SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, February 16, 2012

Хьюстоны нас барсан зочид буудал....



Алдартнуудыг нас эцэслэсний дараа тэдэнтэй холбоотой болон нэр нь холбогдсон бүхий л зүйл олны сонирхлыг татаж, үнэд ордог нь.......
 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
........ жам гэлтэй. Попын хатан хааны үхэл ч ийм үзэгдлийг дагуулахгүй өнгөрч чадахгүй нь ойлгомжтой. Эргэн сануулахад нэрт дуучин Уитни Хьюстон хоёрдугаар сарын 11-ний өдөр Beverly Hilton Зочид буудалд зуурдаад таалал төгссөн билээ.
Харин түүнийг ийн нас барсны дараа энэ зочид буудал жуулчдын үзэх газруудын нэгд багтжээ. Жуулчдын автобуснууд зочид буудлын гадаа заавал зогсох болсон бөгөөд хөтөч нар дэлхийн сая сая хүн хүндлэн биширдэг Хьюстоны амьдрал болон эмгэнэлт үхлийн талаар жуулчдад ярьж өгч байгаа гэнэ.

Гэхдээ хөтөч нар зөвхөн баталгаатай мэдээлэл өгч байгаа тул одоогоор тогтоогдоогүй байгаа үхлийн шалтгааныг огтхон ч дурдахгүй байгаа юм байна. Нэгэн жуулчны компанийн мэдээлснээр тэд тусгайлан тойрон аялал зохион байгуулахдаа зочид буудлаас гарах аврах албаны дохионы дууг хальсанд хураан ашиглаж байгаа гэнэ.


Ийм чимээг сонссон хүмүүс нөхцөл байдал ямар байсныг зүрхээрээ мэдэрдэг хэмээн тэд ярьжээ. Оскарын шагнал жил бур гардуулдаг Kodak театраас эхэлсэн маршруттай энэ тойрон аяллын тасалбарын үнэ 40 доллар гэнэ. “Эмгэнэлт түүх” нэртэй энэ тойрон аялал цаашлаад Холливудын дүүргүүд, Беверли Хиллзээр явж, Линден драйв 810 тоот байшингийн дэргэд зогсоод дараа нь Уиттер драйв уулзвар болон Санеет чөлөөнд зогсдог аж.
Учир нь эхний байшинд 1947 оны зургаадугаар сарын 20-нд Багси хочит алдарт гангстер Бенжамнн Сигельбаум захиалгат аллагын хохирогч болсон бол хоёрдахь хэсэгт 2010 оны 11 дүтээр сарын 16- нд Холливудын пиарч Ронни Чейзен буудуулсан юм. 2009 болон 2011 онд Майкл Жексон болон Элизабет Тейлор нарын нас барсан байшин, эмнэлгийг аяллын маршрутанд оруулжээ.

Дашрамд сонирхуулахад Уитни Хьюстоны нас барсан зочид буудлын өрөөнд шинэ үйлчлүүлэгч хэдийнэ орсон гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр “434″ тоот өрөөг 375 доллараар хөлслүүлэхэд зочид буудлынханд ямар ч саад бэрхшээл тулгараагүй аж.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”

0 сэтгэгдэл:

Post a Comment