SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Monday, February 6, 2012

Д.Сандаг-Очир: Гэмт хэрэгтэн “Карбин” бууг тайрч, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан

Д.Сандаг-Очир: Гэмт хэрэгтэн “Карбин” бууг тайрч, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан


 
 Нийслэлийн Налайх дүүрэгт байрлах ХААН банкны салбарт өнгөрсөн баасан гаригт галт зэвсэгтэй хүн....
 
 
 
 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй 
 
Нийслэлийн Налайх дүүрэгт байрлах ХААН банкны салбарт өнгөрсөн баасан гаригт галт зэвсэгтэй хүн дайрч орон хоёр хүн буудаж, нэг нь хүнд гэмтлийн улмаас нас барсан хэрэг олныг цочоов. Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сан даг-Очираас тодрууллаа. -Налайх дүүрэгт гарсан хэргийн хохирогч залуу нас барлаа. Хэргийн талаар шинэ мэдээлэл байгаа эсэхийг танаас тодруулах гэсэн юм?
-Онц хүнд гэмт хэрэг гарсаны улмаас эрдэнэт хүний амь нас хохирсонд харамсч байна. Хэргийн улмаас хохирсон иргэдэд эмнэлгийн тусламж шуурхай үзүүлж ажилласан боловч хүнд шардсан иргэн Б баасан гаригийн 18.00 цагийн орчим нас барлаа. Хохирогчийн гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олонд Цагдаагийн байгууллагын зүгээс гүн эмгэнэл илэрхийлье.
-Мэдээлэл хэдэн цагт ирж, гэмт этгээдийн хэдэн цагийн дараа саатуулав?
-“Нийслэлийн Налайх дүүргийн ХААН банк ны салбар дотор хоёр хүнийг буудсан хэрэг гарлаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 3-ны 11.15 цагийн үед ирсэн. Дуудлага ирүүлсэн даруй Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчдыг албаны бэлэн байдалд шилжүүлж, хэргийн газарт Ажлын хэсэг шуурхай очиж шалгахад, 44 настай иргэн Б-гийн хэвлийд, иргэн А-гийн гарыг нь буудаад хэргийн газраас зугтсан байсан. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргалаар ахлуулсан Ажлын хэсгийг хэргийн газарт томилон ажиллуулсан.
-Хувийн өс хонзонгийн улмаас гэмт хэрэг үйлдсэн гэсэн мэдээлэл байсан. Гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нь тодорхой болсон уу. Гэмт хэрэгтнийг Улаанбаатар орох замд саатуулсан гэсэн үү?
-Гэмт этгээд машинаар нийслэл рүү зугтсан гэх мэдээллийг цагдаагийн холбогдох алба, газар, нэгжүүдэд мэдээлж, хаалт тавьсан. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт орших “Ургах наран” хорооллын орчмоос 11.50 цагийн үед баривчлан саатуулсан. Гэмт этгээдийг Сонгинохайрхан дүүргийн харьяат, 26 настай, эрэгтэй Б гэдэг болохыг тогтоон шалгаж байна. Энэ гэмт хэргийг сэжигтэн этгээд шунахайн сэдлээр урьдаас төлөвлөн бэлтгэж, зохион байгуулалттай үйлдсэн байж болзошгүйг мөрдөн байцаалтаар тогтоогоод байна. Сэжигтэн Б нь Дархан-Уул аймгийн харьяат, Улаанбаатар хотод түр оршин суух Э гэгчтэй хамт Чех улсад үйлдвэрлэсэн 7.64 мм-ийн “Карбин” бууг бусдаас худалдан авч тайраад гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан. Гэмт хэргийг үйлдэхдээ интернэт ашиглаж, машин хөлслөхөөр жолоочтой нь тохирч, гэмт хэрэг үйлдэх газраа төлөвлөсөн байсныг мөн тогтоогоод хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
-Бууныхаа хэлбэр дүрсийг өөрчилсөн гэхээр эртнээс төлөвлөж байжээ ?
-Сэжигтэн Б зугтах замдаа гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан буугаа Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт орших төмөр замын нүхэн гарцны ойролцоо цасанд нуусныг үзлэгээр илрүүлж, эд мөрийн баримтаар хураан авлаа. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бууныхаа хэлбэр дүрсийг өөрчлөн зарим эд ангийг нь Чингэлтэй дүүргийн нутагт орших нийтийн бие засах газрын орчим орхисныг илрүүлж, эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, шалгаж байна. -Гэмт этгээдийг баривчлах явцад эсэрг үүцэл үзүүлсэн гэл үү? -Сэжигтэн Б нь гэмт хэрэг үйлдээд хэргийн газраас зугтахдаа хөлсөлсөн машины жолоо чид буу тулган сүрдүүлж, цагдаагийн алба хаагчид баривчлан саатуулах үед эсэргүүцэж, буу гарган заналхийлсэн. Цагдаагийн бай гууллагын алба хаагчид шуурхай ажиллаж, гэмт этгээдийг дахин ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаас өмнө гэмт үйлдлийг нь таслан зогсоож, богино хугацаанд эрсдэл гаргалгүй баривчиллаа.
-Банк, санхүүгийн байгууллагад өмнө нь халдсан хэрэг гарч байсан. Энэ хэргээс харахад манай банкны харуул хамгаалалт тааруу байдаг бололтой?
-Налайх дүүргийн ХААН банкны салбар болон хөдөө, орон нутгийн банкны зарим салбар халдлагад өртөж байсныг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн. Энэ байдлаас үзэхэд аливаа гэмт халдлагаас урьдчилан сэргийлж, банк, санхүүгийн байгууллагууд болон бэлэн мөнгө ихээр хадгалдаг аж ахуйн нэгжүүд сонор сэрэмж, харуул хамгаалалт, зохион байгуулалт, хариуцлагаа дээшлүүлж, камер, дохиололын нэгдсэн систем суурилуулах шаардлагатай нь харагдаж байна. Мөн Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгох, Галт зэвсэг эзэмших зөвш өөрөл олгох хуулийн шаардлагыг өндөрсгөх хэрэгтэй байна.

0 сэтгэгдэл:

Post a Comment