SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, February 14, 2012

Сэрчмаа : Хайрыг дүрэлзэн ассан галтай зүйрлэдэг


Хайрын олон сайхан дуугаараа монголчуудын зүрхийг эзэмдэж явсан МУСТА, дуучин С.Сэрчмаа харийн бэр болон одсон.
Ийн одсон шигээ.........
 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
......... нэг л өглөө чимээ аниргүйхэн эх орондоо ирсэн нь хэсэгтээ л хэвлэлээр шуугиан дэгдээгээд авсан. Охиноо өсгөхөөр, уран бүтээлээ хойш тавиад байсан тэрбээр сүүлийн үед хэд хэдэн тоглолтод дуулж, фэнүүдийнхээ сонорыг мялаах болов. Тиймээс энэ удаагийнхаа “Уран бүтээлч” буландаа хайрын элч дуучин, МУСТА С.Сэрчмааг урьсан юм. Түүнийг “Про саунд” студид шинэхэн дууныхаа хоолойны бичлэгийг хийлгэн тун ч завгүй байхад нь очиж ярилцсан юм. Тэрбээр хувийн амьдралынхаа тухай нэг ч зүйл ярихгүй шүү гэсээр яриагаа эхэлсэн юм.
-Тантай уулзалгүй их уджээ. Ажил, амьдрал гээд бүх зүйл тань сайн биз дээ?
-Баярлалаа, бүх зүйл сайн байгаа.
-Өнөөдөр гэгээн хайрын өдөр. Энэ өдрийн талаар хайрын дууч бүсгүй маань сэтгэлдээ ямар бодол тээж явдаг юм бол?
-Гэгээлэг, нандин бүгдийг тээж явдаг. Энэ өдөр хосуудын баяр, хайрын өдөр шүү дээ. Энэ ч утгаараа эмэгтэй нь эрэгтэйдээ шоколад, эрэгтэй нь эмэгтэйдээ ямар нэгэн бэлэг өгч бие биенээ баярлуулдаг байх гэж бодож байна.
-Харин хайрын тухайд?
-Хайрыг уу.
-Тийм ээ?
-Хайр олон янз шүү дээ. Ээж аав, анд нөхөд, бурхны хайр, энэрэл гээд л…
-Тийм л дээ. Гэхдээ танаас би эрэгтэй, эмэгтэй хүм үүсийн хоорондын хайрын тухай асуугаад байна л даа?
-Дурлалт хосуудын хоорондох нандин холбоог улаан өнгө, дүрэлзэн ассан галтай зүйрлэж болно. Тийм их эрч хүчтэй, давалгаалж долгиолсон, хуулирч эрчилсэн, басхүү зогсолтгүй эргэж байдаг гэдэг үүднээс би хайрыг улаан өнгөөр төс өөлд өг.
-Үнэхээр гоё хариулт байна. Бас олон ч хүн хайрын тухай тань шиг бодол тээж явдаг байх гэж бодож байна?

-Баярлалаа.
-Харин ханийн тухай та ямар бодолтой явдаг вэ?
-Хань, хос гэдэг гэрийн хос багана нь юм даа. Ялангуяа эр нөхөр амьдралын ноён нуруу, өмөг түшиг нь байх ёстой. Магадгүй эр хүн тэр хос баганаас илүү даацтай, амьдралын ачааг үүрч, явах ёстой гэсэн бодол надад байдаг. Хувь хүн талаасаа шүү дээ. Хүний хань гэдэг нэгнийгээ хайрлаж, зовж гуниглахад нь сэтгэлийн дэм болж, бүдрэхэд нь түшиж тулж чаддаг л байх хэрэгтэй. Ганцаараа хорвоод төрчихөөд хосоороо амьдрах нь магадгүй бурхны нэг хүсэл байх. Миний ээж аав хоёр ч хар багаасаа ханилаад 50 гаруй жил болж байна. Үнэхээр нэг насны хайр, заяаны хань яах аргагүй мөн.
-Насны хайр, заяаны хань гээд л ярьсан тань дуучин Сэрчмаа намба суугаа юу даа гэж бодогдлоо?
-Тийм ээ, магадгүй. Хүний хань, хүүхдийн эх болохоор өөрийн эрхгүй уян зөөлөн, амьдралын мөн чанарыг өөрөөр хардаг болчихдог юм байна.
-Та үнэхээр намба сууж ээ?
-Өө, маш их баярлалаа./ Инээв/
-Нээрээ эмэгтэй хүн эр нөхр өө эцэг шигээ хүн байгаасай гэж хүсдэг гэсэн. Энэ үгтэй та хэр санал нийлэх вэ?
-Мэдээж санал нийлнэ.
-Тэгвэл аав тань ямар хүн бэ, бас эр нөхөр тань?
-Сайхан буурал бий. Бүхий л зүйлийг болгодог. Өөрөө л хийхийг эрмэлзэж, зорьдог зантай. Зуршил, зан нь ч юм уу сайн мэдэхгүй. Аав минь дайчин, хөдөлмөрч хүн. 70 шүргэж яваа хэрнээ л төвөггүйхэн хашаа давчихна, машин бариад давхичихна. Аавыгаа заримдаа ажихад нас нь яваад байгаа хэрнээ сэтгэл нь, хийж байгаа үйлдэл нь залуухнаараа байгаа юм шиг санагддаг юм. Харин эр нөхрийн хувьд цаг хугацааны шалгуураар заяаных уу, биш үү гэдэг нь шалгагдаад ирдэг юм билээ.
-Ингэхэд та тасралтгүй дуулиан, шуугиан дунд амьдарсан дуучин. Одоо ч хэвлэлийн баатар хэвээрээ?
-Энэ үнэн. Олонд танигдаж эхэлсэн үеэс л хэвлэлээр намайг чичилж, хэлэх хэлэхг үй үгээр дайрч эхэлсэн. Өнөөдөр ч гэсэн янз бүрээр хэлүүлээд л сууж байна.
-Шалтгаан нь?
-Чи мэдэж байгаа шүү дээ.
-Баян, хөгшин эрийн цайг чанах боллоо гээд үү?
-Уучлаарай, энэ миний амьдрал, миний л сонголт гэж бодож байна.
-Тийм ээ, таны сонголт. Гэхдээ ний нуугүй хэлэхэд таны тэр сонголт, таны амьдрал үнэхээр хайр дээр суурилсан уу, үгүй юу гэдэг нь олон хүнд эргэлзээ төрүүлдэг?
-Ямар утгаараа эргэлзээ Хайрыг дүрэлзэн ассан галтай зүйрлэдэг С.Сэр Чмаа МУСТА, дуучин “Про саунд” студид. 2012.02.12 төрүүлдэг гэж.
-Яах вэ дээ. Баян, хөгшин… гэдэг үгийн цаана хайраас илүү ихэвчлэн мөнг ө сонсогддог нь нууц биш болоод байна шүү дээ?
-Уучлаарай, хайр сэтгэлд мөнгө, эрх мэдэл, хөгшин залуу хамаагүй байх гэж хэлэх байна.
-Тэр ч тийм. Гэхдээ л таныг эр нөхрөөсөө салж, төрх өмд өө буцсан тухай хэвлэлээр нэг хэсэгтээ шуугисан. Энэ үнэн юм уу?
-Тэгээд ч зогсохгүй нөхр өөсөө их хэмжээний мөнгө нэхэмжилсэн, УИХ-ын гишүүний нөхөртэй Бээжинд уулзаж, учирч байгаад нөхөрт өө баригдсан гэсэн мэдээлэл гарсан. Танай сониноор дамжуулж энэ бүх мэдээлэл ямар ч үндэслэлгүй гэдгийг албан ёсоор хэлэх байна. Харин бид гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй. Мэдээж намайг Монгол руугаа буцаж, уран бүтээлээ хийнэ гэхэд нөхөр маань ойлгож, хүлээж аваагүйн улмаас маргалдсан зүйл бол бий. Гэхдээ тэр хүнийг буруутгах аргагүй шүү дээ.
-Яагаад ямар ч буруугүй гэж?
-Яах юу байх вэ дээ. Тэр хүн тэндээ төрж, өссөн, өөрийн гэсэн ажилтай. Тэр бүгдийгээ орхиод намайг дагаад ирэх ямар ч боломжг үй шүү дээ. Тиймээс бид тусдаа амьдарч байна. Энд нэг зүйлийг хэлмээр байна. Ямар ч хүн сална гэж бодож хүнтэй суудаггүй байх. Аз жаргалтай, үүрд сайхан амьдарна гэж бодож л гэрлэдэг биз дээ.
-Хувийн амьдрал руу тань өнгийсөн бол уучлаарай. Гэхдээ тантай уулзсан ямар ч сэтгүүлч тэнэг л биш бол таны тухай хэвлэлээр шуугиж байгаа энэ олон дуулианы үнэн, зөвийг тодруулахг үй өнгөрч чадахг үй байх гэж бодож байна. Тэгэхээр хайрын элч дуучин маань урлагт зүтгээд нэлээд олон жил болж байна?
-Цаг хугацаа гэж өөрийн эрхгүй биднийг дуу алдуулах юм. Нэг л мэдэх нь ээ, олонд танигдаад 13 жил болчихож ээ.
-Урлагийн тогоонд чанагдсан 10 гаруй жил танд яг юу өгсөн юм бэ?
-Их зүйлийг өгсөн шүү дээ. Наад зах нь амьдралын баяр баясал, аз жаргалыг.
-Бас л гоё хариулт байна. Та удаан хугацаанд уран бүтээлээсээ хөндий байлаа шүү дээ. Уншигч, сонсогчид маань танаас их зүйлийг хүлээж байгаа нь тодорхой?
-Тийм ээ. Дөнгөж саяхан шинэхэн уран бүтээл, нэгэн сайхан дуугаа өлгийдөн авлаа. Энэ дуундаа нэр өгч хараахан амжаагүй байна. Шинээр клип хийлгэж, дүрсжүүлэх бодолтой байгаа. Ер нь маш олон дуун дээр ажиллаж байна. Мэдээж хүмүүс надаас их зүйлийг харж байгаа. Хэсэг хугацаанд Монголдоо уран бүтээлээ хийсэнгүй. Одоо бол хамгийн гол нь чанартай, сайн уран бүтээл хийхийг зорьж байна. Болсон болоогүй уран бүтээл гаргаад, энэ хүнээс дуу авчихсан юм чинь тэр дууг нь дуулчихъя гэдэг үе маань ард үлдсэн гэж ойлгож болно. Гол нь чанартай, даацтай сайн уран бүтээл хийж, гаргахыг зорьж, эрэлхийлж явна даа.
-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье.
Б.Төрбат

0 сэтгэгдэл:

Post a Comment