SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, January 31, 2012

Индианчууд Алтайн нуруунаас шилжин суурьшжээ


 
 Америкийн индианчууд өнөөгийн Алтайн нутаг дэвсгэрээс Америкт ирснийг ген судлаачид тогтоожээ. Эрдэмтдийн энэ.....









 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй 
Америкийн индианчууд өнөөгийн Алтайн нутаг дэвсгэрээс Америкт ирснийг ген судлаачид тогтоожээ. Эрдэмтдийн энэ дүгнэлт «American Journal of Human Genetics» сэтгүүлд нийтлэгдсэн бол, товч бичлэг нь Пенсильванийн их сургуулийн хэвлэлийн мэдээнд гарсан байна. Учир нь тус сургуулийн эрдэмтэд судалгаанд оролцсон аж.
Эрдэмтэд судалгааны ажлынхаа хүрээнд Алтайд эдүгээ оршин сууж буй хүмүүсийн ДНК-г шинжилжээ. Түүнийгээ Казахстан, Хятад, Монгол болон бусад бүс нутгаас цуглуулсан дээжтэй, тэрчлэн индианчуудын янз бүрийн омгийн төлөөлөгчдийн ДНК-тай харьцуулсан байна. Генийн маркеруудыг олноор нь шинжилгээнд оруулсан учир нэлээд нарийвчилсан дүн гарсан гэж эрдэмтэд нотолжээ.
Ингээд эрдэмтэд Q /у хромосомын ДНК-д хамаарна/ гаплогруппээс хосгүй хувирлыг илрүүлсэн байна. Тэр нь Алтайн оршин суугчдыг Хойд Америкт анх очсон хүмүүс болох индиан омгийнхонтой төрөл болохыг харуулжээ. Энэ дүгнэлт нь С болон D галлогруппт шинжилгээтэй адил байгаа аж. Алтайн өмнөд нутгийн оршин суугчид нь хойд нутгийнхнаа бодвол индианчуудтай илүү ойр төрөл болохыг судлаачид мөн тогтоож чадсан байна.
Хойд Америкт шилжин суурьших хөдөлгөөн барагцаалбал 18-20 мянган жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд тэр үед Сибириэс Аляск руу хүмүүс шилжин суурьшсан тухай онолыг шинэ судалгааны дүн нотолжээ.
Энэ үйл явц барагцаалбал 30 мянган жилийн өмнө эхэлсэн гэж саяхныг хүртэл эрдэмтэд үзэж байлаа. 2003 онд «American Journal of Human Genetics» сэтгүүлд гарсан нийтлэлд шилжин суурьших хөдөлгөөн эхэлсэн цаг хугацаанд өөрчлөлт оруулан бичжээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment