Завсарлага авахаар зарласан УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл шалтгааныг ийн тайлбарлалаа. Тэрбээр “МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингийн хэлсэн мэдэгдлийг
Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
Завсарлага авахаар зарласан УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл шалтгааныг ийн тайлбарлалаа. Тэрбээр “МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингийн хэлсэн мэдэгдлийг сайтар анхаарвал тун ноцтой асуудлыг хөндсөн. Ерөнхийлөгчийг хэвлэл мэдээллийнхнийг авчирч шоудлаа гэсэн байдлаар зэмлэн буруушааж бүрэн эрх рүү нь халдсан өнгө аястай зүйлийг ярьсан. Ер нь парламентын бүлгийн дарга ийм зүйл ярих ёсгүй. УИХ Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг ил тод нээлттэй байхыг шаарддаг. Ерөнхийлөгчийн хуулинд ч тэр, саяхан баталсан Нийтийн албыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулинд ч тодорхой заасан. Ерөнхийлөгч нь үйл ажиллагаагаа ил тод нээлттэй байлгана гэсэн байгаа. Нэн ялангуяа төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзсан, тэдэнтэй хэлэлцэж ярьсан зүйл хуулийн дагуу заавал ил тод байна гэж заасан. Ерөнхийлөгч үйл ажиллагаагаа ил тод нээлттэй явуулсных нь төлөө парламентын бүтцийн байгууллагын нэг намын бүлэг олон түмэнд маш буруу ойлголт төрүүлэхээр буруушааж, ил тод нээлттэй байсан үйл ажиллагааг нь яллах байдлаар ярьж болохгүй. Бүр заналхийлсэн өнгө аясаар ярьсан шүү дээ. АН-ын бүлэг эрх хэмжээнийхээ хүрээнд ажиллаж байна. Гэтэл манай намын бүлгийн үйл ажиллагаа руу дайрсан. УИХ-ын хуулиар бол хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа бүлгийг олон түмний өмнө дайрч, доромжилж болохгүй. Хуулиар хориотой. Гэтэл Засгийн газрыг байгуулахгүй байгаа гол буруу нь бидэнд байгаа юм шиг ярьсан. Засгийн газраа байгуулах асуудлаа хурдан шийдье гэж байгаа бол Ерөнхийлөгчтэй сайтар зөшилц, зөв хүмүүсээ оруулж ир. Асуудалгүй сайд нарыг оруулж ир. Сайд томилно гэдэг тоглоом биш. Бид хариуцлагагүй, хэл ам дагуулсан сайд нарыг үзэхээрээ нэг боллоо. Яагаад боловсон хүчин дутсан юм шиг ийм сайд нар оруулж ирж байгаа юм бэ. Бид ийм л асуудал хөндсөн. Бид ийм зохисгүй үйлдлийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Ардын намын бүлэг зүгээр нэг мэдэгдэл хийх биш сүүлдээ заналхийлэх өнгө аястай ярьдаг боллоо. Жишээ нь, Ерөнхий сайдыгаа буруутгаж “Ерөнхийлөгчийн өмнө хүүхэд шиг загнууллаа” гэж байна. Төрийн хоёр өндөрлөг гүйцэтгэх эрх мэдлийнхээ хүрээнд хамтарч ажилладаг номтой. Үндсэн хуульд тэгж заасан. Ийм байхад Ерөнхий сайдаа шууд Ерөнхийлөгчтэй үзэлц гэж маш ноцтойгоор турхирсан өнгө аясаар мэдэгдлээ. Бид ийм байдлыг яагаад ч зөвшөөрөхгүй. Хариуцлагагүй байдлыг өөгшүүлэх юм бол Ерөнхийлөгчийг доороо байлгах санаархал гэж үзэж байна” гэсэн юм.
0 сэтгэгдэл:
Post a Comment