SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Wednesday, February 8, 2012

Гарьд Ц.Цэрэнпунцаг УИХ-д “зодоглоно”



 2012 онд УИХ-ын гишүүн болох марафонд өрсөлдөх хүмүүс хот, хөдөөгүй иргэдийг сонгуулийн уур амьсгалд....







Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
2012 онд УИХ-ын гишүүн болох марафонд өрсөлдөх хүмүүс хот, хөдөөгүй иргэдийг сонгуулийн уур амьсгалд
оруулаад байна. Энэ жилийн сонгуулиар хуучин нөхдөд итгэх үү, шинэ залуу хүмүүст боломж олгох уу гэх яриа найман настай балчраас наян настай буурлуудын дунд ид өрнөх болж. Нийгэм массаараа алдсан ч оносон ч ирэх параламентын дийлэнхийг шинэ хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй гэсэн бодолтой байгаа бололтой. Харин хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй цөөн хэдэн хүнд  итгэл үзүүлж болох юм гэсэн байрь суурьтай хүмүүс ч цөөнгүй байна.
Ард иргэдийн санаа бодол шинэ хүмүүсийг сонгох талд байгаад дөрөөлөн залуу бизнесменүүд параламентад хүч үзэхээр зэхэж эхэлжээ. Тэдний нэг нь Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг байгаа бололтой. Тэрбээр бөхийн зүлэг ногоон дэвжээгээ хэдийнэ орхиж хувийн бизнес хөөн ихэд амжилттай яваа нэгэн гэдэг. Цагтаа бөхөд хайртай монголчуудын хүндлэлийг хүлээж, бүсгүйчүүдийн харцыг булааж явсан тэрбээр алсыг харж эртнээс нутаг орнынхондоо дэмжлэг үзүүлсээр ирсэн гэнэ. Түүнийг завханчууд ирэх сонгуульд өрсөлдөх нүхээ эртнээс малтаж эхэлж байжээ хэмээн шуугиж байгаа ч ихэд ам сайтай дэмжиж буй бололтой. Хэдийнээсээ  бөхөө дээдэлдэг манай ард түмний энэ заншил ч нөлөөлж байгааг үгүйсгэхгүй юм. Одоогийн УИХ-д суугаа Дархан аварга Б.Бат-Эрдэнэ ч үүний нэг жишээ. Ямартай ч гарьд Ц.Цэрэнпунцаг төрсөн нутаг Завханаас 2012 оны сонгуульд нэр дэвшихээр бэлдэж байгаа аж. Тэрбээр  “Жэм интернэшнл”-ийг үүсгэн байгуулагч,  Жи-Мобайлын эзэн гэгддэг  бөгөөд ойр дотнынхных нь ярьж буйгаар нэлээд хөрөнгөжсөн нэгэн гэнэ.
Б.Сэргэлэн

0 сэтгэгдэл:

Post a Comment