SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Monday, January 23, 2012

Дэлхийн хамгийн үнэтэй ном


Судлаач Одюбон 35 настай байхдаа Америк тивийн бүх шувуудыг дүрслэн буулгах зорилго тавьж байсан юм. Түүний  ......
 
 
 
 
 
Америкийн нэрт шувуу судлаач, байгаль судлаач, зураач Жон Жеймс Одюбоны (John James Audubons) “Америкийн шувууд” номны анхны хэвлэлийн нэг хувь Christies-ийн дуудлага худалдаагаар 7 сая 922 мянган ам. доллараар зарагдлаа.

1840 онд хэвлэгдсэн энэ номыг 7-10 саяд зарагдах таамаглалыг өмнө нь дэвшүүлж, дуудлага худалдааг эрхэлсэн компани нь “дэлхийн хамгийн үнэтэй ном” гэж танилцуулж байсан билээ. 2010 онд уг номын анхны хэвлэлийн нэг эх Sothebys-оор 11 сая долларт хүрч борлогдож байжээ.

Судлаач Одюбон 35 настай байхдаа Америк тивийн бүх шувуудыг дүрслэн буулгах зорилго тавьж байсан юм. Түүний уран сайхны аргачлал нь өнөөгийн ёс зүйн хэмжүүртэй бага зэрэг зөрчилдөж магадгүй. Тэрээр эхлээд шувуудыг буудаж агнаад дараа нь амьд мэт “байрлуулаад” зурдаг байжээ.

Америкийн жигүүртний ертөнцийн нарийвчилсан бичвэр нь  бараг бүх шувуудыг бодит хэмжээгээр нь буулгасан 400 гаруй гар зурагтай бөгөөд нэн бодитой, уран яруу бөгөөд гүн дүрслэлтэй юм. Уг номын анхны хэвлэлийг номын хэвлэлийн сод туурвилд тооцож, нэн ховор номд багтаадаг билээ.

Одюбон мөн шувууны 25 төрлийг шинээр нээн тайлбарласан байдаг. Энэхүү нэн өвөрмөц номын зураг нь 99х66 см-ийн хэмжээтэй юм. Нийтдээ 120 хувь хэвлэснээс английн хатан хаан Аделаида, Францын хаан Х Карл зэрэг 19-р зууны цуутай хүмүүс захиалагчдынх нь тоонд багтаж байжээ.


Эх сурвалж: The Guardian

0 сэтгэгдэл:

Post a Comment