SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, February 14, 2012

Монгол одод энэ өдөр хайртдаа юу өгөв




Отгонцэцэг...
Юуны өмнө бүх залуу хосууддаа гэгээн хайрын мэнд хүргэе. Миний хувьд одоогоор гэр бүл болж амжаагүй байгаа болохоор энэ баяраар үзэгч түмэндээ......
  Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
..... болон шинээр гэр бүл болох гэж байгаа залуу хосууддаа зориулсан жинхэнэ гэгээн хайрыг харуулсан “хайрын домог” жүжгээрээ бэлэг барьж байна.
Энэ өдөр хосууд бие биедээ шоколад бэлэглэдэг бол манай “Хайрын домог” жүжгийн билет авч хэн нэгэндээ бэлэглээд хамт үзэхэд илүү их хайрыг мэдрэх болно гэдгийг хэлмээр байна. Миний хувьд өнгөрсөн жилийн энэ өдөр хүнээс бэлэг авч байсан бас өгч байсан.
Тухайн үед цэцэг, шоколад гээд бас бус зүйл бэлгэнд авсан. Эрэгтэй хүнд бэлэг сонгох бас тийм ч амаргүй юм билээ шүү. Ер нь миний бодлоор хэн нэгэнд бэлэг зориулж авахдаа тухайн хүндээ хэрэг болохоор эргээд дурсаж явахаар өөрөөр хэлбэл тухайн хүндээ байнга хэрэглэгдэж байхаар дурсгалтай зүйлийг нь авч бэлэглэж байвал зүгээр юм шиг санагддаг. Зүгээр нэг ёс төдийлөн өнгөрөөх гэсэн юм хэрэггүй шүү дээ.
Дуучин С.Сэрчмаа: Валетиний баярт ач холбогдол өгдөггүй
Миний хувьд гэр бүлтэй тодорхой хэмжээний цаг заваа зарцуулаад байх ажил ихтэй гэдэг утгаараа ч тэр үү энэ өдөр тийм ч их ач холбогдол өгч тэмдэглээд байдаггүй. Гэхдээ хайрын дууч гэгддэг утгаараа хайрын сэдэвтэй дуунуудаараа ая дуу өргөөч гэсэн урилга их ирж байна. Тийм болохоор энэ өдөр их л завгүй гүйх бололтой. Гэхдээ манай гэр бүлийн хүн ирсэн охиноо харж байгаа. Тийм болохоор ханьдаа зориулан дэлгүүр ороод шоколад авчих дайны зав гаргаж л таарна. Манай хүн ч гэсэн надад зориулж бэлэг бэлдсэн гэсэн яг юу бэлдсэнийг одоогоор мэдээгүй л байна
С.Жавхлан: Энэ өдөр баярлаж тэмдэглээд байх утга учрыг нь ойлгодоггүй
“Үхсэн ламын” тэмдэглэлт өдөр л гэж сонссон тийм болохоор энэ өдөр миний хувьд баярлаад байх өдөр биш гэж үздэг. Энэ өдөр баярлаж тэмдэглээд байх утга учрыг нь сайн ойлгож мэддэггүй болохоор ч тэр үү миний хувьд огт сонин биш байна. Ийм нэртэй баяр амьдралдаа тэмдэглэж үзээгүй.
Жүжигчин А.Алтанхуяг: Хэнтэйгээ ч баярлах билээ
Гэгээн хайрын өдөр гээд гадуур нэлээд хөл ихтэй залуус бэлэг сэлт бэлдээд ач холбогдол өгдөг баяр болсон байна. Харин миний хувьд гэр бүл болох хүнээ хараахан сонгоогүй байгаа болохоор энэ өдөр хэнтэйгээ ч баярлах билээ. Дараа жил гэхэд найз бүсгүйтэй болчихоод бусад залуусын адил бэлэг бэлдээд тэмдэглээд явж байх болов уу
Жүжигчин Т. Эрдэнэбаяр: Эхнэртээ шоколад авч амжихгүй л сууна
Энэ өдөр хосуудын баярлах өдөр гэлцдэг ч миний хувьд тэмдэглэж амждаггүй гэх юм уу нэг их баярлаад байсан удаагүй. Одоо ч завгүй хүүхдүүдээ хараад гарч эхнэртээ шоколад авч ч амжихгүй л сууна.
Жүжигчин Г.Амгалбаатар: Эхнэртээ бөгж бэлэглэсэн
Мэдээж дэлхий дахинд зөвшөөрөгдсөн баярын өдөр болохоор залуус маань их ач холбогдол өгдөг болж. Энэ өдөр бид баярлах гэхээсээ илүү үзэгчдээ баярлуулах гэж хайрын сэдэвтэй жүжиг тавьж байгаа. Миний хувьд эхнэртээ оюутан байхдаа шоколаднаас гадна бөгж бэлэгшж байсан нь илүү дурсамжтай байдаг. Одоо ч ажил ихтэй болохоор нэг их баяр тэмдэглэх завгүй л явна.
Орой гэртээ ирэхэд эхнэр ширээ засаад хөөрхөн бэлэг бэлдсэн байдаг болохоор ямар ч завгүй байсан ч эхнэртээ зориулж шоколад авч таарна даа.

Эх сурвалж: “Нийслэл таймс”

0 сэтгэгдэл:

Post a Comment