SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Wednesday, February 8, 2012

Аварга Д.Дагвадорж хүн хутгалжээ

 
 
 Их аварга Д.Дагвадорж хүн хутгалж танхайрчээ. Д.Дагвадоржид холбогдох энэхүү танхайн хэрэг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст......
 
 
 
 
 
 
 
 
 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
 
Их аварга Д.Дагвадорж хүн хутгалж танхайрчээ. Д.Дагвадоржид холбогдох энэхүү танхайн хэрэг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр Д.Дагвадорж аварга сархад хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусадтай муудалцан, нэгийг нь хутгалж гэмтээжээ. Азаар амь наснаас нь холуур өнгөрсөн болохоор элдэв асуудал гараагүй байгаа сурагтай. Хохирогчийг нэгэнт гомдолгүй болгож буй учраас Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа эл хэрэг хэрэгсэхгүй болж, замхрах талдаа оржээ. Хэргийн талаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга нараас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Ямартай ч ааг омог нь багтаж ядсан Их аварга эцэстээ хүн хутгалж гэмтээхдээ туллаа. Үүнээс үзвэл сүүлийн үед түүний авир улам ч хэрцгийн болж байгаа бололтой. Сав л хийвэл хүн зодлоо, агсам согтуу тавилаа гэх мэдээлэл цацагдаж байдгаас биш хүйтэн мэсээр хүн гэмтээлэээ гэж дуулдаж байгаагүй юмдаг. Түүнийг хүн зодлоо, агсам тавилаа гэх бүрт ” Ааг омогтой хүний дургүйг хүргээ байлгүй дээ” хэмээн зодуулсан, хохирсон хүмүүсийг нь л Монголчууд бид битүүхэн зэмлэдэг байлаа. Гэвч их аварга зодоон цохионыг юман чинээ тоохоо больж, хүйтэн мэсээр хүн сүлбэж явдаг болжээ. Уг нь их аварга хүн зодож чадахгүй, хүч хүрэхгүй гэх биш юунд хүйтэн мэс хэрэглэхдээ тулав гэдэг асуудал ихээхэн анхаарал татаж байна.
 
Эх сурвалж: Өглөөний сонин

1 сэтгэгдэл:

  1. bohchuud barildahaas yamar zodoldoj chadah bish aygui bol karate hun baisan bailgui diilehgui bolohooroo l hutga hereglesen baih zailuul yamar zoduulchihaad uilaad suuj bailtai bish avarga hun chin muuhai sharaashdee amindaa hurchiheegui bol aztai l baina

    ReplyDelete