SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, January 26, 2012

Хятад улс Монголыг улам бүр сонирхож байна


Тэд бидний тухай 2009 онд Хятад улс АНУ-ыг гүйцэж түрүүлэн дэлхийн эрчим хүчний томоохон хэрэглэгч болжээ. Сүүлийн таван жилийн хугацаанд БНХАУ......









 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй .....

 Тэд бидний тухай
2009 онд Хятад улс АНУ-ыг гүйцэж түрүүлэн дэлхийн эрчим хүчний томоохон хэрэглэгч болжээ. Сүүлийн таван жилийн хугацаанд БНХАУ нүүрсний импортоо 10 дахин нэмэгдүүлсний гуравны нэг гаруй хувийг хөрш Монгол Улсаас нийлүүлж байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, 2035 он гэхэд Хятадын эрчим хүчний хэрэглээ 75 хувиар өснө. Асар том газар нутагтай, хөгжиж буй орны дээр дэлхийн нүүрсний томоохон хэрэглэгч болох Хятад улс сүүлийн жилүүдэд Монголд хамгийн ихээр анхаарал хандуулах болсонд гайхаад байх зүйл үгүй.
Монголд Хятадын хилээс нь бараг хэдхэн арван километрийн зайтай газарт дэлхийн томоохон нүүрсний уурхайнууд байрладаг. Эдгээр уурхай зэс, цагаан тугалга, уран болон бусад ашигт малтмалын асар их нөөцтэй билээ. Шинжээчдийн үзэж буйгаар, Монголын тээврийн дэд бүтэц хөгжөөгүй нь Хятад улс Монголыг “нүүрсний Саудын Арави” болгох боломжийг хараахан олгохгүй байна.
Тун саяхан Монголын эрх баригчид Тавантолгойгоос төмөр зам тавих ажлыг эхэлснээ зарлажээ. Үнэндээ хэдэн зуун километр урт энэ төмөр замын салаа Хятад руу биш, Оросын хил рүү явах аж. Хятадын амбициас болгоомжилж байгаагаа монгол түншүүд нь нуухгүй байгаагийн зэрэгцээ Монголын удирдлагын тийм шийдвэр гаргасан нь Хятадыг улам бүр шийдэмгий алхам хийхэд хүргэж байгаа юм.
Дотоодын байнга өсөн нэмэгдэж буй эрэлт нь дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрээс нефть, байгалийн хий, нүүрс болон бусад ашигт малтмалын шинэ шинэ эх сурвалжийг хайх талаар илүү идэвхитэй ажиллахыг шаардаж байна.
Үүний сацуу Бээжингийн улам бүр араатан шиг шунаж байгаа эрчим хүчний амбиц бүр одооноос зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн механизмуудын жирийн үйл ажиллагаа бус, улс хоорондын ноцтой зөрчилдөөн, улс төрийн ашиг сонирхол болон улсын аюулгүй байдлын асуудал руу халих болжээ.
“БНХАУ-ын хил рүү шинээр төмөр зам тавихын өмнө Монгол Улс Хятадын түүхий эдийн хавсарга болохгүй гэдгээ баттай болгох ёстой” гэж Монголын Гадаад хэргийн сайд байсан, одоо парламентын гишүүн С.Оюун мэдэгджээ. “Өнгөрсөн жил Монголын экспортын 84 хувь нь БНХАУ-д ногдож байсан ба түүний дөрөвний гурван хувийг эрдэс баялаг эзэлсэн” тухай Монголын улс төрч тайлбарласан байна.
Хятад улс нутаг дэвсгэртээ төмөр замын салаа шугам тавих ажлаа энэ онд дуусгана. Эдийн засгаа цаашид хөгжүүлэхийн тулд Монгол Улс нүүрсний экспортоо олон дахин нэмэгдүүлэх хэрэгтэй юм. Гадаадын сонирхогч түншүүдийн дэмжлэгтэйгээр үүнийг хийхэд их хөдөлмөр орохгүй. Одоогоор говиор ачааны машинаар нүүрс тээвэрлэж байгаа нь зардал ихтэй, аюултай бөгөөд цаг алдсан арга аж.
“Монголд Хятад руу шинэ төмөр зам тавих нь агаар шиг хэрэгтэй байна. Төмөр замын салаа шугамыг цааш Япон, Өмнөд Солонгос руу явж болохоор тавих хэрэгтэй, ингэж Монгол Улс Хятадаас эрчим хүчний хувьд бүрэн хараат болохоос зайлсхийж болох юм” гэж Монголын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга үзэж байна.
Социологийн сүүлийн судалгаагаар, Монголын иргэд улсынхаа хамгийн сайн нөхөр бөгөөд түншээр Оросыг хэмээн нэрлэжээ. Дараа нь АНУ, Япон болон Өмнөд Солонгос орсон байна. Хятад улс Европын Холбооны дараа зургадугаарт оржээ. Бизнесийн ашиг сонирхлоо өргөжүүлэнгээ хятадууд хөрш зэргэлдээ оршин орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс улам бүр хүчтэй оролцож байгаа бөгөөд энэ нь тухайн улсын эрх баригчдыг түгшээхгүй байх аргагүй юм.
Нэгэнт үүссэн нөхцөл байдалд ямар нэг байдлаар нөлөөлөх үүднээс Монголын эрх баригчид өнөөг хүртэл төрийн өмчид байгаа Тавантолгойн орд газрыг ашиглах тендер зарлажээ. Хятадын улсын “Shenhua Energy” корпораци болон АНУ-ын Миссури муж улсын Сент-Луис хотод төв байртай, дэлхийн нүүрс олборлогч томоохон компани болох “Peabody Energy Corporation” хоёрын хамтарсан төслийг илүүд үзсэн байна. Гэвч Америк-Хятадын түншлэл бүтэлгүйтэж, тус тусын мөрийг хөөжээ.
Хэд хэдэн удаагийн бүтэлгүй оролдлогын дараа Монголын эрх баригчид хамгийн ойрын хугацаанд дахин тендер зарлахаар шийдсэн байна. Хятад, Америк, Япон, Оросын компаниудаас арилжааны саналуудыг нь аль хэдийнэ авчээ. Удахгүй болох өрсөлдөөнд “Базовый элемент”, “Ренова” компанийг багтаасан Оросын консорциум оролцох гэж байна.
Монголын эрх баригчид маш амаргүй, гэхдээ асар их ашиг хийгээд хэтийн төлөвийг амласан шийдвэр гаргах юм. “Уг асуудал эдийн засгийн төдийгүй улс төр болоод геополитикийн агуулгатай” болохыг Монголын парламентын нэг гишүүн хүлээн зөвшөөрсөн байна. Монгол Улс нөлөө бүхий гүрнүүдийн эдийн засаг, эрчим хүчний ашиг сонирхол дээр дөрөөлөн Бээжин, Москва, Вашингтоны хоорондын өрсөлдөөнөөс их хэмжээний ашиг олно хэмээн найдаж байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, ашиг олохыг эрмэлзэж байгаа Улаанбаатар эхлээд хамтран эзэмшихийн тулд Тавантолгой орд газрын аль нэг хэсгийг сонирхсон улсад санал болгох хэрэгтэй. Үнэндээ шинжээчид Монголын эрх баригчдын тийм санаачилгад сэжиглэнгүй хандаж байгаа юм.
Оролцогч тал бүр энэ өрсөлдөөнөөс шалгарахын тулд байдаг хүчээ дайчилна. Москва ч Монгол дахь компаниудынхаа ашиг сонирхлыг идэвхтэй дэмжээд эхэлжээ гэж expert.ru цахим хуудсанд бичжээ.
З.Амгалан
Эх сурвалж: “Монцамэ”

0 сэтгэгдэл:

Post a Comment