SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Friday, February 10, 2012

Мэсний хэргээ мөнгөөр дардагаа боль “Ажнай”!



Төрийн өндөр албан тушаал гэх “саалийн үнээ”-ний сүүлнээс шүүрсэн түшээд даргын сэнтийд заларч үгэнд орохгүй нэгэнд нь захирамж өгч, үг дуугүй ажлаа хийж яваад нь үүрэг өгч, басхүү албан тушаалыг нь ашиглаж болох....

 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
.......нөхдүүдтэй үгсэн хуйвалдаж, өширхсөн нэгнийг нь унагаах хор найруулж суудаг гэвэл хилсдүүлсэн болохгүй. Албан тушаал авлаа, баяжлаа, буулаа гэх процессоор богинохон хугацаанд баяжигсдыг Төрөөс төрсөн тэрбумтан гэх. Өдгөө төрөөс төрж буй тэрбумтнууд дөрвөн жилд нэг удаа 76 гишүүнээс цар хүрээгээ тэлж байдаг нь алган тавьсан мэт илэрхий харагддаг ч тэд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ унах унаагүй, данс нь хоосон нөхдүүд байдаг. Эдгээр төрөөс төрсөн тэрбумтнууд монголын уул уурхайн баялгийг “сул” үнээр экспортлож үүнийхээ шанд өөрсдийнхөө хэтэвчийг зузаалдаг нь гарах гарцгүй үнэн.
 Хөдөлмөрлөж хөлсөө ургасгалгүй олсон хөрөнгөндөө цадсан нөхдүүд чоно алж зугаацдаг байсан бол түүнээсээ уйдаж гахай баавгай хөөцөлдөх болсон гэдэг. Хар бор ажил хийж сураагүй цагаан захтнууд үүрсэн буундаа түүртдэг ч шагайхаа мэдэхээс хэрхэн онилохоо мэдэхгүй нь гачлантай. Тиймээс л гал алдсан гэх үгээр халхавч хийсэн “хүн намнасан” хэрэг гардаг.
Харин сүүлийн үед “хүүхэд галаар наадаж болохгүй” гэх үгнээс сургамж авсан нөхдүүд хутга шөвөгхөн биедээ авч яван дургүйгээ хүрсэн нэгнийг нь үг дуугүй сүлбэж, дуугарсан нэгнийг нь харцаараа айлгадаг моод дэлгэрчээ. Харин хүйтэн мэсний хэрэг чоно нохой намнах хэрэгсэл биш байгалийн баялаг эрх мэдлийн төлөөх дайны зэвсэг болжээ.
Сүүлийн үед улстөрийн халуун цэг болоод байгаа Өмнөговь аймагт нэр дэвшихээр санаархаж буй нөхдүүд гэдсэндээ хөлөө хийлцэж эхэлсэн. Гэхдээ өрсөлдөгчөө баллуурдах тамын тогооны үлгэрээ аль эрт эхэлсэн гэж болно.
Өнгөрсөн жил “Ажнай” Д.Бат-Эрдэнэ аймгийнхаа ИТХ-ын дарга Л.Батчулуунтай шөргөөцөлдөж, улмаар зодоон цохиондоо тулсан хэрэг мандсан ч хожмын сонгуульд гай болно хэмээн хэргийг нам дарахааар шийджээ. Мөнгөтэй хүнд мөргөж сөгдөнө хэмээн эндүү бодож явсан “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ аймгийнхаа ИТХ-ын дарга Л.Батчулууныг элдвээр хэлж дайрч давшилжээ. Харин Л.Батчулуун дарга ч хурган даргын зангарагаар мөчөөгөө өгөлгүй өөдөөс нь хатуухан үгээр чулуун мөндөр буулгасан нь цээж баяны уур ундууг ихэд хүргэжээ. Өөрийнхөө утсан хүүхэлдэй болно хэмээн бодож явсан нэг “жижигхээн” нөхөр өөдөөс нь ийнхүү хэдэрлэсэн явдалд толгой баяны уур хүрч гарынхаа чилээг ханатлаа гаргасан төдийгүй хүйтэн мэс гаргаж түүнийг хутгалж байж санаа нь амарчээ.
Тухайн үед Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун хүнд бэртэл авсан төдийгүй түүний баруун доод талын 2 дахь хавирга нь хугарсан ч “Ажнай”-ын Д.Бат-Эрдэнэ мөнгөтэй хүний жишгээр амыг нь барьж дөнгөжээ.
Тэдний хэрүүл зодооны гол асуудал нь 2008 оны сонгуулийн үр дүн байсан гэх. Нүүрсээр халгиж цалгиж суудаг тэдэнд Тавантолгойтой холбоотой асуудал гарснаар өнгөрсөн сонгуулийн үеэр дорвитой ажиллаж чадаагүй гэх хатуухан үгийг сонссон ИТХ-ын дарга Л.Батчулуун тэсгэл алдан үг сөрж, үүнд нь эгдүүцсэн “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ хүйтэн мэсний ид шидийг үзүүлсэн гэх.  Хэрэв тухайн үед “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ сонгуульд ялалт байгуулж УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд заларчихсан бол өдгөө Тавантолгойн нүүрсийг булаацалдаж хамтран зүтгэгчид хоорондоо хавиралдаж улмаар хавиргаа хугалж, цагтаа төрийн түшээ гэх эрхэм нэрийг өвөртөлж явсан УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ хүний өөдөөс хүйтэн мэс далайсан хэрэг гарахгүй байх байсан байжээ.
Тодруулбал, “Ажнай” Бат-Эрдэнэ Тавантолгой гэх саалийн үнээний бүрэн эрхт, бүтэн эзэмшигч байх цаг нь дуусч байгаатай холбоотой. Тухайн үед Өмнөговь дахь байгалийн баялгийг “Ажнай” корпораци, түүнийг тойрон хүрээлж тал өгөн хувь хүртдэг хэдхэн “жижиг” нөхдүүдийн бялуу хуваадаг ажиллагааг Засгийн газрын тэргүүн өөрийн намын мэдэлдээ авахаар улайрсан нь “Ажнай”-н дургүйг хүргэсэн хэрэг. Үүнд хэн ч таатай хандах билээ. Хар өнгийн баялгийн өнгийн хувиргаж ногоон болгож дараа нь олсон ногооноо шар болгон хувиргаж гадаадын банкинд хадгалуулдаг нөхдүүдэд нь дэлхий сөнөнө гэхээс ч илүүтэй хүндээр туссан нь мэдээж.
Энэ үйл ажиллагаанд ТӨХ-ны Д.Сугар даргын нэр ч цохиж явсан түүхтэй. Энэ хэрэгт Д.Сугар дарын хуруунэмэх болсон шалтгаан нь Ерөнхий сайд С.Батболд, ЭБЭХ-ний сайд Д.Зоригттой хүч хавсран орон нутгийн өмчит Тавантолгой ХК-нийг аймгийн мэдлээс гаргаж МАН-ын өмч болгохоор зүтгэж байжээ.
Халаасыг нь дүүргэж, харсныг нь дэргэд авчирдаг шидтэй болоод байгаа саалийн үнээгээ алдахаасаа айж хүйтэн мэсний хэрэгт холбогдсон “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ тухайн үед хуулийн байгууллагад шалгагдаж байсан ч өдгөө хэрэг замхарчээ. Түүний энэ хэрэгтэй зэрэгцэн татварын орлогоос 80 тэрбум төгрөг зувчуулсан гэх хэрэг мандаж байсан ч мөн л мөнгөнийхөө хүчээр амыг нь барьж дөнгөсөн “Ажнай” айдгаа авдрандаа хийсэн хойно алсын бодлоо хэрэгжүүлэх аяндаа мордож Өмнөговийн иргэдэд таалагдах гэсэн ээлжит шоугаа хийж яваа аж.
 Өмнийн говийн хэвлийг сийчснийхээ хүчинд хэтэвчээ шаггүй зузаалсан тэрбээр сүүлийн үед хувийг нь эзэмшиж болох юу л байна салбар харгалзахгүйгээр өөрийн гартаа оруулж байгаа нь өөрийн байр суурийг бататгаж, хязгааргүй эрх мэдэл рүү тэмүүлснийх. Монголын 2,7 сая иргэнийг өлхөн тэжээх нөөцтэй баялагийг ганцаараа эзэгнэж сууга “Ажнай” хүйтэн мэсээр хүн айлгахаа боль.

0 сэтгэгдэл:

Post a Comment