SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, February 2, 2012

Кеннедитэй холбоотой бас нэг бичлэгийг нийтэлжээ



Жон Кеннедийг амь үрэгдсэнийх нь дараа Вашингтон руу авч явах үеэр ерөнхийлөгчийн нисэх  ....







Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
Жон Кеннедийг амь үрэгдсэнийх нь дараа Вашингтон руу авч явах үеэр ерөнхийлөгчийн нисэх онгоцны бүхээгт болсон ярианы бичлэгийг АНУ-ын Үндэсний архив олон нийтэд ил болголоо.
Алга болсон гэж тооцож байсан 42 минутын дуу бичлэгийн хальснаа ерөнхийлөгчийн цогцсыг хааш нь аваачих, тэрчлэн Кеннедийн ээжийн утсаар ярьсан яриа бичигдсэн байна. Эдгээр материалыг Жон Кеннедийн туслахуудын нэгийн өмч хөрөнгийг худалдан авсанг ховор бичиг баримт наймаалдаг нэгэн хүн өгчээ.
Бичлэгээс 1963 оны 11 дүгээр сарын 22-нд Далласт аймшигт буун дуу гарсны дараа АНУ-ын дээд удирдлага уй гашууд хэр автсан байсныг мэдэж болох аж. Ерөнхийлөгчийн тангаргаа дөнгөж өргөөд байсан Линдон Жонсоны дуу хоолойг сонсож болох юм. Чухам тэрбээр Роуз Кеннедид хүү нь амь үрэгдсэнийг утасдаж хэлжээ.
«Бурхан надад ямар нэг юм хийх боломж өгсөн болоосой. Бид таны хамт гашуудаж байна. Их баярлалаа, их баярлалаа. Та Жект, Жек танд хайртай байсныг би мэднэ» гэж Линдон Жонсон Роуз Кеннедитэй ярьсан байна.Түүний хамт төрийн тэргүүний онгоцонд хувцас нь цусанд будагдсан Жеки Кеннеди байжээ.
Кеннедитэй таарч тохирдоггүй байсан АНУ-ын Агаарын цэргийн хүчний штабын дарга Кертис Лемей хаана байгаа нь тодорхойгүй байсныг энэ бичлэг нийтэд дэлгэжээ. Бичлэгээс үзвэл, туслах нь генералтай холбогдохыг оролдож байв.
«Генерал Лемэй С-140 нисэх онгоцонд яваа. Тэрбээр буцаад ирж явна. «Грэндсан» гэдэг нь түүний нууц нэр. Би түүнтэй яримаар байна. Одоо түүнтэй холбоо барьж чадахгүй бол хожимдоно, тэрбээр хагас цагийн дараа газардана» гэж туслах нь ярьжээ. Энэ бичлэг албан ёсны тайланд яагаад ороогүй вэ гэдгийг нууц бичиг баримт судлагчид хөндөх болно гэж шинжээчид үзэж байна.


Эх сурвалж: “Монцамэ”

0 сэтгэгдэл:

Post a Comment