SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Monday, January 30, 2012

Төрийн соёрхолт авахдаа үнэхээр санаа зовсон

Төрийн соёрхолт авахдаа үнэхээр санаа зовсон



 Дуучин Д.Болд SBN телевизээр Өөдөөгийн хөтөлдөг хөгжмийн нэвтрүүлэгт уригдан оролцож ярилцлага өгсөн юм. Тэрбээр “Дөрвөн улирал” хэмээх шинэ....




 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

Дуучин Д.Болд SBN телевизээр Өөдөөгийн хөтөлдөг хөгжмийн нэвтрүүлэгт уригдан оролцож ярилцлага өгсөн юм. Тэрбээр “Дөрвөн улирал” хэмээх шинэ клипээ үзэгчдэд хүргэсэн. Цомгоо ч худалдаанд гаргажээ.
Хөтлөгч Өөдөө түүнээс “Төрийн соёрхолт шагнал авахад хүмүүс янз бүрээр хүлээж авсан. Ер нь хүмүүсийн эсрэг тэсрэг санал 50:50 хувьтай  байсан байх. Өөрийн тань байр суурийг сонсоё” гэсэн юм. Дуучин Д. Болд “Төрийн соёрхолт шагнал гардуулахад хүмүүс янз бүрээр хүлээж авсан байх. Ер нь аливаа зүйлийг эерэг,  сөргөөр эсвэл сайн муугаар хүлээж авдаг нь энэ ертөнцийн жам.
Би төрийн соёрхолт шагнал авахдаа үнэхээр санаа зовсон. Бас маш их баярласан.
Монгол поп урсгалыг гаргаж хөгжүүлж байгааг маань үнэлсэн гэж бодож байна.
Монголчууд бидний хамгийн үнэ цэнэтэй зүйл бол язгуур урлаг, түүх, зан заншил, соёл юм.
Монгол поп урсгалыг Азийн зах зээлд, дараагаар нь дэлхийд таниулахсан гэж боддог.
Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн соёрхолт хэмээх төрийн өндөр дээд шагналыг олгосон тэр мөч миний амьдралын мартагдашгүй сайхан үе. Цаашид монгол поп урсгалыг хөгжүүлэхийн төлөө их зүйл хийнэ гэж бодож байгаа” гэж хариулна лээ.
Харин гэр бүлийнхээ тухай яриач гэхэд” Би яахав хувийнхаа зүйлийг дэлгэж болно оо. Харин гэр бүлээ маш их хайрладаг болохоор тэднийхээ, нандин зүйлийнхээ тухай дэлгээд баймааргүй байна.
Миний том охин Эгшиглэн сургуульдаа яваад л. Хүү Энэрлин энэ жил сургуульд орно” гэв.

0 сэтгэгдэл:

Post a Comment