SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Friday, February 3, 2012

Энхбаяр өөрийн тоглоомоор С.Ганбаатарыг....

Энхбаяр өөрийн тоглоомоор С.Ганбаатарыг....


МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар сүүлийн 4,5 жил монголчуудын чихэнд цэцэг, нүдэнд эвэр ургатал цэцэн цэлмэг, уран сайхан зүйл ярилаа....






 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар сүүлийн 4,5 жил монголчуудын чихэнд цэцэг, нүдэнд эвэр ургатал цэцэн цэлмэг, уран сайхан зүйл ярилаа.
Гэсэн хэдий ч энэ хүн ярихаас өөр ямар үйл хэрэг бүтээв гэж бодохоор гарт баригдаж, нүдэнд үзэгдэх юм алга. Энэ байдал давтагдаж, 2012 он гарсаар түүний дуу улам чангарч, өдөр шөнөгүй шахам телевиз, радио, сонинд ярилцлага өгч, ардын баатар мэт болов.
Цаашлаад улс орон даяар жагсаал, цуглаан зохион бай­гуулна хэмээн сүрийг бад­руулж, нийслэлийн төв тал­байд цөөхөн хэдэн хүн цуглуулж баахан дөвчигнөв. Тал­байд болсон түр цуглааны үеэр хэлсэн үгийнхээ төгс­гөлд “Монголын ард түмний нэрийн өмнөөс шаардаж байна” гэдэг үгийг дахин дав­тан хашгираад “Одоо бүг­дээ­рээ ордныг гурав го­роол­но. Сайн хашгирч шаар­дах хэрэгтэй. Тэгээд орд­ны бүх хаалгыг хааж зогсо­но. До­тор нь суугаа мулгуунуудыг ухаан ортол хэнийг ч гаргах­гүй шүү” хэмээн уриалж байх юм.
Түүний үг яриаг сонсож байхад яагаад ч юм бэ нэ­гэн ухаантны хэлсэн “Тэр чинь хүн биш, зүгээр л уриа лоозон цуурайтуулсан ма­шин” гэдэг гүн утгатай үг са­наанд орж байлаа.
Миний хувьд 1990 оны Ардчилсан хувьсгалын анх­дагч­дын нэг мөн. Манай жур­мын нөхөд намайг жийж, их гомдсоноос би хилийн ча­надад гарч амьдарсан гэж ярьдаг тэрбээр үнэхээр 1990-ээд оны эхээр Англид очиж, цөөн­гүй жил гудамж шүүр­дэж, төмс арилгаж, сав суул­га угааж явсан гэх юм би­лээ.
2000 оны дундуур нутаг­таа эргэн ирээд иргэний хө­дөл­гөөнд оролцож, Г.Баасан, Ж.Батзандан нартай дуу хоолойгоо нийлүүлэн, дөрөө харшуулж хэсэг давхиад, МҮЭ нэртэй эзэнгүй шахам болсон байгууллагын ерөн­хийлөгч болсон. Тэр үед Ерөн­хийлөгч асан Н.Энхбаяр хо­жим хэрэг болж магадгүй гэж бодсон уу, аль эсвэл ори­лоод чих амраахгүй нь гэж са­на­сан уу, түүнийг дээрх суу­далд суулгаж өгсөн гэ­дэг.
Энэ бүхний төлөөс өдгөө нэ­хэгдэж, түүнийг ард тү­мэнд хайртай хүүгийн дүрд тоглохыг шаардсан биз. Учир нь хэмжээгүй эрх мэдэлтэй байхдаа экс Ерөнхийлөгч Н.Энх­баяр ард түмний амьд­ралыг мэддэггүй байсан. Гэх­дээ тэдний тархийг угааж ча­дах С.Ганбаатар мэтийн хү­мүүсийг тухайн үед битүүхэн ол­золж, хожмын цагт хэ­рэг болно хэмээн албан ту­шаа­лаар хахуульдаж, хоёр нүүдлийн цаадахыг харж суусан хэрэг.
Тэр ч утгаар цэрэг хү­нийг 1000 өдөр тэжээж, нэг өдөр ашиглана гэдэг байд­лаар МҮЭХ-ны тэргүүн С.Ган­баа­тарыг инкубаторт бой­жуу­лаад өөрийнхөө өмнөөс хө­дөлгөх утсан хүүхэлдэй бол­гож сууна.
Үүнээс үзэхэд олигтой сур­гуульд сурч тархиа зо­воо­гоогүй С.Ганбаатар гэдэг хүн эх орон гэж ярьж явснаас биш, хөгжил цэцэглэлтэд нь хүрз шороо, ширхэг тоосго нэмэрлэж, гараа хөдөлгөж үзээгүй нэгэн. Гэхдээ ярих урлагийн мастер гэсэндээ дэлхий дахинд нэр хүндтэй улстөрч, эдийн засагч, тэр ч байтугай уран зохиолчдын хэлсэн, бичсэнээс байнга иш татаж, К.Маркс “Капитал”-даа ингэж хэлсэн байдаг гэж ярьдаг гайхал.
Энэ мэтхэнээр өөрийгөө өндөр мэдлэгтэй, их ном уншдаг хүн болгож хараг­дуу­лах гэсэн оролдлого тө­дийх­нөөс хэтэрдэггүй. Ямартай ч  “Ухаан нь задарч, үг нь цэг­цэрсэн хүн байдаг. Тэдний хэлж буй үг их ондоо шүү” гэж Б.Лхагвасүрэн ярьсныг санаж явахад илүүдэхгүй бололтой.
С.Ганбаатар улс оронд болж буй ээдрээ, төвөгтэй үйл явдал, ард иргэдэд ойр хамааралтай эмзэг асуудлыг соргогоор өлгөн авч, түүн дээр тоглолт явуулах ажилдаа бүр гаршаад эхэлчихжээ.
Ямартаа л муу эр дайнд хөөрнө гэгчээр багш нарын зарим хэсэг цалингаа н­э­мүүлэх шаардлага тавихад уу­хайн тас давхин очиж, олон мянган сурагчийн амьд­ралаар тоглож, хохироосонд эцэг эхчүүд дургүйцэл илэрхийлсэн. Аливаа үйл явдлын хож­мын үр дагавар юу болохыг ухаарах монгол хүний уужуу ухаан МҮЭХ-ны тэргүүн С.Ган­баатарт заяагаагүй нь туй­лын харамсалтай.
Харин ч бүр төр засгаас боломжийнхоо хэрээр ца­лин, тэтгэвэр, хангамж тэт­гэм­жийг хэдэн төгрөгөөр нэ­мэх, шийдвэр гармагц л “Төр засгийн хамаг суудлыг ху­далдан авсан тэрбумтан, олигархиудыг би шахаж шаар­даж, айлгаж ичээж бай­гаад ард түмэндээ хэдэн төг­рөг өгүүллээ” гэх ухааны юм яриад эхэлдэг гэдгийг бүгд л мэднэ.
Адаг сүүлдээ сонгуульд дон­тогсдын өвчинд нэр­вэг­дэж, тэр нь даамжран со­лио тусах янз ороод хачин ха­чин юм энд тэнд ярьж явах болсон байна. Юу ч гэнэ вэ? “Миний ард түмэн хүсээд, УИХ-ын мул­гуу нөхдөд парламент дот­роос нь үгээ хэлэх нь зүй­тэй гэвэл би сонгуульд орно. УИХ-д сонгогдсон ч МҮЭХ-ны ерөнхийлөгчөө хийж, ард түм­нийхээ төлөө тэмцэнэ” гэнэ.
Заримдаа бүр халуун нь нэмэгдэж, “УИХ-ын ги­шүүнд ард түмний итгэ­лийг хүлээсэн чам шиг хүн сонгуульд өрсөлдөхгүй бол хай­ран юм болно шүү гээд бай­­на. Бие дааж нэр дэвши­нэ. Би ганцаардахгүй. УИХ-д гарах боломж олгох л юм бол зорьсон бүх зүйлээ хийж чадна. Арга ядахад ард түмэнтэйгээ талбай дээр жаг­саал хийхэд ямар ч хууль тог­тоомжийг батлуулж чад­на” гэх мэтээр тун ч гэ­нэн цайл­ган, өрөвдмөөр, өхөөрд­мөөр юм амныхаа зоргоор урс­гаж эхэллээ.
Энэ мэтчилэн сонсоод хэ­лэх үг олдохгүй, дэмий л бо­дол­хийлж суутал “Өглөө” ки­нонд “Ард түмэн бид т­өрийн эрхийг хамтран ба­рина” гэж хэлсэн Дамдины Сүх­баатарын үгийг сонссон нэг малчин өвгөн “Ээ буруу хойшоо. Над шиг муу эмгэнээ захирч чадахгүй, толгой дээ­рээ гаргачихсан хүн төр ба­рил­цана гэдэг нөгөө уутны амыг уруу харуулаад сэгсэрнэ гэгч болох вий” гэж хэлдэг үг санаанд өөрийн эрхгүй зурсхийн орж ирээд байлаа.
З.Батсүх
Эх сурвалж: “Өглөөний сонин”

0 сэтгэгдэл:

Post a Comment