SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, January 26, 2012

Г.Ариунболд: Таван настай охиноо амьд байгаа эсэхэд эргэлздэг





 Өнгөрсөн оны тавдугаар сард дөрвөн настай А.Ариунцэцэг охин сураггүй алга болсон тухай өмнө нь манай сонин мэдээлж байсан. Гэвч өнг өрсөн есөн сарын хугацаанд.....












 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй 

Өнгөрсөн оны тавдугаар сард дөрвөн настай А.Ариунцэцэг охин сураггүй алга болсон тухай өмнө нь манай сонин мэдээлж байсан. Гэвч өнг өрсөн есөн сарын хугацаанд А.Ариунцэцэг охины сураг гараагүй тул охины аав бидэнд дахин хандсан юм. Охиныг алга болсноос хойш цагдаагийн байгуулла­гынхан болон түүний аав болох Г.Ариунболд нар олон сарын хугацаанд хайсан боловч одоог хүртэл сураг гаргаж чадаагүй гэнэ.
Харин охины ээж Р.Оюунцэцэг нь болж бүтэхг үй замаар явдаг төдийгүй эр нөхрөөсөө гадна өөр эрч үүдтэй холбогдож, нөхрөө араар нь тавьдаг байжээ. Иймээс Г.Ариунболд эхнэрээсээ салсан юм байна. Гэтэл салсан эхнэр нь нэг өдөр нөхрөө хүнээр зодуулж, охиноо авч зугтсанаас хойш охиных нь сураг тасарчээ. Энэ талаар сураггүй болсон А.Ариунцэцэг охины аав Г.Ариунболдтой ярилцсан юм.
-Танай охин сураггүй болоод есөн сар болчихлоо. Ямар нэгэн сураг гарсангүй юу?
-Одоог хүртэл ямар ч сураг гараагүй. Охиноо алга болсноос хойш нэг ч өдөр бүтэн нойртой хоносонгүй. Байнга л бодох юм.
-Та эхнэрээсээ хэзээ салсан юм бэ?
-Манай эхнэр хөнгөн явдалтай хүн. Тэгээд бид хоёр тийшээ болсон юм. Эхнэр маань салахдаа охиноо аваад явсан л даа. Гэтэл нэг өдөр цагдаагийн газраас утастаж, машины гараж дотор танай хүүхэд байна гэсэн. Намайг очтол Р.Оюунцэцэг миний охиныг гаражинд хаячихсан байсан. Үүнийг их олон хүн гэрчилнэ. Тэр үед миний охин нэг нас зургаахан сартай байсан юм. Үүнээс хойш би охиноо дөрвөн нас хүртэл нь өөр дээрээ өсгөсөн. Төрсөн хүүхдээ хаядаг ийм эх хүн гэж байх уу. Эхнэртээ их гомдож явдаг. Хуруу хумсаа хугалан байж өсгөсөн охиноо алдсандаа үнэхээр их харамсаж байна.
-Тухайн үед гаражин дотор байсан хүүхдийг цагдаа нар танай хүүхэд гэдгийг яаж мэдсэн юм?
-Тэр хавийн хүмүүс хэлсэн юм билээ.
-Охиноо хэзээ, хэрхэн алдсан талаараа дахиад яриач?
-Эхнэр маань миний охиныг хаяж явснаас хойш би дөрвөн нас хүртэл нь өсг өс өн. Сүүлдээ охиноо өнчин өсг өөд яах вэ гэж бодоод эхнэртэйгээ буцаад нийлэх юмсан гэж их бодсон. Хөдөөгүүр явж, үздэг хардаг сайн хүнд үзүүлдэг байлаа. Охин бид хоёр Сүхбаатар аймгаас хотод өнгөрсөн оны тавдугаар са­рын 26-нд ирсэн юм. Машинаас буугаад “Модны 2”-т иртэл эхнэр маань хоёр залуутай хамт явж байгаад тааралдчихсан. Би ч хөдөө явсан учир байдлаа хэлээд хоолонд оръё гэтэл хамт явж байсан хоёр залуу нь над руу дайрч, нэг нь толгойг минь хагалсан. Толгойноос маш их цус гарч, нэг хэсэгтээ ухаан балартсан. Тэгээд нэг хартал охиныг минь хамт явж байсан залуу нь тэврээд гүйж байсан. Харин эхнэр маань машинд суугаад явсан даа. Тэр өдрөөс хойш миний охин сураггүй болсон юм.
-Тэгвэл охин чинь одоо ээжтэйгээ хамт байгаа юм биш үү?
-Би цагдаагийн газарт энэ талаар мэдэгдсэн. Цагдаа нар эрэн сурвалжилж, ма­най эхнэрийг олоод гэрт нь нэгжлэг хийсэн боловч хүүхэд байгааг үй гэсэн. Бүр шүүх хурал хүртэл болсон.
-Танаас нуугаад өөр газар аваачсан байж болно шүү дээ?
-Хэрэв хамт байлаа гэхэд хүйтэн гаражинд хаяж явдаг хүнтэй охиноо хамт байлгамаарг үй байна. Одоо эхнэр маань олдохгүй байгаа.
-Та эхнэрээ хайсан юм уу?
-Тийм. Цагдаа нар хүртэл хайж байгаа. Ерөөсөө олдохг үй байна. Хамгийн сүүлд Баянзүрх дүүрэг дэх Кино үйлдвэрийн орчимд нэг байранд орцны жижүүр хийдэг гэж дуулдсан. Би тийшээ очтол намайг ирэхээс өмнө зугтчихсан байна лээ. Одоо цагдаа нар тэр байрны гадна отолт хийж байгаа.
-Охиныг чинь аваад зугтсан эрэгтэйг эрж хайсан уу?
-Тухайн үед намайг зодсон залууг барьсан. Батсайхан гэдэг юм билээ. Ха­рин охиныг минь аваад явсан залууг Батцэнгэл гэдэг. Батсайханыг барьсан ч гэсэн нөг өө залууг нь хаашаа явсныг сайн мэдэхгүй гэсэн. Одоо би охиноо амьд байгаа гэдэгт эргэлздэг болсон. Ма­най эхнэр нэлээд хөнгөн явдалтай. Аль мөнгөтэй төгрөгтэй гэсэн бүхнийг дагаж явдаг хүн. Гадаад хүмүүстэй байнга сүлбэлдэж, тэднийг их сонирхдог юм.
-Охин чинь танай эхнэр дээр л байдаг юм байна шүү дээ?
-Түүнийг олох юм бол охиноо хаана байгааг нь мэдэх байх гэж найдаж байна. Цагдаа нар хэр чадлаараа л хайж байгаа. Гэхдээ тийм хүний мөсгүй, муухай сэтгэлтэй хүн охиныг минь яасан бол гэж бодохоос улам зовж сууна. Яагаад зугтаад байгааг нь ойлгохг үй юм. Охин минь түүнд байгаа юм бол ингэж зугтах шаардлагагүй биз дээ. Хүүхэд ээжтэйгээ байх эрхтэй шүү дээ.
Ч.Бямбадулам
Эх сурвалж: “Өглөөний сонин”

0 сэтгэгдэл:

Post a Comment