байгаа аж. «Данон» /йогурт, хүүхдийн тэжээл/, «ПепсиКо» /»Пепси-кола», «Севен Ап», «Миринда»/, «Нэстле» /хүүхдийн тэжээл, шоколад, какао-ундаа/, «Марс» / «Твикс», «Сникерс», «Марс»/, «Хайенц Фүдс» /кетчуп, соус/, «Хёршис» /шоколад, спиртгүй ундаа/, «Симилак» /хүүхдийн хоол/, «Кэдбери» /шоколад, какао/ зэрэг нэрд гарсан компаниуд бүтээгдэхүүнийхээ орцонд ГМО-г оруулсаар байна.
-Тэгвэл яагаад ийм төрлийн бүтэгдэхүүнүүдийг таслан хааж болдоггүй юм бол?
-ГМО бүтээгдэхүүн үйлдвэр­лэгчид, тэднийг дэмжигчдэд хоёр томоохон хүчин зүйл нөлөөлж байгаа юм. Үүнд нэг талаас “маргаашийн махнаас өнөөдрийн уушиг дээр” эсвэл “сүх далайтал үхэр амар байдаг” гэгчээр ГМО бүтээгдэхүүний туршилтад сайн дураараа орохоос татгалзах боломж өлсгөлөнд нэрвэгдсэн олон хүмүүст үнэхээр байхгүй байгаад оршиж байгаа юм.
Хоёр дахь хүчин зүйл нь ГМО нь үйлдвэрлэгчдэд асар их ашиг өгдөг бизнес юм. Гэсэн хэдий ч цөөн хүн амтай, хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө анхаарал сайн тавьдаг Австри, Грек, Польш, Швейцари зэрэг олон оронд ГМО бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, худал­даалахыг хориглосон хуультай, түүнийгээ ч чанд мөрдсөөр байна.
Бидний монголчууд Хятад, Энэтхэг шиг хэт олон хүн амтай ч биш бас хоол хүнсний хомсдолд орох болоогүй байна. Орох ч үгүй биз. Ийм нөхцөл байдалд цөөхөн монголчуудыг үр үндсээр нь устгаж мэдэх энэ аюултай туршилтыг өөрийн ард түмэн дээрээ хийх, хийлгэх шаардлага байна уу? Ер нь энэ талаар ойрын хугацаанд хууль гаргаж мөрдөх шаардлагатай байна.


Эх сурвалж: “Монцамэ”

0 сэтгэгдэл:

Post a Comment