SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Wednesday, January 25, 2012

Оюутолгойг хятадуудад алдах вий




 Англи, Австралийн “Рио Тинто” компани Монголын Оюутолгой ордод эзэмшдэг Айвенхоу компанийн хувьцааны 51 хувийг эзэмших боллоо. Үүнтэй.....












 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
Англи, Австралийн “Рио Тинто” компани Монголын Оюутолгой ордод эзэмшдэг Айвенхоу компанийн хувьцааны 51 хувийг эзэмших боллоо. Үүнтэй зэрэгцээд дэлхийн хамгийн томд тооцогдох алт зэсийн уурхайд БНХАУ-ын Чайналко компани орж ирэх бодит нөхцөл бий боллоо. БНХАУ-ын төрийн өмчит “Chinalco” корпораци Оюутолгойд ашиг сонирхлоо илэрхийлэхийн тулд “Айвенхоу майнз”, “Рио Тинто” хоёрыг хоёуланг нь тойглож байсныг бид мэднэ. Хятадын компани Рио Тинтод 19.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийх саналыг тавьсан ч захирал Том Альбанез нь татгалзсан хариулт өгсөн. 40 гаруй тэрбум ам.долларын өртэй байсан атлаа энэ их мөнгөнөөс татгалсаны шалтгаан одоо болтол ойлгомжгүй байдаг. Үүнийг “Рио”-гийн гол өрсөлдөгч “BHB Billiton”-ы хийсэн ажил байж магадгүй гэж харддаг. Ж.Ассанжийн “Викилийкс” сайтад энэ талаар ““BHP Billiton”-ы  удирдлага Мариус Клоперс нь  Австралийн Ерөнхий сайдын орлогч, Холбооны нөөцийн тэргүүн Уэйни Сванаар дамжуулан лобби хийж,  “Рио Тинто” “Чайналко” хоёрын хамтын үйл ажиллагаанд хориг хийж чадсан” гэж өгүүлсэн байдаг аж. Энэ баримт юуг өгүүлж байна вэ гэвэл, нэгдүгээрт “BHB Billiton”, Австрали улс хоёулаа “Chinalco”-гоос эмээж байгаа. Хоёрдугаарт, Австралийн Засгийн газар шахалт үзүүлээгүй бол Том Альбанез саналыг хүлээж авахад бэлэн байсан гэдгийг илтгэж байна. Үнэхээр ч үүний дараа Т.Альбанез “Татгалзсандаа харамсч байна” гэсэн мэдэгдэл хийж, маргааш нь “Чайналко”-гийн тэргүүн Оюутолгойд хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн билээ. Тэр үед Рио Тинто Оюутолгойг удирдах эрхийг аваагүй байв. Харин одоо тэд энэ эрхийг өөрийн болгож аваад байгаа. Энэ хооронд тэдний харилцаа улам нягтарч, төмөр, төмрийн хүдрийн Симандоу 12 тэрбум ам.долларын өртөг бүхий төсөл дээр хамтран ажиллах болсон. Одоо харин “Айвенхоу майнз”-ын хяналтын багцыг шүүхдэлцсэний эцэст өөрийн болголоо. Хоёр компани анх маргаан үүсгэж, нэлээд хурцдаад байх үед  “Айвенхоу майнз” “Рио Тинто” Оюутолгойд “Chinalco”-г оруулж ирэх гээд байна. Бид “Чайналко”-г оруулах бодолгүй байгаа” гэсэн тайлбар хэлж байсан удаатай. Баримтуудыг нэгтгээд дүгнэхэд “Рио Тинто” тун удахгүй хятад хамтрагчдаа “Welcome to Oyutolgoi” гэж хэлэх бололтой. Рио эхэлж урьдаггүй юм аа гэхэд “Chinalco” өөрсдөө “We want Oyutolgoi” гэж хэлэх магадлал маш өндөр. Харин “Рио Тинто” энэ саналаас нь татгалзах магадлал маш бага. Хятадын төрийн өмчит компани өөрийн давуу талаа ашиглан “Рио Тинто”-гийн ажилчдыг тагнуулын хэргээр шоронд суулгасан шуугиант үйл явдал хуучраагүй байна. Энэ бол тэд түншүүдээ дарамтлах хангалттай хүчтэй гэдгээ илэрхийлсэн хэрэг билээ.
Магадгүй, Монголын тал 34 хувийг эзэмшиж байгаа юм чинь компанийн үйл ажиллагаанд хяналт тавьчихна, юунд нь санаа зовдог юм бэ гэсэн бодолтой хүн байж болох юм. Хувьцаат компани нь үнэхээр  аливаа чухал асуудлыг шийдэхдээ 2/3-аас дээш хувийн саналаар шийддэг тул “Айвенхоу майнз”, “Рио Тинто” манайхны оролцоогүйгээр шийдвэр гаргах боломжгүй. Дээр нь, хувьцаагаа худалдахаар болбол “Монгол Улсын Засгийн газартай заавал зөвшилцөнө” гэсэн УИХ-ын тогтоол ч бий. Ингэж бодохоор болгоомжлох нь илүүц мэт. Гэтэл “Рио Тинто” “Айвенхоу майнз”-ын хувьцааны хяналтын багцыг эзэмшихээр болсон тухай Австралийн сайтад тавигдсан мэдээлэлд Монголын талыг “Оюутолгой ордын 32 хувийг эзэмшдэг” гээд цагаан дээр хараар дурайтал биччихсэн байх юм. “Айхгүй ч гэсэн аягүй” гэдэг дээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment