SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, January 26, 2012

Уушигны өвчлөл жил ирэх тусам өснө




 Сүүлийн үед уушигны өвчлөл ихсэж байгаатай холбогдуулан иргэддээ мэдээлэл өгөх зорилгоор П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн уушиг судлалын тасгийн эрхлэгч анагаах ухааны доктор, клиникийн профессор Ц.Төмөр-Очиртой.......







 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй 
Сүүлийн үед уушигны өвчлөл ихсэж байгаатай холбогдуулан иргэддээ мэдээлэл өгөх зорилгоор П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн уушиг судлалын тасгийн эрхлэгч анагаах ухааны доктор, клиникийн профессор Ц.Төмөр-Очиртой уулзаж ярилцлаа. Тэрээр саяхан Москва хотын П.Н.Шастины нэрэмжит анагаах ухааны академид докторын зэрэг хамгаалаад ирсэн юм.
-Сүүлийн жилүүдэд уушигны өвчлөл нэмэгдэж байна гэж яригддаг. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал энэ жил ямар байна вэ?
-Энэ жилийн хувьд гаргасан тоо баримт байхгүй. Хоёр жилийн өмнө гаргасан сүүлийн арван жилийн судалгаагаар уушигны гуурсан хоолойн архаг бөглөрөлт, гуурсан хоолойн багтраа, үрэвсэлт өвчин мөн шалтгаан тодорхойгүй уушигны завсрын эдийн үрэвсэлт өвчнүүд дийлэнх хувийг эзэлж байгаа. Үүнээс гуурсан хоолойн архаг бөглөрөлт өвчний эзлэх хувь жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ нь өнөөгийн нийгмийн хүчин зүйл, байгаль экологийн өөрчлөлт буюу агаарын бохирдолт, үйлдвэржилт, техникжилттэй холбоотойгоор өвчлөл ихэсч байгаа.
-Мэргэжлээс шалтгаалсан уушигны өвчлөл ихэссэн гэсэн мэдээлэл байна. Энэ талаар ярихгүй юу?
-Ер нь уушигны өвчин ихэвчлэн гадаад хүчин зүйлүүдтэй холбоотой байдаг. Мэргэжлийн хүний хувьд дүгнээд хэлэхэд цаашид уушигны өвчин өснө. Яагаад гэхээр уушигны өвчлөлийн завсрын эдийн шалтгаан тодорхойгүй эмгэгүүдтэй холбоотой. Дандаа үйлдвэржилт, уул уурхай, тоосжилттой холбоотой үүсдэг өвчнүүд байгаа юм.
-Өвчлөлийг бууруулах арга хэмжээ авах боломжтой юу?
-Агаарын бохирдолтой мэдээж төр засаг тэмцэнэ. Эмч нар тэмцэнэ гэж байхгүй. Бид бол өвчилсөн хүнийг, эмчлэх үүрэгтэй. Урьдчилан сэргийлэх ажил бас хийх ёстой боловч тусдаа бие даасан цогц бодлого байх учиртай. Бодлогын хэмжээнд шийдэгдсэн ч гэсэн өнөөдөр амьдрал дээр биелэлээ олоод хэрэгжээд байгаа нь дутагдалтай байна.
-Эдгэрэлтийн хувьд бүрэн эдгэрч чаддаг уу?
-Ер нь архаг, дахин сэдрэлттэй өвчин. 100 хувь эдгэнэ гэж байхгүй. Мэдээж үрэвсэл, хурц өвчин бол эдгэрэх бололцоотой. Уушигны гуурсан хоолойн архаг үрэвсэл нэгдүгээрт бидний эмчилгээ чухал ч хувь хүн өөрөө урьдчилан сэргийлж, өөрийгөө эрүүлжүүлэх, өвчин үүсгэх, сэдрээх бүх зүйлээс хамгаалж зайлсхийх шаардлагатай.
-Эдгээр өвчний зонхилох шалтгаан юунаас болж байна вэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манай орон гуурсан хоолойн архаг бөглөрөлт өвчнөөр зургадугаар байранд орсон. 2020 он гэхэд гуравдугаар байранд гэсэн судалгаа дэлхий дахинд гарчихсан. Манайх уушигны архаг өвчинтэй тэмцэх өдрийг жил бүр зохион байгуулж байгаа ч бодитой үр дүн алга. Бид уушигны өвчлөлтийн талаар, энэ өвчний хүчин зүйл юу вэ? Хэрхэн сэргийлэх талаар сургалт жил бүр зохион байгуулдаг. Эдгээр өвчний гол шалтгаан нь тамхидалт, агаарын бохирдолт юм. Астамын хувьд эдийн засгийн хүчин зүйлтэй холбоотой. Хөгжингүй орны хувьд энэ өвчлөлтөөр эзлэх байр суурь өндөрт ордог. Тухайн орны хөгжил тохижилттой холбоотой бөгөөд хөгжихийн хэрээр харшил ихэсч байгаа юм.
-Таны энэ жил хийх ажлын төлөвлөгөө юу байна?
-Монголдоо анх удаа цээжний хэт авиан сургалтын кабинет нээсэм. Уушигны эмгэгүүдийн оношлогооны түвшинг дээшлүүлэх зорилт тавьж ажиллаж байгаа. Ингэснээр дэлхийн хөгжилтэй орнуудын анагаах ухааны технологийг оруулж ирж ажиллах боломжтой юм. Дээр нь жил бүр гуурсан хоолойн архаг өвчинтэй тэмцэх өдрийг зохион байгуулж иргэдэд хүргэх зорилготой байна. Энэ өвчнүүдийг яаж оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх арга зэргийг монгол хэл дээр хөрвүүлж эмч нарын гар дээр болон өвчтэй хүмүүст хэвлүүлж тараасан байгаа. ЭМШУИС-ийн уушиг судлалын тэнхимийн багш нар, томоохон эмнэлэгүүдийн эмч нар хамтарсан сургалт явуулдаг. Энэ онд эргэлтийн хэсэгт уушигны өвчнөөс хэрхэн сэргийлэх, юунд хүргэдэг, ямар хүчин зүйл нөлөөлдөг талаар сургалт мэдээлэл олгох жижиг кафе байгуулна. Эмчлүүлж байгаа болон эргэж ирж байгаа аль аль нь мэдээлэл авдаг болгох зорилттой ажиллаж байгаа.
-Тасагт эмч нар хангалттай байгаа юу?
-Бүтэц орон тооны хувьд жилээс жилд нэмэгдэж байгаа. Гэхдээ социализмын үеийн бүтцээр явж байгаа. Тэрнээс орчин үеийн нэгэмчид хэдэн өвчтөн оногдох ёстой гэх зэрэг тодорхой өөрчлөлтөд хүрч чадахгүй байгаа. Аль ч тасаг ачаалал маш ихтэй нэг эмчид 10-12 хүн ноогдож байгаа, Бага юм шиг сонсогдовч дандаа гуравдугаар шатлалтай хүнд өвчтнүүд, дүүргийн эмнэлэгт эмчлэгдэх боломжгүй, шалтгаан тодорхойгүй хүмүүс их ирдэг болохоор өвчтөнд зарцуулах цаг их байдаг.
-Уушигны өвчлөл ямар үед ихэсдэг вэ?
-Би уушигны эмчээр ажиллаад 20 гаруй жил болж байна. Арваад жилийн өмнө улирлын чанартай байсан. Сүүлийн жилүүдэд бол хамаагүй болчихоод байна. Зун өвчтөн цөөрөөд ажил багатай байдаг бол одоо тийм зүйл байхгүй, жилийн дөрвөн улирал өвчтөнөөр дүүрэн байна. 35 ор хүрэлцэхгүй байгаа.
-Ийм бага ортой юм уу?
-Жилээс жилд ор багасаад л байгаа. Ор багасаж байгаа ч гэсэн одоо манайд 42 хүн хэвтэж байна. 42 хүнийг яаж багтааж байгааг ойлгож байгаа байх аа.
-Өвчлөл буй хүмүүсийн насны хувьд?
-Нэг тасагт дөрвөн хүн хэвтэх ёстой. Өнөөгийн энэ сизоны үед бол долоо наймаар нь чихэж авч байна. Тэгэхээр хүндрэлтэй л гэсэн үг. Дандаа амьсгалын замын эмгэгтэй хүмүүст амьсгалах талбай ямар байх вэ? Ер нь стандарт зөрчигдөж байгаа л асуудал. Уушигны архаг бөглөрөлт гэдэг өвчин өөрөө 50-иас дээш насныханд зонхилдог. Гэхдээ энэ насныханд илт тийм онцын зөрүү байхгүй. Мэдээж уушигны архаг дутагдлаар хөгшин хүмүүс их ирдэг.
-Техник технологи, оношлогооны хувьд хэр хангалттай байдаг бол?
-Оношлогоо, техник технологи хийх аппарат бодлогын чанартай нэмэгдэхгүй байгаа. Агаарын бохирдлоос болж уушигны өвчин ихэсч байгаа боловч уушигны аппаратаар бүрэн хангагдаагүй тул эмч нарын эмчлэх оношлох, ажиллах нехцөл учир дутагдалтай. Багтраа өвчний хувьд гэхэд агаар хэр дутагдсан бэ? ямар зэрэгтэй байна вэ? гэдгийг тодорхойлох аппарат байхгүй байх жишээтэй. Хоёр, гурван сая төгрөгөөр орж ирэх аппаратыг авч чадахгүй байгаа юм чинь бүүр үнэтэйг нь худлаа. Жил бүр авъя гэсэн хүсэлт гаргаад арван жил болж байхад авч чадаагүй л байна.
Нийслэл таймс сонин

0 сэтгэгдэл:

Post a Comment