SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Monday, January 30, 2012

Цусан холбоо даамжирвал мал дагасан эмзэг арми бий болно

Цусан холбоо даамжирвал мал дагасан эмзэг арми бий болно

 Амьдралын хурд асар хурдтай явагдаж, үг солих завгүй зөрөн өнгөрөх энэ нийгэмд удмын санд аюул учирч байгааг анзаарах иргэн бүү хэл....






 
 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
Амьдралын хурд асар хурдтай явагдаж, үг солих завгүй зөрөн өнгөрөх энэ нийгэмд удмын санд аюул учирч байгааг анзаарах иргэн бүү хэл төрийн түшээ ч алга. Энэ чимээгүй тахал хэдэн жилийн дараа бид үе удмаараа мөхөх цаг ойртуулж байгаа нь хатуу үнэн. Цус ойртолт, удмын санд нөлөөлж ямар сөрөг үр дагавар үүсч байгаа тухай Тагнуулын албаны бэлтгэл хурандаа Д.Ганболд “Ховд аймгийн харьяат” Монгол улсын Ерөнхийлөгчид хандаж захидал бичсэн байдаг. Хүн бүрт сэрэмж, ухаарал төрүүлэх үүднээс түүнтэй ярилцлаа.

-Удмын сангийн аюулгүй байдлыг, байдлыг, үндэсний аюулгүй байдлын түвшинд яагаад ярих болов?

-Удмын сангийн аюулгүй байдал гэдэг нь үндэсний аюулгүй байдлын суурь аюулгүй байдал гэж би ойлгодог.
-Яагаад?
-Ургийн овгоо хөтөлж хэвшээгүйгээс хөдөө сум багт өнөөдөр өөр хоорондоо гэр бүл болж байгаа нь цус ойртох аюулыг ихэсгэж байна. Тэд чинь хэдэн арван үеэрээ нэг нутаг хошуунд амьдарсаар ирсэн цусан холбоотой хүмүүсийн нэгдэл.

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал амьдрал дээр хэрэгжүүлэхгүй байна уу?

-2010 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “…цус ойртолтыг багасгах, архидан согтууралт, мансууралттай тэмцэх, хүн амын удмын санд учрах нөлөөг бууруулна” гэж заасан байдаг юм.

-Тэгээд яагаад удмын сан чимээгүй тахлын хэмжээнд хүрчих вээ?

-Манайх шиг удмын овоггүй явж ирсэн улс үндэстэн гэж байдаггүй. 1997 онд Засгийн газрын тогтоол гарч овгоо сэргээх компанит ажил өрнөж хүн бүрт ойлгомж муутай ургийн бичиг хөтлөх дэвтэр одоо байна уу гэвэл үгүй. Боржгин овог моодонд орж олон хүн энэ овгийг авсан, нэг эцгийн хүүхдүүд өөр овог авсан байдаг. Хэдэн арван үеэрээ овгоо хөтлөөгүй хүмүүсийн овгийг яаж тогтоох юм.

-Та Ерөнхийлөгчид хандаж энэ тухай захидал илгээсэн байдаг. Танд хариу ирсэн үү?

-Удмын сангийн аюулгүй байдал хүн бүхэнд, улс орны ирээдүйн хөгжилд ч хамаатай. Манай аймгийн бүх сум, баг, дов жалга бүрт төрөл, садан хүмүүс хоорондоо гэр бүл болж, хүүхдүүд нь оюуны хомсдолтой төрж байгаа нь нууц биш. Санаа зовохгүй байх арга алга. Сарын өмнө захидал бичсэн. Энэ асуудалтай танилцаад хүн судлалд хүргүүлсэн гэж мэдээлсэн.

-Бидний муулах дуртай социализмын үед энэ асуудал яаж зохицуулдаг байж вэ?

-Социализмын үед хүчтэй бодлого байгаагүй ч сумын төв бага сургуультай, ахлах ангийн хүүхдүүд аймгийн төв, сум дундын дотуур байранд амьдардаг. Цэргийн 3 жилийн албыг өөр аймаг, хотод хаадаг, 7-8-р ангиа төгсөөд ТМС-д суралцдаг байсан. Энэ нь нөхөн үржихүйн насны залуус өөр хоорондоо танилцаж цус ойртохоос сэргийлж байж.

-Энэ асуудал ямар түгшүүр дэлдэж байна вэ?

-Цус ойртсон хүмүүс хэд хэдэн үеэрээ оюун санаа хөгжихгүй, үр хүүхдүүд нь ном эрдэм сурахгүй, оюуны хомсдолтой хүмүүсийн цөм бий болж, энэ нь эргэлт буцалтгүй нийгмийн доод давхаргыг хамарсан “тахал” тархаж байна. Энэ талаар төрийн бодлого огт хэрэгжихгүй байна.

-Бүх сум дотуур байртай, 12 жилийн сургуультай болсон байдаг?

-Нуулгүй хэлэхэд энэ чинь цус ойртуулж байгаа том айдас.Сумын төвийнхэн шилийнхэн, голынхноор хязгаарлагдаж, нэг багийнхан өөр хоорондоо удам судраа мэдэхгүй суудаг. Дээр нь телевизийн сувгаар садар самууны сурталчилгаа үздэг, 20 жилийн өмнөхөөс харьцуулахад одоогийн дунд сургуулийн сурагчдын физиологийн өсөлт бойжилт эрт явагддаг.

-Мэдээж сөрөг үр дагавар яаж илэрч байна вэ?

-Ах дүүгийн хүүхдүүд хоорондоо хайр дурлалтай болсны дараа үүнийгээ мэдэж бөөн асуудал үүсдэг. Амиа ч хорлох асуудал үүснэ, ер дийлдэхгүй. Амьдрал дээр харахад хоёр өөр сумаас хоорондоо гэр бүл болсон айлын хүүхдүүд боловсрол эзэмшээд хөгжөөд байдаг. Өөр хоорондоо сууж цус ойртсон гэр бүл үр хүүхэд нь сургууль соёл ажил байхгүй, мал нь өсөхгүй, хорогдон амьдрал нь дордоод байдаг. Ийм байдал сум бүрт байна.

-Төрийн түшээдэд яаж ойлгуулж бодлого шийдвэрт нь нөлөөлөх вэ?

-Улс төрчид мэдсэн ч мэдээгүй дүр эсгэдэг. Харин ч хатуу хэлэхэд тийм хүмүүсийг далимдуулан сонгуульд санал авч байвал тэдэнд ашигтай юм шиг байгаа юм. Ийм байдлаар монгол орон явбал цус ойртолт даамжирсаар мал дагасан эмзэг бүлгийн арми бий болно.

-Тэгвэл үр удмаа аврах ямар гарц байж болох вэ?

-Төр бодлогоор овог тогтоож өгөх ёстой. Тухайлбал хэдэн үеэрээ амьдарч ирсэн тухайн сумын нэрээр овоглох хэрэгтэй. Чандмань овогт, Мянгад овогт гэх жишээтэй. “Ховд аймгийн сумын нэрээр” Нэг сум, баг хоорондоо гэрлэх явдлыг бодлогоор зохицуулан ядаж 3-4 сумыг нэгтгэх, нэг сум болгох. Их, дээд, дунд сургуульд удмын сангийн аюулгүй байдлын тухай хичээлийн программд нь тусган ухамсарлуулах хэрэгтэй.

-Оюунлаг Ховд хөтөлбөр энэ аймшигийн хаагуур нь хэрэгжээд байна вэ?


-Хөдөө орон нутагт цус ойртолт хором тутамд нэмэгдэж нийгмийг нөмөрсөн аюул нүүрлээд байхад юун оюунлаг Ховд яриад байнаа. Төрийн мэргэн бодлогоор бодитой ажил болгож хэрэгжүүлснээр бид хүн ам, удмын сангийн аюулгүй байдлаа хадгалж чадна. Иргэн бүр онцгойлон ач холбогдол өгч, үр хүүхдээ гэр бүл болохоос өмнө ирээдүйн хүргэн, бэрээ удам судраар нь сайн нягталж судлан ариун байлгах нь нийгмийн өмнө иргэн нэг бүрийн хүлээх ариун үүрэг гэдгийг ухамсарлавал зохистой. Төр ийм байдалтай байхад иргэн бүр “амь амиа л бодоцгоо”…


Эх сурвалж: “Ховдын мэдээ”

0 сэтгэгдэл:

Post a Comment