SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Monday, January 23, 2012

Урлагийнхны хүүхдүүд



 Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын ач охин нэг нас хүрлээ. Түүний хүү Дамдинцэрэн өнгөрсөн.....





Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын ач охин нэг нас хүрлээ. Түүний хүү Дамдинцэрэн өнгөрсөн 2009 онд сүр дуулиантай хуримаа хийж, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нд хөөрхөн охинтой болсон. Энэ талаараа Ж.Дамдинцэрэн facebook хуудсандаа “Шинэ оны анхны өдөр Дами, Заяа хоёр нь охинтой боллоо. 3,369 грамм. Анхны хүүхэд маань эрүүл саруул хөөрхөн яг над шиг хүүхэд байна” хэмээн бичиж байсан. Харин энэ жил хосуудын бяцхан гүнж  Сүндари нь нэг нас хүрчээ.

Э.Минжинсорын ихэр охид

Нэгэн үе Монголын охидын хамтлагийн нүүр царай болж явсан “Spike” хамтлагийн дуучин Э.Минжинсорын ихэр охид дөрвөн нас хүрч байгаа гэнэ. Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө Грек залуутай гэрлэж, ихэр охинтой болсон дуучин бүсгүй АНУ-д амьдарч байгаа юм.







Ганбаагийн хүү

“Мотив” хамтлагийн хамгийн стильтэй, имижтэй ганган залуу гэгддэг Ганбаа “UBS” телевизээс зохион байгуулдаг “Universe Best Songs-2009” наадамд оролцож, шилдэг 25 оролцогчийн нэг болж байсан. Ганбаа шилдэг 25 оролцогчийн нэг Акбота хэмээх бүсгүйтэй хамт амьдарч, хосууд хүүтэй болсон. Тэгвэл тэдний хүү Анар одоо есөн сартай бөгөөд алхаж эхлээд байгаа гэнэ.









С.Амараагийн гүнж

“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах буюу Амараа, н.Туул хэмээх бүсгүйтэй хамт амьдарч, бяцхан “гүнж”-тэй болсон. С.Амараагийн гэргий н.Туул өнгөрсөн оны гуравдугаар сард амаржиж, хосууд хөөрхөн охинтой болсон нь хэвлэлээр нэг шуугиан дэгдээсэн. Өдгөө тэдний охин арван сартай юм.

Н.Ононгийн жижиг хувилбар
Х-Түц” продакшны жүжигчин Н.Ононгийн охин аавыгаа дууриасан том алаг нүдтэй, адтай сэргэлэн охин байдаг. Жүжигчин Н.Онон өнгөрсөн оны сүүлээр болсон дуучин Д.Болдын “Монгол поп” тоглолтыг охиныхоо хамт үзсэн юм. Адтай гэрэл зурагчид түүнийг охинтойгоо хамт байхыг дурандаа буулгаад амжсан байна. 

BX-ийн Сондор

Удахгүй бие даасан хоёр дахь тоглолтоо хийх гэж буй дуучин ВХ-ийн охин Сондор. Тэр бол хамгийн алдартай охин. Учир нь ВХ өөрийн facebook хуудсандаа охиныхоо шинэ зургийг байнга оруулж, охиныхоо тухай бичдэг. ВХ, Үен хэмээх бүсгүйтэй гэрлэж, хоёр охинтой болсон. Тэдний том охиныг Мишээл гэдэг байна.


0 сэтгэгдэл:

Post a Comment