SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Wednesday, February 8, 2012

Вангагийн зөгнөл биелж байна



 Болгар төдийгүй дэлхийд нэрээ дуурсгасан алдарт зөнч Вангагийн зөгнөлийн талаар сонсоогүй хүн үгүй биз ээ. 1911 оны нэгдүгээр...













 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
Болгар төдийгүй дэлхийд нэрээ дуурсгасан алдарт зөнч Вангагийн зөгнөлийн талаар сонсоогүй хүн үгүй биз ээ. 1911 оны нэгдүгээр сарын 31-нд төрсөн Вангелия 12 настай жаахан охин байхдаа усанд явах зуур хэсэгхэн газар, богинохон хугацаанд болоод өнгөрсөн ер бусын элсэн хуйд өртжээ.

Гэнэт ухаан ороод сэрсэн түүний нүдэнд элс зайгүй шигдсэнээс гадна элсэн хуй түүнийг өөр газарт авчирсныг мэдсэн гэдэг. Тэр үеэс л охины гоц авьяас илэрч 16 настайгаасаа ирээдүйд болох үйл явдлыг итгэлтэй хэлдэг болсон байна. Зөнчөөс гадна гайхамшигтай анагаагч нэгэн байсан Ванга өрдөө 85-хан жилийг дэлхийд өнгөрүүлсэн ч 5079 он хүртэл дэлхийд болох гол үйл явдлуудыг зөгнөжээ.
Хүйтэн дайны он жилүүдэд түүний зөгнөлүүд биелж А.Гитлер өөрийн биеэр Вангагийн Болгар дахь гэрт нь зочилж байсан байна. Тэрбээр 1980 онд энэ зууны төгсгөлд буюу 1999 юм уу 2000 оны наймдугаар сард “Курск” усанд автана. Түүний араас бүх нийтээрээ харамсан гашуудах болно гэж хэлж байж. Түүний хэлснээс яг 20 жилийн дараа 2000 оны наймдугаар сард Курск хот усанд автах нь гэж хүмүүсийн таамаглаж байснаас зөрж Оросын цөмийн шумбагч “Курск” хөлөг живжээ.
Түүнчлэн тэрбээр 1989 онд “Аюул, аюул! Төмөр шувууд халдсаны дараа Америкийн ахан дүүс унана. Гэмгүй хүмүүсийн цус асгарсанд олон хүн уйлалдаж бутан дотроос чононууд улина” гэжээ. “Бутан дотроос чононууд улина” гэдгийг зарим шинжээч тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш (Вush)-тай холбон тайлбарласан байдаг.
Bush гэдэг нь бут гэсэн үг. Үнэхээр 2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк дахь дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхгийг зорчигчидтой “төмөр шувуу”-нууд мөргөсөн юм. Түүнчлэн АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн эцэг, 41 дэх Ерөнхийлөгч Жорж Буш үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн 1993 онд дэлхийн худалдааны төвд террористууд халдлага үйлдэж байжээ.
Тиймээс Bush гэдэг үг бут гэж орчуулагдахгүй, хүний оноосон нэр байж болох юм гэдэгт зарим судлаач итгэдэг байна. Японы цунами, Индонезийн газар хөдлөлт, туйлын мөс, нарны идэвхжил зэрэг түүний энэ мэт алдартай зөгнөлүүдийг дурьдаад байвал дуусахгүй. Түүний дөрвөн улсын удирдагч алагдана. Тэдгээрийн нэгнээс үүдэж дэлхийн III дайн эхэлнэ гэдэг нь үндсэндээ биелж эхэлж байна.
Үүний нэг жишээ нь өнгөрөгч онд алагдсан Ливийн удирдагч Муаммар Каддафи. Зөнчийн харсан дөрвөн Ерөнхийлөгчийн үхэл, дэлхийн III дайны зөгнөл цаг хугацааны хувьд оройтсон ч биелж байгаад дэлхий нийт түгшиж эхэлжээ. Иракийн Ерөнхийлөгч Саддам Хуссейн, Ливийн Ерөнхийлөгч Муаммар Каддафи хэдийнэ алагдсан. Манай хоёр хөрш Сирид оногдуулах НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг эсэргүүцсээр байгаа билээ.
Тэд эл тогтоолыг дэмжвэл Сири Ливийн араас орж, Башар аль-Ассадад Муаммар Каддафийн хувь тавилан оногдоно гэдэгт эргэлзэхгүй байгаа юм. Яадаг ч байсан Ассадад шийтгэл оногдуулна гэж барууныхан айсуй. Харин дөрөв дэх нь хэн бэ?. Ираны Ерөнхийлегч Махмуд Ахмадинежад уу. Түүнийг гэдэгт одоо хүмүүс эргэлзэхээ больжээ. Тэгээд ч сохор зөнч маань дөрвөн Ерөнхийлөгч бус дөрвөн удирдагч хэмээсэн.
Ардчилсан үзлийг дээдэлдэг барууныхан ард түмнээ дарангуйлах маягаар өөрийн дэглэмийг улсдаа тогтоосон Еренхийлөгчийг удирдагч хэмээн нэрлэдэг. Түүний хэлснээр дэлхийн III дайн 2010 оны арваннэгдүгээр сард эхэлж 2014 оны аравдугаар сард дуусна. Тэгэхээр дэлхийн III дайн эхэлсэн гэсэн үг үү. Нөгөөтэйгүүр Ванга эмээ дэлхийн III дайн анхандаа цэрэг, техник зэрэг мөргөлдөөн байдалтай эхэлж дараа нь цөмийн зэвсэг, тэгээд химийн зэвсэг ашиглана гэж зөгнөчихсөн шүү дээ.
Саяхан АНУ-ын тагнуулын албаныхан амь үрэгдсэн удирдагч Муаммар Кадцафи л зөвхөн мэддэг байж болох химийн зэвсгийн агуулах Ливид байгааг тогтоожээ. Гэхдээ газрын гүнд хадгалаастай тэрхүү зэвсгийг олж чадахгүй л байна. Хүйтэн дайныг эхлүүлнэ гэгдээд буй Ойрхи Дорнодод өнөө ч энгийн дайн болсоор байна.
Вангагийн зөгнөлийг биелүүлэх гэсэн шиг Иран барууныхныг заналхийлсээр. Хэрвээ Иран барууныхны айж буй тэрхүү зэвсгийг гартаа бүрэн оруулбал яах вэ. Нөгөө л Вангагийн зөгнөл биелнэ. Тэрбээр “Дэлхийн бөмбөрцгийн хойд хагас цацраг идэвхт бодист автаж ургамал амьтангүй болно. Тэнд үлдсэн цөөн хэдэн европчуудын эсрэг лалынхан химийн дайн өрнүүлнэ. Тэгээд европчууд үндсэндээ мөхнө. Гэхдээ хэдхэн хүн энд тэнд тарсан байдалтайгаар нуугдмал амьдрана.
Үүнээс улбаалан дэлхийн хүмүүсийн ихэнх арьсны хорт хавдар, арьстай янз бүрийн өвчнөөр өвчилнө. Дараа нь Европ бараг хүнгүй үлдэнэ. Харин 2018 онд Хятад дэлхийн шинэ хүчирхэг гүрэн болно. Гэхдээ алдарт зөнчийн хэлсэн “ОХУ дэлхийн цорын ганц супер хүчирхэг гүрэн” болно гэдэг үгийг мартаж боломгүй. Түүний хэлснээр Хятад улс энэ жилээс хүчирхэгжих зам уруугаа эрчимтэй орно.
Манай урд хөршийн шүтээн луу энэ жил тохиож байна. Үүнийг алдарт Ванга эмээ “Хүчирхэг луу дэлхий дээр савраа тавина” хэмээжээ. Энэ оны эхээр олон улс Хятадыг дэлхийн эдийн засгийн шинэ хүчирхэг орон болсныг хүлээн зөвшөөрсөн. Эдийн засаг, ДНБ-ийнхээ өсөлтөөр Японыг гүйцэж түрүүлэн АНУ-ын ард гишгэх болсон Хятадаас олон улс тусламж гуйсаар.
Харин авах хүн тонголзож, өгөх хүн гэдийдгийг Хятад олон улсад үлгэрлэсээр. Эдийн засгийн өсөлтөд оролцуулаагүй тусгай захиргаатай бүс нутаг Макао, Таивань, Хонконгийг нэмбэл Хятад АНУ-ыг хол орхиж дэлхийд тэргүүлнэ. Ингэж дэлхийд тэргүүлэхэд мэдээж Хятадын хүн ам. Хүн дагаж хүч, хүч дагаж хөрөнгө гэдэг. Хүчирхэг гүрэн, хөрөнгийн эх үүсвэр хүн ард гэдгийг олон улс хүлээн зөвшөөрчихсөн.
Харин манайд хөрөнгө мөнгө, хөдөлдөггүй хөрөнгийг тэргүүндээ тавьжээ.
“Монголын үрс маш олон болтугай” гэдэг үгийг улстөрчид болон эмч нартаа ахиад нэг сануулъя. Их зохиолчийн алтан сургаалийг биелүүлэхээс татгалзах вий дээ. Дэлхийн улс орнууд тэр дундаа хэлье гэснээ хэнээс ч айхгүй хэлчихдэг АНУ Хятадыг баруунд шинээр нэвтэрч буй технологитой яг адилхан бүтээгдэхүүнийг зэрэгцээд шахуу гаргаад байгааг гайхаж байгаагаа мэдэгдэхийн сацуу “технологийн хулгайч” гэж ил тодоор хэлсэн.
Үүний дагуу чухал технологийг Азийн хүчирхэг гүрэнд алдахгүй байхыг холбоотон орнууддаа сануулж дор бүрнээ анхааран ажилласан. Нөгөөтэйгүүр дэлхийд брэнд болсон томоохон компаниуд Хятадад үйлдвэрээ байгуулж байна. “Тэнд илүү хямд үнээр бүтээгдэхүүн угсардаг” гэж дээрх компаниудын удирдлага мэдэгдээд амжсан. Зөнч эмээгийн хэлсэн “Гурван аварга ойртож нөхөрлөнө” гэдэг үг бас л биеллээ олж эхэллээ.
Судлаачдын тайлбарласнаар энэ гурван аварга амьтан нь Хятад (Луу), ОХУ (Цагаан баавгай), Энэтхэг (Заан) ажээ. Хүчирхэг улаан лууны уур хүрвэл, цасны баавгай хуурай газарт ирвэл арслан, бар юу ч биш гэдгийг дэлхийн нийт мэднэ. Харин заан эх нутагт нь халдвал хэрхэн хамгаалдгаа Александр Македоны үеэс харуулсан. Саяхан Европын холбооны 27 орон Ираны газрын тосны экспортод хориг тавихад Орос, Хятад, Энэтхэг улсаас бусад нь дэмжсэн.
Ингэснээрээ энэ гурав бие биесээ дэмжиж “ойртон нөхөрлөв”. Дэлхийн нийтийн чиг хандлага ийм л байна. Хойд туйлын баавгай, урд зүгийн улаан лууны дунд гарах гарцгүйгээр хавчуулагдсан бор талын саарал чоно шүү дээ бид нар чинь. Оюутолгой, Тавантолгойгоос үндэслэн олон улс манайхыг саяхан цаснаас өндийх чоно хэмээн нэрийдсэн. Идшээ харан өндийх, улирлаа дагаж өнгө зүс нь тодорсон чоно гээд утгыг нь уншигч Та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.
Нөгөөтэйгүүр дэлхийд олон зөнч байсан, байгаагаас хамгийн алдартай нь Майя омгийн зөнч, Нострадамус, Ванга нар. Харин хүн төрөлхтөн хөгжлийнхөө шинэ шатанд гарч буй үед амьдарч байсан Вангагийн зөгнөлийг судлаачид илүү тайлжээ. Мэдээж Вангагийн майячууд, Нострадамусаас харьцангуй хойно төрсөн байдал зэрэг олон шалтгаан үүнд нөлөөлсөн байж болох юм.
Вангагийн зөгнөлд итгэдэггүй юм аа гэхэд олон улсын чиг хандлагыг харж нэгийг тунгаах биз ээ.


Эх сурвалж:Сонин хачин мэдээ 

0 сэтгэгдэл:

Post a Comment