SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Monday, January 23, 2012

Анхням:Эротик хэсэг байхад би тайчихаас өөр яах юм бэ




 Жүжигчин Анхням Монголын кино урлагт төдийгүй хилийн чанадад авьяас чадвараараа үнэлэгдэж яваа урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг. Тэрээр....











Жүжигчин Анхням Монголын кино урлагт төдийгүй хилийн чанадад авьяас чадвараараа үнэлэгдэж яваа урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг. Тэрээр “Хоёр өдөр, гурван шөнө”, “Сексийн эрх чөлөө” зэрэг кинонд нүцгэлж, эротик дүр бүтээснээс хойш “тайчигч”, эротик хадагтай гээд олон янзаар цоллуулж эхэлсэн. Харин тэрээр ингэж цоллуулахдаа ихэд эмзэглэдэг бөгөөд “Заавал эротик хэсэг байж байж л кино үргэлжлэх гээд байхад би тайчиж, тоглохоос өөр яах юм бэ. Түүнээс биш Анхням дуртайдаа энд нэг эротик хэсэг нэмчихье гээд хувцасаа тайчаад зогсож байгаа юм биш. Тэр хэсэгхэн минутын дүрс уг кинонд гарах нь маш их ач холбогдолтой учраас ийм дүрсийг кинонд оруулж байгаа юм” хэмээн ойр дотныхондоо учирлан ярьдаг гэнэ лээ. Хэдийгээр гучин насанд эмэгтэй хүний гоо үзэсгэлэн жинхэнэ утгаараа бүрэлддэг гэдэг ч Анхням ахиад нүцгэлэхгүй гэж шийджээ. Олон залуу жүжигчин хүч түрэн гарч ирж байхад тэд нар л тоглоно биз, би ч ахиад эротик дүр бүтээхгүй гэж кино зохиолчдод сануулсан юм билээ. Анхням ингэж залуу жүжигчдэд халаагаа өгч эротик имижээсээ татгалзжээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment