SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, January 26, 2012

Б.Гансүх: Залилан хийчихсэн мэт сонсогддог боловч үнэндээ юм хийх гэж л тэр мөнгийг авсан

Б.Гансүх: Залилан хийчихсэн мэт сонсогддог боловч үнэндээ юм хийх гэж л тэр мөнгийг авсан


 “Wisdom film” продакшны “Бодлын хулгайч” кино дэлгэцийн бүтээл болсноосоо хойш үзэгчдийг байлдан дагуулж, ашиг орлогоороо тэргүүлсэн билээ.....

















Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй  

“Wisdom film” продакшны “Бодлын хулгайч” кино дэлгэцийн бүтээл болсноосоо хойш үзэгчдийг байлдан дагуулж, ашиг орлогоороо тэргүүлсэн билээ. Үзэгчдэд нэгийг бодогдуулж, уйлуулж, уяраасан энэхүү киног “90 сая”-ын Б.Гансүхийн амьдралаар хийснийг бид бүхэн мэднэ. Хүн бүр өөр өөрийн хувь тавилан, төөрөг заяатай байдаг гэлцдэг. Харин “90 сая”-ын Б.Гансүхийн амьдрал эгэл жирийн байгаагүй аж. Өрөвдмөөр гэж хэлэх нь дэндүү доромжилсон мэт боловч үнэн чанартаа “Хайран залуу” гэсэн харамсах сэтгэл ярилцлага хийх зуур төрж байсныг нуух юун.
-90 саяын Гансүх гээд л сонсогддог байлаа. Гэвч ямар хүн байдгийг огтхон ч төсөөлж явсангүй. Харин өнөөд өр миний өмнө “алдарт” 90 саяын Б.Гансүх сууж байна?
-Тийм ээ. Миний амьдрал адармаатай, үйл явдлаар дүүрэн өнгөрсөн дөө.
-Хүүхэд нас тань 50 мянгатын навтгар шар байшингууд дунд өнгөрсөн гэдэг юм билээ. Эндээс яриагаа эхэлье?
-40, 50 мянгатын навтгар шар байшингуудыг нийслэлчүүд маань андахгүй байх. Миний хүүхэд нас 50 мянгатын тэр навтгар байшингуудын дунд өнгөрсөн. Энхтайван найрамдлын ордны урдхан манайх байдаг байлаа. Багадаа их мөрөөдөмтгий хүүхэд байсан юм. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд их зорилготой. Зорилгоо биелүүлэхийн тулд дэндүү зоригтой явдаг байж.
Зоригтой байхын тулд хүмүүст их нээлттэй, хүмүүсийг сонсож чаддаг, хүмүүст өөрийгөө хүчтэй илэрхийлдэг байсан. Тэр аугаа их мөрөөдлөө биелүүлэх гэж яваад 90 саяын хэрэгтэй орооцолдчихсон. 90 саяын хэрэг маань хүмүүст залилан хийчихсэн мэт сонсогддог боловч үнэн чанартаа Мягмарсүрэн ах бид хоёр юм хийх гэж л тэр мөнгийг авсан. Шатаад, бүтэлгүйтчихсэн л болохоос. Гэхдээ яг тэглээгүй байхгүй юу.
-Тэр үед яг юу болсныг амнаас тань сонсмоор санагддаг юм. Таны амьдралаас сэдэвлэсэн “Бодлын хулгайч кино”-г үзээг үй ч хүн бий шүү дээ?
-Үнэндээ их л гэгээн зүйл мөрөөд өж яваад ийм хэрэгт орооцолдчихсон. Зүгээр залилаад авчихъя. Ард нь там, үхлийн аль нь ч байсан яах вэ гэсэн байдлаар асуудалд хандааг үй. Юм хийе гэж бодож яваад бүтэлг үйтэж, эцэст нь хаачиж, юу хийхээ мэдэхгүй байсаар буланд шахагдаж, гараа өргөс өн дөө. Тэгж л амьдралдаа алдсан. -Магадгүй таны сэргэлэн байдал дэндчихсэн юм болов уу? -Хүмүүс намайг дэндүү сэргэлэн гэж ярьдаг.
Зарим нь их тэнэг ч гэдэг. Харин миний хувьд дэндүү болгоомжгүй л байсан санагддаг. Мөнгө санх үүгийн сайн ойлголтгүй явсан. Нөгөөтэйгүүр 24-хөн настай хүүхэд байсан шүү дээ. 24-хөн настай хүүхдийн үгэнд Ерөнхийл өгч, Засгийн газар, Монголбанк, Сангийн яам нь итгээд мөнгө өгсөнд би их гайхдаг юм. Тэр үед их л итгэл, үнэмшилтэй ярьсан юм байлгүй дээ.
-90 саяын эхлэл автобусанд тавигдсан юм билээ. Зохиолч Пүрэв гуай сонирхолтой сэдэв ярьж явахад нь та таараад сонсчихсон юм биш үү?
-Би 50 ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан. Нэг өдөр гэрийн маань халуун ус тасарчихаад гуравдугаар хороолол руу ахындаа усанд орох гэж яваад сийрэгхэн автобусанд суусан юм. Миний урд сууж явсан хоёр өвгөний яриа их сонирхолтой санагдсан. Азаар нэг нь дүлий учраас хоорондоо чанга ярина. Чанга ярихаар надтай харьцаад байгаа юм шиг санагдана. Тэр хоёр өвөөгийн яриа их анхаарал татсан болохоор би буух газраа буугааг үй. Дотоодын хамгаалахын ажилтан шиг араас нь дагаж явсаар “за баяртай” гэж орилоод салахад нь л сая ухаан орсон.
-Юун тухай ярьж явсан юм бэ?
-Их сонирхолтой яриа байсан. Би тэдний яриаг сонссоноос хойш долоо хоног унтаж чадаагүй гээд л бод. Рой Чепмен Эндрюс гэж Америкийн палентологич эрдэмтэн Монголд орж ирээд, 1920-1925 оны Богд хаант үед ажиллаж байсан юм билээ. Шинжилгээний гуравдугаар экспедиц гэж Америкийн том баг ирж ажилласан гэх үү дээ. Тэдний ярианаас энэхүү сэдвийг аваад архивт очиж, ярьсан зүйлийг нь судалсан. Мэдээж архив руу хамаагүй хүн оруулахгүй. Аргалж байгаад орчихоод ямар гоё материал вэ, би үүгээр яагаад кино хийж болохгүй гэж бодсон. Өмнө нь би “Ариун бодь мөрийн зам” гэдэг кино зохиолыг 1992 онд бичиж, дэлгэцэнд гаргаж байсан шүү дээ.
-Анхны киногоо бүтээх тэр үедээ хэдэн настай байсан юм бэ? -23 настай байсан. -Хүүхдээрээ шахуу байсан юм байна шүү дээ?
-Тийм. Энэ киног ээждээ зориулж бичиж байсан. Эхийнхээ ачийг хариулж яваа даяанч ламын тухай кино л доо. Дараа нь 1993 оны Лувсандашийн Содовын “Шүүдэр буусан үдэш” гэж романаас сэдэвлэж, “Төөр өлдсөн заяа” гэж кино бичиж, бүтээсэн. Үргэлжлүүлээд “Их замын урсгал” гэдэг хоёр ангит киноны зохиолыг бичсэн. Би киноны хүн биш мөртлөө кино хийх дуртай. Өнөөх нь яагаад ч юм сохор азаар кино болчихдог, зохиолыг уншсан хүмүүст таалагдчихдаг байлаа.
-Та тэгвэл авьяастай л байж дээ?
-Бага зэрэг билиг авьяас байсан шиг байгаа юм. Гэхдээ би өөрийгөө айхтар авьяастай гэж боддоггүй л дээ. Бурхны ивээлээр миний бичсэн бүтээл хүмүүст таалагдаж, хөрөнгө мөнгөтэй хүмүүс санхүүжүүлдэг байсан нь үнэн. Үүнээс үндэслээд кинонд их сонирхолтой болсон байсан.
-Та түрүүн Мягмарсүрэн гэдэг хүний тухай яриад байсан. “Агшин” киног бүтээсэн хүн мөн үү?
-Кино урлаг судлаач, шүүмжлэгчид “дүү” Мягмарсүрэн гэвэл андахгүй. “Ацаг шүдний зөрүү”, “Агшин 1”, “Агшин- 2” гэдэг кино зохиолуудыг бичсэн. Энэ хүнийг би багш гэж хүндэлдэг байсан юм.
-Та хоёрын адал явдал тэгээд хэрхэн өрнөсөн юм бэ?
-Багштайгаа 40 мянгатын навтгар шар байшингуудынхаа дэргэд төв зам дээр нэг өдөр таарсан юм. Энэ маань 1995 оны хавар, монос цэцэглээд дулаан орчихсон байсан үе. “Ямар уран бүтээл дээр ажиллаж байна” гэхэд нь би “Жинхэнэ гоё сэдэв олсоон багш аа” гэж хэлсэн. Юу юм гэхээр нь Рой Чафин Эрдрюс гэж 1920-1925 оны үед Монголд орж ирж ажилласан, Америкийн палентологич эрдэмтний тухай сэдэв оллоо.
Энэ хүнээс сэдэвлэж “Индиан Жонс”, “Журасик парк” гэдэг кино гарсан юм байна. Түүний олсон олдворуудаар дамжуулж Байгалийн түүхийн музей гэж дэлхийд алдартай Америкийн том музей байгуулагдсан юм байна. Бүх олдворууд нь Монгол-Дундговь, Монгол- Өмнөговь, Монгол-Баянхонгор гэсэн тайлбартай байх жишээтэй” гэж хэлсэн.
-Хөөх, Монголын олдворуудаар музейг дүүргэсэн юм байна. Ер нь Монголын баялгаар сая сая доллар олж буй улс орнууд зөндөө л дөө. Тэгж хэлээд цааш юу болов?
-Тэгэлгүй яах вэ. Яс юман дээрээ Монголын хөрс шорооноос олдсон үндэсний баялаг энд яригдаад байна шүү дээ. Эх орноо хайрлах, бахархах, харамсах, гашуудах бүх л юм зэрэгцэж байсан.
Яагаад өнөөдөр миний Монголын газар шороон дээрээс олдож, 75 тэмээгээр ачигдаад явсан олдворууд АНУд 70 гаруй жил сая сая доллар олж өгчихөөд байхад манай палентологич хэдэн буурал эрдэмтэн ямар ч гарын авлагагүй суух ёстой юм бэ гэж бодогдсон. Тэднээс бид яагаад татвар авч, татвар авдаггүй юм аа гэхэд яагаад хамтарч ажиллаж болохгүй гэж, их гүрний өмнө бид яагаад бөхөлзөх ёстой юм гэж омогших сэтгэл төрөөд л Рой Эндрюс гэдэг хүний тухай зохиол бичсэн.
Гэтэл Мягмарсүрэн багш маань МУИС-ийн Байгалийн ухааны факультет дээр хэсэг эрдэм, шинжилгээний ажилтан нэгдээд “Байгаль судлалын нийгэмлэг” байгуулж байгаа. Энэ нийгэмлэг Рой Эндрюсийн нэрэмжит болж байгаа юм гэдэг байна. Тохиолдлоор ингэж таарсан. “Тэгвэл чи манай нийгэмлэгт ажиллаач” гэхээр нь яваад очтол дандаа 50-70 насны эрдэмтэд цугласан байсан. Насан өндөр эрдэмтдийн дунд дунд 24-хөн настай би элсэж орсон.
Ингээд би судалсан зүйлээ яриад эхлэнгүүт нөгөө эрдэмтэд “Энэ яасан хэлэмгий, доломгой, нүд ам нь гялалзсан хүүхэд вэ” гээд анхаарч эхэлсэн. Төд удалгүй Удирдах зөвлөлд нь орлоо. Гэвч нөгөөдүүл маань дорвитой хөдлөөд өгөхгүй болохоор нь Хууль зүйн яамнаас хөөцөлдөж байгаад байгууллагынхаа гэрчилгээ, бичиг баримтаа авлаа. Ингэж явсаар нэг л мэдэхэд би уг байгууллагын ерөнхийлөгч болчихсон байсан.
-Ер нь та их гялалзуур, толгой сийрэг залуу байсан юм биш үү. Ерөнхийлөгч болчихоод юу хийв?
-Мэдээж өрхийн тэргүүн гэр бүлээ авч явдаг шиг надад энэ байгууллагын авч явах мөнгө, санх үү хэрэг болсон. Тухайн үед би АНУ-ын Байгалийн түүхийн музейтэй хамтран ажиллахын тулд Монгол дахь Элчин сайдын яаманд олон удаа хүсэлт тавьсан. Тэр үед Элчин нь “Манай элчин Төрийн байгууллагуудыг төлөөлж байгаа учраас бизнесийн байгууллагынхны гүүр болох ёсгүй. Гэхдээ танайхыг төрийн байгууллага гэж үзэж болох юм байна” гэж хэлсэн. Яагаад гэвэл манай нийгэмлэг МУИС-ийн дэргэдэх учраас төрийнх болоод явчихсан. Тэгээд л АНУ-ын Байгалийн түүхийн музейтэй холбож өгсөн. Эндээс хамтарч ажиллах олон факс ирсэн.
-Өө за. Уг нь ажил тань их л амжилттай явж байж?
-Тийм. Удалгүй биднийг АНУ-ын Байгалийн түүхийн музейгээс урьсан. Харин явах гэтэл ямар ч мөнгө байгаагүй. Эндээс л бүх юм эхэлсэн дээ.
-АНУ-аас урьчихаад байхад боломжийг яаж алдах билээ. Таны дараагийн үйлдэл юу байв?
-Тэгэлгүй яах вэ. Бүх зүйлийн үүд нээгдсэн. Киногоо хиймээр байдаг, нийгэмлэгээ ч хөгж үүлмээр байна шүү дээ. Ингээд л миний дотор Америк явна гэсэн мөрөөдөл асчихсан. Америк явахыг үнэхээр их хүссэн. 1995 оны зургаан сард хүмүүс тэр бүр Америк явж байгаагүй юм шүү дээ. Тэр үед пүүс, компаниудаас мөнг ө хайсан боловч олдоогүй. Эрдэм шинжилгээний юм яриад байхаар ойлгодог ч үгүй байлаа. Харин тухайн үед би П.Жасрай сайд дээр оръё, Ерөнхий сайдаас л мөнгө гуйя гэж бодсон.
-Гэвч уулзаж чадаагүй байх?
-1995 оны зургаадугаар сард багш нарын ажил хаялт болсон учраас П.Жасрай сайд хүлээж авах боломжгүй гэж байлаа. Аргаа барсан Мягмарсүрэн багш бид хоёр ордны арын паспортын хэлтсийн гаднах шатан дээр толгойгоо бариад зогсож байсныг одоо би тод санаж байна. Хоёулаа хаачих вэ гээд л. Тэгээд ерөөсөө л Ерөнхийлөгч дээр оръё гэж шийдсэн. Гэтэл Ерөнхийл өгч дээр орох гэтэл үнэмлэх бичдэг хүн оруулаагүй. Тиймээс худлаа ярих шаардлага гарсан юм.
-Ажлаа бүтээхийн тулд худлаа ярих шаардлага заримдаа гардаг шүү дээ?
-Баригдсан болжмор нь л би болохоос баригдаагүй бүргэдүүд дээгүүр зөндөө нисч байна /инээв.сурв/. Паспортын хүнийг аргалж дотогш ороод Ерөнхийлөгчийг ч хуурсныг та бүхэн мэдэх байх.
-П.Очирбат гуайд та яг юу гэж хэлсэн юм бэ?
-“Айлын хүүхэд гадаа гарч тоглохдоо эцгээсээ асуудаг шиг АНУ-аас их хэмжээний хөрөнгө орж ирэх гэж байгаа энэ үед би Засгийн газраасаа асуух гэсэн юм” гэж хэлсэн. Их хэмжээний хөрөнгө гэж юу яриад байна аа гэхээр нь “Манай нийгэмлэгт АНУаас таван сая доллар орж ирэх гээд байна. Энэ таван саяынхаа гурван саяыг бид эрдэм, шинжилгээнийхээ үйл ажиллагаанд зарцуулна.
Хоёр саяыг нь Засгийн газартаа хандивлана. Энэ хоёр сая долларыг та бүхэн өрх толгойлсон эмэгтэй, өнчин өрөөсөн хүүхдүүддээ зарцуулна биз. Ямар ч байсан бид Засгийн газрынхаа шугамаар энэ мөнгийг авах гэсэн юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч өө, бид юм гуйх гээгүй, юм өгөх гэж байна” гээд хэлчихсэн. Гэтэл 15 минут уулзах ёстой Ерөнхийл өгч хоёр цаг 40 минут надтай ярилцсан. Ерөнхийлөгч их тэвчээртэйгээр намайг сонссон доо.
-Өөрийн тань ярьсан зүйл их л сонирхолтой санагдаж дээ. Ерөнхийлөгчтэй тийм удаан уулзах боломж хэр баргийн аавын хүүд олдохгүй шүү?
-Би 15 минутын эрхтэй орсноо их сайн санадаг юм. Гэтэл хоёр цаг 40 минут миний яриаг сонссоны дараа над руу хараад хэсэг чимээгүй бодолхийлж суусан. Хэсэг суусныхаа дараа Сангийн сайддаа үүрэг өгсөн.
-Сангийн сайдаар хэн ажиллаж байсан юм бэ?
-Э.Бямбажав сайд байсан. Э.Бямбажав сайд дээр явж ороход Төрийн сангийн газрын дарга Болдбаатар, Төрийн төлөвлөхүй, санхүүжилтийн хэлтсийн дарга Батнасан гэх хоёр хүнээ дуудаад “Энэ залуутай гурвалсан гэрээ байгуулаад, Засгийн газар, Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу Төрийн сангаас 90 сая төгрөг гаргаж өгөх ёстой юм байна. Хөрөнгийн баталгаа нь АНУ-тай хийсэн таван сая долларын гэрээ байх ёстой” гээд хэлчихдэг байхгүй юу. Тэгснээ “Гэрээ гэснээс хүү минь АНУ-тай хийсэн таван сая долларын гэрээний чинь факсаар ирсэн материал хаана байна” гэхэд нь Мягмарсүрэн ах их сандарч билээ.
-Тэгээд яаж аргалсан бэ. Та сандрааг үй гэж үү?
-Би тэр үед үнэхээр сандраагүй. Харин Мягмарсүрэн ахын хөлөн дээр гишгээд битгий сандраад бай гэж дохио өгөнгүүтээ “За за тэгье” гэж хэлээд цүнхээ ухсан.
-Цүнхэнд тань байхгүй байсан биз дээ?
-Цүнхэнд мэдээж байхгүй. Тиймээс би “Уучлаарай, би Ерөнхийл өгчийн өрөөнд мартчихсан юм шиг байна” гэж хэлсэн. Гэтэл “Одоо ажил тарж байна. Чи нэг дэх өдөр материалаа бүрдүүлээд ирээрэй” гэсэн. Тэр хүний өрөөнөөс ингээд л гарсан.
-Харин дараа нь юу болов?
-Ганц татаад л үүд онгойх гээд байдаг. Тэгэхээр нь АНУ-аас урьд нь ирж байсан факсуудыг хайчлаад, цагаан цаасан дээр наасан. Зарим үгийг нь яг тэр фондоор компютер дээр бичээд хэвлэсэн. Хэвлэж гаргасныгаа мөн наагаад факсаар оруулаад гаргахад яг л факс болсон. Тэр л ерөөсөө хөрөнгийн баталгаа болсон. Гурав хоногийн дотор л энэ ажил бүтсэн.
-Өөр ямар ч саад учраагүй юу?
-Нэг нууц бий.
-Ямар?
-Моломжамц гээд Монголбанкны ерөнхийлөгч дээр нэг бүдэрсэн юм.
-Яаж?
-Моломжамц гэдэг хүн дээр хамгийн сүүлд зээлийн лимит гаргуулах гэж очсон юм. Гэтэл 1995 оны зургаадугаар сард Худалдаа хөгжлийн банкнаас зээл авахын тулд Сангийн яам хөрөнгийн баталгаа гаргаж өгч байхад тэр жилийн зээлийн лимит дуусчихсан байвал яах уу.
-Хөөх, бүтэн жилийнх нь лимит хагас жилдээ дуусчихсан гэж үү. Тэр үед манай улсын санхүү хэцүүхэн байсан л даа?
-Тийм. Монголбанкны ерөнхийлөгч ямар сайндаа зөвхөн надад зээл гаргахын тулд тусгай лимит бүхий цаасан дээр гарын үсэг зурж билээ. Тэр үед Моломжамц гуай миний факс, мөн бусад бичиг баримтыг харчихаад “Одоо би АНУ-ын Элчин рүү утасдаад энэ бичиг баримтыг баталгаажуулж болох юм байна, тийм ээ” гэж асуусан. Би Ерөнхийлөгч, Сангийн сайд дээр сандраагүй мөртлөө Моломжамц гуайн өрөөнд сандарсан. Яагаад гэвэл миний материалыг үзэж байснаа утас руугаа гар нь яваад байсан юм.
-Нээрээ тийм тохиолдолд их л сандрах байх даа?
-Тиймээс Моломжамц гуайн анхаарлыг өөр тийш татах хэрэг гарсан. -Яаж анхаарлыг нь өөрчл өв? -Моломжамц гуайн ард өндөрлөчихсөн тавцан дээр тохой хэртэй өндөр алтан бурхан байсан юм. Алтаар бүрчихсэн мэт гялтганасан бурхан болохоор Моломжамц гуайн өрөөнд орсон хэн бүхний нүдэнд өртдөг байсан биз. Тэгээд утас руугаа гар нь яваад байхаар нь би бурхных нь урд очоод “Энэ хэдэн оны бүтээл вэ. Би ийм бурхан урьд нь ерөөсөө хараагүй юм байна. Таны өрөөнд орсон хүн бүхний нүдэнд хамгийн түрүүнд энэ бурхан тусдаг байх даа” гээд л яриа өдсөн. Тэгсэн чинь л ширээнээсээ босч ирээд бурхнаа магтаад зогсчихсон.
-Та загатнасан газар нь маажна гэгчээр дуртай сэдвийг нь хөндөж чадсан бололтой?
-Яг дуртай сэдвийг нь олоод хөндчихсөн юм билээ. Тэр үед би яарч байгаа дүр эсгээд цаг руугаа байн байн хараад байсан болохоор “Хүү минь чи яараад байна уу. За би гарын үсэг зураад өгье” гэснээр миний ажил асуудалгүй бүтсэн юм даа. Бурханыг өөртэй нь зэрэг магтаж, онгироож байгаад гарын үсэг зуруулж байж билээ. Гарсан хойноо Мягмарсүрэн багш “Чи яадаг сэргэлэн хүүхэд вэ” гээд толгой сэгсрээд байсан шүү.
-Тэгээд л хүсээд байсан АНУ руугаа явсан уу?
-Америкт очсон. Мэдээж зугаалах гэж яваагүй учраас одоогийн Байгалийн түүхийн музейн ерөнхийлөгч Майкл Ноч гэдэг хүнтэй уулзсан. Рой Эндрюс Монголд ажиллаж байсан тухай материал болоод Монгол Улсын Засгийн газрын гэрээний хуулбар зэргийг авч очиж байсан юм. Гэтэл тэд 1996 оны хоёрдугаар улиралд шийдвэр гаргая гэж байхад нь 1995 оны 11 дүгээр сард намайг хорьчихсон.
-Жинхэнээсээ мөнгө төгрөг өгөхөөр болсон юм уу. Киног тань дэмжихээс авахуулаад?
-Киног бол ивээн тэтгэх тухай ярилцаагүй. Рой Эндрюсийн тухай бичсэн зохиолоо ярихад “Үүнийг Холливуд мэднэ. Бид мэдэхгүй. Гэхдээ Холливуд Эндрюсийн тухай Индиан Жонс гэдэг кино хийсэн гэнэ лээ. Мөн Журасик Парк гэх киног ч хийсэн. Ер нь Эндрюсийн тухай Холливуд сонирхдог шүү” гэж зөвлөж байснаас биш, хөрөнгө оруулъя гэж яриагүй. Харин нийгэмлэгийн хамтарсан малтлагаа, судалгааг хийе гэж ярьж байсан. Дараа нь намайг Ганц худагт хоригдсон байхад Мягмарс үрэн багш Цагдаагийн Ерөнхий газрын дарга Пүрэв, Улсын мөрдөн байцаах газрын дарга Алтангэрэл нарт өргөдөл бичсэн ч хариу ирсэнгүй гэж хэлж байсан.
-Юу гэсэн өргөдөл юм бол?
-“Бид хоёрыг 1996 оны хоёрдугаар улирал хүртэл хорихоо түр хүлээгээч. АНУаас баг ирж гэрээ хийх ёстой юм. Хоёрдугаарт дараа жил Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Ерөнхийлөгчийг 24- хөн настай залуу мэхэлчихлээ гэвэл нэр төрд нь сөрөг үр дүн авч ирнэ” гэж өргөдөл бичсэн боловч улс бидэнд итгээгүй гэж сүүлд надад хэлсэн. Мэдээж Монголд суугаа АНУ-ын соёлын атешшенууд Америк руугаа болсон явдлыг мэдээлэхэд нь буланд шахагдчихсан байсан хүмүүсийн санаа амарчихна биз дээ. Нэг муу жаахан бацаан ирээд “Та нар 70 жил Монголоос олсон олдворуудаараа өчнөөн сая долларын ашиг оллоо. Гэтэл Монголын залуусыг яаж амьдарч байгааг хар” гээд байсан чинь өөрөө залилагч байсан юм байна гээд л санаа нь амарсан байх. Дараа жил нь сонгууль болж, Ерөнхийлөгч ч ялалт байгуулж чадалгүй уначихсан. Бидэнд боломж олгоогүйгээс болж хүн бүхэн хохирсон.
-Хэрэв хоригдоогүй бол Ерөнхийл өгчид амласан яриа бодит болох боломж байсан уу. Ядаж л 90 саяыг нь эргүүлээд өгч чадах байв уу?
-Мэдээж болгоно гэж явах байлаа.
-Ер нь тэр 90 саяыг юунд зарцуулаад дуусгасан юм бэ. Тэр үедээ дэндүү их мөнгө биз дээ?
-Дандаа бодоод явдаггүй болохоор яг юунд зарцуулснаа санахгүй байна. Цагдаагийн Ерөнхий газрын архивт байгаа байх. Доллар 450 төгрөг байсан учраас нийт 250 мянган доллар авч байсан юмдаг. Нэг хөгжилтэй түүх ярихад 250 мянган доллар цүнхэлчихээд гарч яваад хүнсний 20-д зайрмагт дугаарлаад зогсож байлаа. Худалдаа хөгжлийн банкны ажилтнууд хүртэл 90 сая төгрөг тоолоод өгөхдөө “Та хамгаалагч авах уу” гэхэд нь би үгүй гэсэн юм. Харин гэртээ орсон хойноо кинон дээр гардаг шиг “Ээж ээ, та бид хоёр баян болсон. Хааяа нэг маслотой хар талх хардаг байсан үе ард хоцорсон” гээд мөнгөө дээш нь шидэж байлаа.
-Хүнд ээжээс илүү үнэтэй, эрхэм хүн гэж үгүй. Та ээжийгээ баярлуулах гэж их хичээдэг байсан юм билээ?
-Би аавгүй өссөн. Ээж минь ах бид хоёрыг өсгөх гэж амьдралын өмнө толгой гудайж, өвдөг сөхөрч явсан. Амьдралын цас бороо, салхи, шуурганд унаж босч, бүдэрч, сөгдөж явахдаа ах бид хоёрыг хөлийг нь дөрөөнд хүргэсэн юм. Тэр үед ганц бие эмэгтэй хүн хоёр хүүхэд өсгөнө гэдэг хэцүү шүү дээ.
-Кинон дээрээ гардаг шиг ээжтэйгээ уулзахын тулд шоронгоос оргож байсан байх аа?
-Би уг нь 13 жилийн ялаар шийтгүүлсэн боловч 14 жил найман сар хоригдсон. Учир нь 13 жилийнхээ талыг буюу долоон жилийнхээ ялыг эдэлчихээд байхад ээжийн минь бие муудсан. Ээжийгээ эргэчихээд ирье гэтэл чөлөө өгөөгүй болохоор би оргосон. Түүнээс болоод миний ял нэмэгдсэн. Мэдээж ямар ч хүний хамгийн дотны хүн бол ээж нь. Намайг мөнгө төгрөгтэй мандаж явахад олон сайхан найз байсан.
Харин амьдралд алдаж, гундаад явахад минь ганцхан найз үлдсэн нь ээж минь л байлаа. Ямар ч байсан ээжтэйгээ уулзсан. Тэр үед бидний хамгийн сүүлийн уулзалт байсныг хэн нь ч мэдээгүй. “Би эргэж ирнэ ээ, ээж ээ” гэхэд минь “Ээж нь хүүгээ хүлээнэ ээ” гэж билээ. Ээждээ үнсүүлээд л гарсан. Түүнээс хойш ээж минь сарын дараа хорвоог орхисон.
-Тун харамсалтай байна. Таныг бас хоёронтоо амиа хорлох гэж үзсэн гэдэг үнэн үү. Магадгүй ээжийгээ алдчихаад ийм шийдвэр гаргаж байв уу?
-Би дээрээ ганц ахтай байлаа. Намайг шоронд байхад ах маань Дарханы замд ослоор нас барсан. Ингээд ээж ч үгүй, ах ч үгүй болсон би гараад хэн дээр очих билээ. Хэний төлөө, юуны тулд амьд яваагаа ч ойлгохгүй, амьдрал дэндүү хар бараан харагдсан учраас муу амьд явахаар сайн үхье гэж бодоод амиа хорлохоор шийдсэн.
-Гэхдээ л та одоо сайхан гэр бүлтэй, сайхан л амьдарч байна шүү дээ?
-Тийм ээ. Азаар надад сайхан гэр бүл, сайхан хамт олон заяасан. -Хэрэв та тухайн үед зөв залагдаад, магадгүй сэдсэн санаа тань санаснаар бүтсэн бол өнөөдөр та амжилттай явах байсан болов уу гэж бодогдож байлаа. Магадгүй чадалтай бизнесмэн, кино зохиолч, чадварлаг сэтгүүлч, мундаг улстөрч болсон байхыг үгүйсгэхгүй шүү дээ?
-Хэрэв тэгсэн бол ертөнцийн өнгийг танихгүй, бурхан байдгийг мэдэхгүй явах байсан биз. Гэхдээ Ганданд байдаг бурхан биш шүү. Намайг, чамайг, ертөнцийг бүтээсэн Есүс бурхныг би ярьж байна.
-Эцэст нь та кино хийх гэж яваад өөрөө киноны гол баатар болчихлоо? -Тийм ээ “Wisdom film” продакшны хамт олондоо маш их талархаж байна. “Wisdom film” продакшны гүйцэтгэх захирал В.Алтангэрэл, продюссер А.Уянга, гол дүрийн жүжигчин Б.Амарсайхан зэрэг чадварлаг залуустай хамтарч ажилласандаа баяртай байна.
-Ярилцсанд баярлалаа.

0 сэтгэгдэл:

Post a Comment