SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Monday, February 6, 2012

Зөнбилэгч бүгдийг шийдэхгүй



Мехди мөн уран зураг зурж, ном бичдэг билээ. Ираны зөнбилэгчийн “Обозреватель” сонинд өгсөн ярилцлагыг хvргэе.
 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй 

 -Та яагаад хvмvvсийг хvлээн авч, vзэхээ больчихов?
-Яагаад гэвэл vvгээр мөн­гө олох хэцvv. Гэтэл би гэр бvлээ тэжээх ёстой шvv дээ. Тэгээд ч одоо дал­дыг харагч, зөнбилэгчид олшир­чээ. Гэвч ихэнх нь хуурамч. Ха­рин би тэдний нэг гэг­дэхийг хvсэхгvй байна. Ер нь зөнбилэгч, анагаагч гэдэг бол хариу талархалгvй мэргэжил. Хvмvvс зөнбилэгчдээс их юм хvлээдэг. Шидтэн ирээд шидэт саваагаар дохиод бvх юм зvгээр болно гэж найддаг. Гэвч vнэндээ хувь хvн өөрөө хvчин чармайлт гар­гах­гvй бол амьдрал нь өөрчлөг­дөхгvй гэдгийг тэд ойлгодоггvй. Иймээс тэдэнд дахиад асуудал vvсч, улмаар тусалсан зөнбилэгчийг буруутгадаг.
-Ноён Мехди та хvvхэд нас­ныхаа талаар ярина уу?
-Би Тегеранд төрсөн. Гарван ах, хоёр эгчтэй. Эцэг маань голдуу бизнес хийдэг ч бас сэтгэлзvйч, гvн ухаантан хvн байлаа. Ээж маань турк хvн. Харамсалтай нь нас бар­чихсан. Ээж маань аавд маш их хайртай учраас перс хэлийг төрөлх хэл шигээ сурсан гэдэг. Хэрэв ээж маань эсэн мэнд байсан бол надаар бахархах байсан даа. Энэ чинь нэг ёсондоо тvvний л амжилт. Би насан туршдаа ээждээ талархаж явдаг.
-Далдын чадвараа яаж нээсэн бэ?
-Намайг 6-7 настай бай­хад манайд зочид ирээд яв­сан юм. Тэднийг явсны дараа миний бие муудахад ээж намайг хvмvvсийн сөрөг энер­гийг аваад оронд нь эерэг энер­гийг бэлэглэдэг гэдгийг ойлгосон гэдэг. Дараа нь би хий юм vзэж эхэлсэн. Яг хэзээ гэдгийг сайн санахгvй бай­на. Нэг л сайхан мөчид би ойрын хугацаанд болох vйл явдлыг урьдаас зөгнөн харж чад­дагаа ойлгосон. Намайг зvvдэндээ ярьж байхад эцэг эх маань сандарч тvгшдэг байв. Харин дараа нь би бясал­гаж сурснаар хvний бодол санааг уншдаг болсон юм.
-Та яаж яваад Орос оронд ирсэн бэ?
-Ээж маань намайг эмч болоосой гэж мөрөөддөг бай­сан. Би Орос оронд ирээд Сеченовын нэрэмжит Моск­вагийн анагаах ухааны ака­демид дотрын эм­чийн ангид элсэн орсон. Дараа нь шvдний эмчийн сургуульд сурахын зэрэгцээ сэт­гэл зvйчийн боловсрол эзэмшсэн юм. Одоо би гурван мэргэжил­тэй. Харин дараа нь “Зөн билгийн тулаан 3”-д оролцож ялсан юм. Би Орос оронд 16 жил амьдарч байна. Орос эхнэртэй.
-Саяхан таны “Амьдралын чавхдас. 10 практик зөвлөгөө” ном гарлаа. Номынхоо талаар ярьж өгнө vv?
-Энэ номдоо би өөрийн намтрыг бичсэн. Хvvхэд нас, өсвөр vе, бурхнаас заяасан хишгийн талаар ч өгvvлсэн юм. Номондоо хамаг сэтгэл зvрхээ уудалсан гэхэд болно. Бичихэд их хvнд бай­сан. Яагаад гэвэл чөлөөт цаг бага байсан учраас шөнийн цагаар бичсээр дуусгасан даа.
-10 практик зөвлөгөө гэж юу вэ?
-Хvний биеийн 80 хувь уснаас бvтдэг, мөн усыг эе­рэг, сөрөг энергиэр цэнэг­лэдэг гэдгийг хvмvvс мэднэ. Но­мондоо өөрийн биед байгаа усыг хэрхэн, яаж цэнэглэж, улмаар амьдралын сөрөг vеэс зайлсхийж болох талаар өгvvлсэн юм.
-Та одоо ямар ажил хийж байна?
-Одоо би сэтгэлзvйчээр ажилладаг. Би ажилдаа дур­тай учраас аль болох сайн хий­хийг хичээдэг. Ажилгvй сууж чаддаггvй юм. Миний дотоод дуу хоолой надад vргэлж юу хийхийг заадаг.
-Хvмvvст энэ талаар зөв­лөөч?
-Дотоод дуу хоолойгоо сон­сохын тулд толины өм­нө зогс. Тэгээд нvдээ аниад өөрөөсөө “Ийм ажил хийх хэрэг байна уу?” гэж асуу. Дараа нь нvдээ нээгээд толинд туссан дvрсээ хар. Хэрэв та анхаарлаа төвлөрvvлбэл ямар замаар явбал зөв гэдгийг, юу хийх ёстойгоо мэдэрнэ. Энэ аргыг заяаны ханиа олохдоо ч бас хэрэглэж болно. Олон хvн сонголт хийхдээ алдаж, vvнээсээ болж их шаналдаг.
-Та уран зураг их шохоорх­дог юм аа?
-Би уран зурагт их дуртай. Ялангуяа Сальвадор Далийн уран бvтээлд. Тvvний зургууд vнэхээр гайхамшиг. Харин би тосон будгаар зурдаг. Ихэн­хийг нь нvдээ аньж зур­даг юм. Надад vзэгдсэн хий юмс, vзэгдлийг зурах гэж би байнга оролддог. За­рим зургаа зардаг, харин өөрт маш их таалагдсаныг хэнд ч өгч чадахгvй. Хоёр зур­гаа оффист өлгөөд байнга харах дуртай. Эдгээр зураг анхаарлаа төвлөрvvлж, мэдрэлээ тайвш­руулахад минь тусал­даг.
-2012 онд ертөнцийн төгсгөл ирнэ гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?
-Хорвоогийн сvйрэл тохиох эсэхийг би хэлж мэдэх­гvй. Иймээс юу ч хvлээх хэрэггvй. Хvмvvс бvхий л амьдралаа хоосон хvлээлтээр өн­г­өрөөж, амьдарч чаддаггvй. Зvгээр л өдөр бvрийг амьд явах эцсийн өдөр мэт санаж, сайн сайхан vйлсийг чадах чинээгээрээ хий­хийг эр­мэлзвэл зохино. Тэг­вэл ертөн­цийн төгсгөл ирэх­г­vй.
М.Цогзолмаа
Өглөөний сонин

0 сэтгэгдэл:

Post a Comment