SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, February 2, 2012

100 жилийн настай байшинтай гэрлэжээ


Америкийн Сиэтл хотын оршин суугч Вавилония Альваз өөртөө ер бусын хань сонгож, 107 жилийн өмнө барьсан.....










 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
Америкийн Сиэтл хотын оршин суугч Вавилония Альваз өөртөө ер бусын хань сонгож, 107 жилийн өмнө барьсан байшинтай албан ёсоор гэрлэлтээ батлуулжээ. Альваз бол «Сиэтлийг эзэл» эсэргүүцлийн ажиллагаанд оролцогч бөгөөд өөрийнхөө гэрлэлтийг ижил хүйстний гэж нэрлэсэн тухай «Huffington Post» сонинд бичсэн байна. Өөрийнхөө үйлдлээр бүсгүй уг барилгыг нураахаас аварна гэж найдаж байгаа ажээ.
Хотын эрх баригчид агуулахын зориулалтаар барьсан хуучны барилгыг нурааж оронд нь дээд зиндааныхны орон сууц барихаар төлөвлөсөн байна. Альваз Фейсбүүк дэх өөрийн хуудсандаа энэ байшинд бас өөрийн амьдардаг дүүрэгтээ маш их хайртай болохоо бичжээ.
Гэрлэх ёслол ном журмынхаа дагуу явагдсан бөгөөд Альваз хуримын даашинз өмсч «дурлалт байшингаа» үнсчээ. Хуримын ёслолд 30 орчим хүн уригдсан байна.
Хайр дурлал нь хуучин агуулахыг аварч чадна гэдэгт Вавилония найдаж байгаа бөгөөд харин хотын эрх баригчид болон барилгачид байшинг нураах ажлаа үргэлжлүүлсээр байгаа гэнэ. Тиймээс «эзлэгч» маань удахгүй бэлэвсэн эхнэр болж магадгүй бололтой.


Эх сурвалж: “Монцамэ”
 

0 сэтгэгдэл:

Post a Comment