SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, February 14, 2012

Цасан хорго барьж амиа аварчээ





Монголчууд бид эрт дээр үеэс “Гунан үхрийн эвэр хуга ташим гурван есийн хүйтэн” хэмээн ярьж ирсэн нэгдүгээр сарын дунд үеийн ид хүйтнээр....
 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй


.....өвөг дээдсийнхээ захиас сургаалыг санаж хэрэгжүүлэн, ухаан санаагаа хөвчлөн үхэлтэй амь өрсөн тэмцэж баатарлаг гавъяа, үлгэр дууриал үзүүлсэн хүн бол Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн иргэн Ойдовын Бат-Очир юм.
Хөх нуурын залгаа- Юдэгийн Бургастай хэмээх битүү ой хөвчид нутагладаг тэрбээр өнгөрөгч нэгдү­гээр сарын 7-ны өдөр адуундаа явж байгаад уулын налуу хаданд морь нь хальтрахад унаж, мориндоо чиргүүлэн хүнд бэртэл авч ухаан алдсан байна.
Тэрээр ухаан ор­могцоо өөрийгөө явж, хөдөлж чадахгүйгээ мэдмэгц аавынхаа захиж хэлж байсныг уран ухаандаа санаж, газрыг хар болтол малтан цасан хорго барьж хүйтэн цас огт идэлгүй дээлээ нөмөрч, өөрийн биеийн дулаанаа гадагш алдалгүй байж, хүний сайн хань гурван нохойнхоо нөмөр бараа, өөрийн тэвчээр ухаанаар амиа аварсан байна. О.Бат-Очир дөрвөн шөнө, таван өдөр хээр цасан хоргонд байсныг сумын Онцгой комиссын бүрэлдэхүүн мориных нь цулбуураа чирсэн мөрөөр явж олоход эрүү нь цуурсан, хавирга нь гэмтсэн, дунд чөмөг хугарсан бэртэлтэй байжээ.
Одоо түүний алтан амь аврагд­сан ч хоёр хөлөө тайруулаад бай­на. Түүний цаашдын эмчилгээ, протез хийлгэхэд ихээхэн зардал шаардагдаж байна. Иймд ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хамт олноороо халуун сэтгэл, буяны гараа сунгаж “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн ардынхаа сайхан сургаалыг санаж түүнд амьдрах сэтгэлийн урам өгч, хүнлэг ёсны ариун үйлсэд нутгийн ард түмнээ уриалан Цэнхэрмандал сумын ЗДТГ, төсвийн байгууллагынхан нэг өдрийнхөө цалинг хандивлажээ. Хандивын дансыг ХААН банкинд 5953001403 тоотоор нээгээд байна. Түүнчлэн Бат-Очиртой 89230740 дугаарын утсаар харилцаж болох юм байна.
Эх сурвалж: “Монцамэ”

0 сэтгэгдэл:

Post a Comment