SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, January 26, 2012

Ханийнхаа өнгөрсөн амьдралыг сөхөж харахыг хүсдэггүй ч би гэр бүл салгаагүй гэж бардам хэлж чадна

Уран бүтээлч хүн болсон хойно цаг зав гарвал уран бүтээлийн ажлаа л амжуулахыг боддог. Бид хоёр шинэ жилээр маш олон захиалагатай байлаа. Хүний л амьдрал....
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй 
 
“Тэргүүн” сонин
-Дэлгэрмаа дуучинтай уулзалгүй нэлээд уджээ. Хамгийн сүүлд ямар уран бvтээл хийв. Шинэ жилээр захиалганд их дарагдав уу?

-Юуны өмнө танай сонины уншигчдад шинэ оны мэнд хүргэе. Уран бүтээлч хүн болсон хойно цаг зав гарвал уран бүтээлийн ажлаа л амжуулахыг боддог. Бид хоёр шинэ жилээр маш олон захиалагатай байлаа. Хүний л амьдрал юм хойно мөнгө хэрэгтэй шүү дээ. Сая бид хоёр “Уяхан хорвоон хань” цомгоо хэвлэлтэнд өгчихөөд хүлээж байна. Энэ цомог маань дээр үеийн дуунуудаас бүрдсэн байгаа. Удахгүй тав дахь хамтарсан тоглолтоороо үзэгчидтэйгээ уулзах гэж байна.    
-Дуэт дуучид дотроо Хишигбаяр та хоёрын үерхэл бат бөх байсан? Нэг хэсэг залуу дуучид бүгд л хамт уран бүтээл хийж, бас хамт амьдарч байсан. Гэвч Хишигбаяр та хоёр шиг удаан хугацаанд, бат бэх гэр болж үлдсэн нь цөөхөн байх л даа?
-Баярлалаа. Дуу хуур биднийг холбож өгсөн. Бидний үерхэл бусдын адил энгийн байсан. Би ханьтайгаа учирснаа бурханы бэлэг гэж боддог.
-Уран бүтээлээрээ ойлголцохоос гадна Хишигбаяр дуучны юу нь таны сэтгэлийг илүү татсан юм бол?
-Манай хүн чинь их дөлгөөхөн тайван. Би арван үг хэлж байхад Хишигээ ганц үг хэлнэ дээ. Хvн хараад л дурладаг гэж ярьдаг бол бид хоёр байгаа байдлаараа бие биенээ ойлгож гэр бvл болсон. Би даруухан хүнд дуртай. Тийм учраас миний ханийн зөөлөн даруухан төрх, эмэгтэй хvнийг vнэн сэтгэлээсээ хайрлаж чаддаг буурь суурьтай чанарууд нь магадгүй намайг татсан болов уу.
-Залуу хосууд анхны хүүхдээ догдлон хүлээдэг. Хүүхэдтэй болох талаар төлөвлөж байна уу. Анхны хүүхдээ ямар хүүхэд байгаасай гэж хүсдэг вэ?
-Тэгэлгүй яахав. Үр хүүхэд гэр бүл, амьдралын утга учир, аз жаргал нь байдаг. Төлөвлөж байгаа, гэхдээ би энэ талаар ярьмааргүй байна. Бурхан цаанаасаа ямар хүн заяана тэр л жамаараа болох болов уу. Бидэнд аль нь ч хамаагүй. 
-Хүний амьдралд салж, нийлэх асуудлууд зөндөө л байдаг. Хааяа ханийхаа өмнөх амьдралыг сөхөх ч юм уу, болгоомжгүй үг хэлж гомдоосон үе байдаг уу?
-Хүний амьдралд салж, нийлэх асуудал байдаг шүү дээ. Тэр бүхэнд амьдралын жижиг сажиг зүйлээс болоод өмнөх амьдралыг нь сөхөөд асуудал үүсгээд байх нь утгагүй гэж боддог. Нэгэнт л ханилъя, сууя, цаашдаа сайхан гэр бүл болъё гэж ойлголцсон учраас тэр хүний эмзэг сэдвийг хөндөх шаардлага надад байхгүй. Би ханьдаа болгоомжгүй буруу үг хэлж гомдоож байсан удаа бараг л байхгүй.
-Та хоёрын дуулсан “Сэтгэлийн булаг” дууг анх гавьяат дуучин Далантай, Эрдэнэцэцэг хоёр “Морин хуур” наадамд дуулж байсан. Сүүлд та хоёр дуулж олны хүртээл болгоход Далантай гавьяат зөвшөөрөл авахгүй дууллаа хэмээн асуудал үүсгэсэн гэсэн, энэ үнэн үү?

-Энэ дууг анх Далантай ах Эрдэнэцэцэг эгч хоёр дуулж “Морин хуур“ наадмаас тэргүүн байрын шагнал  авч байсан юм. Зөвшөөрөл авахгүй дуулсан гэх юм байхгүй л дээ. Хишигээ бид хоёрт Сэр-Од багш маань энэ дууг дуулах санал тавьсан юм. Одоо чинь бүх л зүйл оюуны өмчөөр хамгаалагдаж байгаа. Зөвшөөрөл авахгүй бол гэмт хэрэг ч болж мэднэ. Тийм учраас бид хайнга юм хийхгүй. Яахав миний дуулсан дууг өөр нэг дуучин шал өөр өнгө аясаар дуулъя, энэ дуу таалагдаж байна гэвэл би лав зөвшөөрнө. Гагцхүү Дэлгэрмаагийн дуулснаас өөр өнгө аястай байх шаардлагатай.
-Та хоёрт захиалж хийлгэсэн дуунууд олон байдаг юм билээ?
-Байлгүй яахав. Бид хоёрын дуунууд ихэнхдээ хайрын сэдэвтэй. Хайр сэтгэлтэй болохоор ч юм уу яруу найрагчид, хөгжмийн зохиолчид голдуу хайрын сэдэвтэй дуу бид хоёрт өгдөг юм.
-Гэр бүлийн дуучид учраас бусад дуэт дуучдыг бодвол амар байдаг байлгүй. Тоглолтын орлогоо их бага гэж чамлахгүй нэг дансанд орж байгаа учраас?
-Тэгнэ ш дээ. Санхүүгийн хувьд аврагддаг тал бий. Нэг санхүү рүү орж байгаа учраас маргаан үүсэхгүй амар байдаг юм. Бидэнд цаашдаа амьдрал уран бүтээлийн тал дээр хйихээр зорьсон зүйлүүд олон байгаа. Тэр бүхнийгээ гүйцэлдүүлж гэр бүлээ ч гэсэн бадрангуй гоё сайхан болгохыг хичээж явна.
-Анх нийтийн дуучдын эгнээнд С.Жавхлантай хамтран дуулж гарч ирсэн байх аа?
-Би хамгийн анх гавьяат Түвшинтөгс ахтай СУИС-ийн нэгдүгээр курссын оюутан байхдаа “Морин хуур“ наадамд оролцож байсан юм. Тэр үед маш их айж сандарч байлаа. Түвшинтөгс ах намайг миний дүү гоё дуулж байна, битгий сандар гэж тайвшруулж байсан. Дараа нь гавьяат Далантай ахтай хамт нэг тоглолт нь дээр хамт дуулсан. Бас гавьяат Жавхлантай хэд хэдэн дуу дуулсан байгаа. Ингээд бодохоор би дандаа л гавьяатуудтай дуэт дуулж байсан юм биш үү.    
    -Увсынхан хүүхнээ ёс төртэй хадамд гаргадаг их л ёсорхуу хүмүүс. Гэтэл өмнө нь амьдрал зохиож явсан Хишигбаяр хувийн амьдралаа нууцлахыг хүссэнээр дуучин хос хуримаа нууцхан тэмдэглэлээ гэсэн мэдээлэл байх юм?    
    -Бид хоёрын хурим нь дээр олон зочид ирсэн. Мэдээж бид хоёрын хамаатан садан, ах дүү, дотны найз нөхөд, биднийг дэмжиж тусладаг дотны хүмүүс маань ирсэн байгаа. Бидний л хурим юм чинь нэг их олонд зарлаад байх шаардлагагүй гэж үзсэн. Хуримын ордонд орсон, сүйн бөгж нь энэ байна. Миний хурим миний амьдралын хамгийн сайхан үеүдийн нэг байсан. Нөхөр маань манай нутгийн ёс заншлыг маш сайн судласан байсан. Би их гайхсан бас их хайрласан. Яагаад гэвэл манай хүн чинь төв халх хүн. Гэтэл тэр их ёс заншилтай нутгийн ёс жаягийн дагуу өглөө үүрээр ороод ирэхэд их гайхсан шүү. Хадмууд маань намайг манай нутгийн ёс заншилын дагуу бэр буулгаж   авсан.
    -Дуучин хүнийг тайзан дээр гарч ирэхэд эхлээд харна дараа нь сонсоно. Тиймээс гадаад дүр төрхөндөө их анхаарна биз?
    -Анхааралгүй яахав, нүүр будалтандаа хамгийн их анхаардаг. Гэртээ байгаа чигээрээ, үс гэзгээ янзлахгүй  давхиад очвол тэр хүмүүсийг хүндэтгэхгүй байна гэсэн үг биз дээ. Тоглолттой өдрийг гоо сайханд өнгөрөөдөг.
    -Таныг нөхрийнхөө хүүг маш сайн халамжилж, хайрладаг гэдэг. Хааяа хүүтэйгээ ойлголцоход хүнд үе гардаг уу?
    -Хүүхдэд хайргүй хүн гэж байхгүй. Түүн шиг би хүүдээ маш их хайртай. Нэгэнт л тэр хүнийг сонгож амьдралаа холбосон юм чинь амьдралд тохиолдох сайн, муу бүхнийг нь давах ёстой гэж бодож байна. Ямар ч эмэгтэй хүн сайн эзэгтэй байхыг хичээдэг байх. Би тийм л ээж байхыг хичээж явна. Ээж минь намайг бага байхаас эхлээд  эмэгтэй хүн ямар байх ёстой тэр чанаруудыг зааж сургасан. Тиймээс би өөрийгөө муу эзэгтэй гэж боддоггүй. Манай хүү чинь 15 настай том эр шүү дээ.
    -Та гурав хамтдаа амьдарч байгаа юу?
    -Энэ жилээс л тусдаа амьдарч байгаа. Бид хоёр Зайсанд байр авсан. Хүү маань эмээтэйгээ цуг амьдарч байгаа.
    -Нэг хэсэг та хоёрын талаар дуучин Дэлгэрмаа, Хишигбаярыг эхнэр хүүхдээс нь салгаад суучихлаа гэх мэт зүйл сонсогддог байсан?
    -Мэдэх хүмүүс нь мэдэж байгаа байлгүй дээ. Анх би Хишигээтэй хамтарч уран бүтээл хийж байхад энэ хүн  эхнэрээсээ салаад удаж байсан. Ганц бие гунхаж явахад нь л таарч байсан болохоос биш гэр бүл салгаж, Хишгээтэй суугаагүй.  Тэр хүний өнгөрүүлсэн амьдрал бол өнгөрсөн цагт л үлдсэн. Бид хоёр уран бүтээл хийж явсаар нэг мэдэхэд бие биендээ дасаад гэр бүл болцгоосон.
    -Анхны хамтарсан тоглолтын ашгаараа ямар ч байсан машинтай болно шүү хэмээн чармайн ажиллаж байсан бол өнөөдрийн амьдралын түвшин нэлээн өөрчлөгдсөн биз?
    -Маш их өөрчлөгдсөн. Бид хоёр анх хамт амьдарч байхад юу юу ч үгүй чемоданаас өөр зүйлгүй л байсан. Тэр үед манайх Увсаас дөнгөж нүүгээд ирчихсэн төвхнөж байлаа. Хамгийн гол нь бид хоёрын уран бүтээл ард түмэнд хүрч тэд маань таашаан сонсож, дуугаар маань өөрсдийгөө хөглөж, гуних үедээ гуниж, баярлах үедээ баярладаг байсан гэж боддог. Дээр нь бид ард түмний алга ташилт, урмын үгээр тэжээгдэж явдаг учраас тэдний сайхан сэтгэлээр өдий зэрэгтээ амьдарч яваа.
    -Манай урлаг, соёлынхон бизнесийн одтой хүмүүс, таны “Герман брэнд“ гутал, цүнхний дэлгүүр чинь байгаа юу?
    -Энэ чинь манай ахын дэлгүүр л дээ. Би тусладаг байсан юм. Яг үнэндээ бизнес хийх зав гарахгүй байна.
    -Ярилцсанд баярлалаа
    -Л.Цэдэвсүрэн
 
 “Тэргүүн” сонин

0 сэтгэгдэл:

Post a Comment