SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Wednesday, January 25, 2012

БААВАРЫГ хэн илчилсэн бэ



“Дижитал” хамтлагийн ахлагч асан, Монголын хип хоп холбооны  тэргүүн Ш.Батбаяр буюу Баавар урьдчилан саатуулах төвд хоригдоод  10......








Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй 
“Дижитал” хамтлагийн ахлагч асан, Монголын хип хоп холбооны  тэргүүн Ш.Батбаяр буюу Баавар урьдчилан саатуулах төвд хоригдоод  10 гаруй хонож байгаа. Түүнийг хар тамхины хэргээр саатуулагдсан талаар хэвлэлээр хангалттай мэдээлэгдсэн.
“Дижитал” хамтлагаас гарснаас хойш түүний юу хийж яваа нь тийм ч тодорхой биш байлаа. Харин сүүлийн үед хурдан моринд гүнзгий “дурлаж” эхэлсэн төдийгүй өнгөрсөн зун Сэлэнгэ  аймгийн Ерөө сумын наадамд соёолон  айрагдуулсан сураг байсан. Хип хопчин Баавар ч үүндээ эрэмшиж Дархан-Уул аймаг байгуулагдсаны 50 жилийн ойд гурван насны морь уясан нь бүгд цээжинд ирж, эрийн шийр заасан. “Ингээд би моринд эргэлт буцалтгүй орлоо. Хурдан морь уях чинь маш нарийн юм байна.
Хараал хэлэхгүй, ялаа ч алахгүй. Ёс журамтай, дэг жаягтай байдаг аж.  Манай монгол залуучууд олноороо моринд орох хэрэгтэй. Яахав нэг гэм нь зардал л их гарах юм байна даа. Хийморьтой ажил хийж байгаа  юм  хойно зардал мөнгийг болгож л таараа” хэмээн ярьж байсан гэдэг.
Гэтэл энэ нөхөр гэнэт хар тамхи хэрэглэдэг болоод явчихлаа. Гэхдээ  Бааварын хувьд энэ нь шинэ зүйл биш байж. Урьд нь хар тамхины хэрэгт холбогдож Өршөөлийн  тухай хуульд хамрагдаж байсан. Үүнээс өмнө  2007 онд Б.Рагчаабазар гэгч залуугаас  урлагийнхан мансууруулах төрлийн    бодис худалдаж авдаг гэсэн мэдээлэл газар авч байв.
Энэ үед “Дижитал” хамтлагийн зарим гишүүд ч хэрэгт холбогдож ял сонссон. Мөн “Ice Top ” хамтлагийнхан тухайн үед хар тамхи хэрэглэсэн хэрэгт холбогдож байлаа. Харин энэ бүхнийг илрүүлэхэд Бааварыг цагдаа нар “нохойгоо” болгон ашигласан гэдэг юм билээ. Үүнээс л болж Баавар хамтлагийнхантайгаа түнжин хагарсан гэдгийг урлагийнхан хэлдэг. Түүнчлэн “Дижитал” хамтлаг Баавараас болж тарсан гэдгийг “Дижитал”-ынхан өөрсдөө ч ам алдсан. Түүнийг хэтэрхий амбийц хөөснөөс ийм явдал болсон гэдэг ч цаад учир нь хамтлагийнхаа гишүүнийг болон хип хопчдоо цагдаа нарт барьж өгснөөс болсон ч байж мэдэх аж. Түүнээс хойш тэрбээр мөрөө хөөсөн гэхэд болно. Ямар сайндаа л уяач болж байх вэ дээ. Гэхдээ түүнийг хар тамхины хэрэгт холбогдсоноос нь хойш “Ингээд сууж байхдаа таарсан амьтан” хэмээн зүхэх хүн урлагийнханд цөөнгүй байдаг бололтой. Тэрбээр олон хүнийг хар тамхи хэрэглэдэг, зарж борлуулдаг талаар цагдаад ховлож муут нь үзсэн аж. Манай цагдаагийнхан эхлээд хар тамхи гээч юмыг мэдэхгүй. Ямар юм болохыг асууж сураглаж явахад, Баавар ихээхэн тусалсан гэнэ. Харин энэ нь хожим хойно толгой дээр нь буусан нь энэ бололтой. Ямартай ч Баавар хар тамхины хэргээс бултах ямар ч боломжгүй болоод байгаа юм билээ. Дээрх хэрэгт эхлээд шалгагдаж эхэлсэн н.Алтай Хятадаас авчирсан “мөс”-өө Бааварт зарж байсан тухайгаа мэдүүлсэн байна. Түүнчлэн Бааварын гэрээс олдсон таблетка хэлбэртэй, эм шиг цагаан өнгийн бодис нь мөн л хар тамхи болох нь тогтоогджээ. Ингэж Баавар баригдсанаар урлаг соёлын салбарт олны танил болсон 10 гаруй хүн хар тамхи хэрэглэдэг болох нь тогтоогдоод байгаа аж. Бидний залуу үе энэ хэдэн ,дуучид, урлагийн залуусыг харж дуурайж, хүмүүждэг гэхэд болно. Гэтэл энэ үлгэр дуурайл болох залуус нь ийм байдлаар үлгэр жишээ үзүүлж байх ч гэж дээ.
Д.БААТАР
logo

0 сэтгэгдэл:

Post a Comment