SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, February 2, 2012

Өршөөл даадаггүй НҮГЭЛТНҮҮД


 Өршөөл даадаггүй НҮГЭЛТНҮҮД

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2009 оны долдугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Өршөөлийн тухай хууль батлагдаж байлаа.
Тэр жилдээ үндэсний баяр наадмаар......






 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй


Одоогоос гурван жилийн өмнө буюу 2009 оны долдугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Өршөөлийн тухай хууль батлагдаж байлаа.
Тэр жилдээ үндэсний баяр наадмаар олон хоригдол Өршөөлийн хуульд хамрагдан суллагдаж байсан түүхтэй. Одоо ярихад энэ бол түүх. Өршөөлийн хууль батлагдаж гарснаараа олон хүнийг баярлуулсан. Санамсар болгоомжгүйгээс гэмт хэрэгт холбогдсон залууст амьдралдаа алдаагаа залруулах боломжийг олгож байсан байх. Түүний хажуугаар санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн, хүний амь нас хохироосон нүгэлтнүүдийн зүүгдэх “олс” болсныгбас үгүйсгэх аргагүй.
Төр засаг өршөөж болно оо. Тухайн хүний цаашдын ирээдуйдээ итгэх итгэлийг алдуулахгүй, шорон оронд явуулж, хүн араатан бэлтгэхээс сэргийлэх нэг арга энэ мөн. Өршөөлийн хуулийг буруутгаад байх шаардлага алга. Гэхдээ хэнийг өршөөх, өршөөхгүйг л харин ялгаж салгадаг баймаар байна. 2010 оны дундуур гэхэд өршөөлөөр суллагдсан 1000 гаруй хэрэгтнэзс дахин гэмт хэрэг хийсэн, тэр дотроо онц ноцтой жигшүүрт хэрэг үйлдсэн 20 гаруй хүн гарч, хайр даадаггүй ясны гэмт хэрэгтэн болохоо харуулсан. Энд хулгай хийсэн, хүн залилсан, танхайрсан гээд жижиг гэх тодотголтой гэмт хэрэг хийсэн нөхдүүдийг дурьдсангүй. Хэрвээ тэр бүхнийг дурьдвал 2009 оноос өдийг хүртэл өршөөгдсөн хүмүүсийн тал нь дахин гэмт хэрэг үйлдсэн гэх ангилалд багтах байх. Жишээ нь, Булган аймгийн Тэшиг сумын иргэн А.Цагаанхүүгийн 13-хан настай охиныг өршөөлөөр суллагдсан “Махан толгойт” хочит алуурчин Тулгаа гэгч гурван удаа хүчирхийлж, 57 удаа заазуурдаж амь насыг нь хөнөөсөн. Тулгаа бол өршөөлийн хуульд хамруулаад байхааргүй араатан байсан нь эндээс харагдаж байгаа биз.
Гэтэл өнөөдөр хэдхэн төгрөг хулгайлсныхаа төлөө шоронгийн өмхий өрөөнд ялзарч, өршөөгдөж чадахгүй байгаа хүмүүс олон байна. Ерөнхийлөгчийн гаргасан хуулийг хууль хяналтын байгууллага болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан сайн биелүүлж, зөв хүнээ өршөөлд хамруулж чадахгүй байна. Яавч өршөөж болохгүй хүнд гэмт хэрэгтнийг өршөөсний бодит жишээ бол П.Сумъяажав гэгч. Хүмүүс түүний үйлдсэн хэргийн талаар бага сага, зарим нь бүр сайн мэдэх байх. Гэхдээ дахиад сануулъя. Тэрбээр шунахайн сэдэлтээр 2009 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Д.Бямбадоржтой урьдчилан үгсэн тохиролцож, Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух иргэн О-гийн гэрээс эд зүйл “дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулж, 11 сая 400 мянган төгрөг, 100.000 төгрөгийн үнэтэй “Коника” маркийн гэрэл зургийн аппарат зэргийг дээрэмдсэн. Энэ үедээ тавхан настай Н-ийн хоолойг хэрчиж, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгээгээр хөнөөсөн. Мөн 12 настай О-гийн хоолойг хэрчсэн. Уг нь Баянгол дүүргийн шүүхээс тэдэнд 15 жилийн хорих ял оногдуулсан ч насанд хүрээгүй гэх шалтгаанаар өршөөсөн.
Гэтэл өнөөх өршөөлөөр суллагдсан насан хүрээгүй “мангас” чинь дахиад бусадтай нийлж бүлэглэн гэмт хэрэг үйлдээд явж байна. Энэ сарын эхээр Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн ломбардыг 4-5 этгээдийн хамт бүлэглэн тоносон гэсэн дуудлага цагдаагийнханд ирсэн юм билээ. Хэрэг гарснаас хойш 18 хоногийн дараа П.Сумъяажав тэргүүтэй этгээдүүдийг баривчилсан. Тэд ломбарднаас алт, монет, мөнгөн эдлэл, бэлэн мөнгө, гар утас зэрэг үнэт зүйлсийг бүгдийг нь авсан байна. Улмаар зарим нэгийг нь зарж, хулгайлсан зүйлсээ хувааж авчээ. Тэдний нэг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр аравдугаар хороолол орчимд ломбарднаас хулгайлсан гар утсаа барьж явахад нь цагдаагийнхан саатуулснаар энэ хэрэг илэрсэн юм билээ. П.Сумъяажав нь мөрдөн байцаалтад өгсөн анхны мэдүүлэгтээ ломбард тонох хэргийг анх санаачилж, таньдаг найзуудаа татан оролцуулсан болохоо хүлээжээ.
Мөн тавуулаа уг хэргийг бүлэглэн үйлдсэн ч хоёр нь баривчлагдаагүй гэнэ. Тэднийг цагдаагийнхан эрэн сурвалжилж байгаа аж. Цагдан хоригдоод байгаа залуусын гэрт нэгжлэг хийхэд ломбарднаас алдагдсан зарим үнэт зүйлс олдсон ч ломбардад онц их хэмжээний хохирол учирсан нь тогтоогдсон. Түүгээр барахгүй цайрсан гэмт этгээд энэ удаагийн хамсаатнуудтайгаа хамт ОХУ-руу хил даван оргон зайлахаар ярилцаж байсан гэж байгаа. Хэрвээ энэ хэрэг илрээгүй бол П.Сумъяажав гэгч галзуурсан хүн араатан дахиад ч хүний хоолой хэрчихийг үгүйсгэх аргагүй. Хоёрын хоёр нялх охины хоолойг гэрчихэд ч, ломбард ухаж, дээрэмдэж иргэдэд 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулахад ч тэр гол дүрд тоглосон. Түүнийг хүн алсан, эрэмдэглэснийх нь төлөө төр зүгээр л өршөөчихсөн нь насанд хүрээгүй хүүхэд хүн алж болно оо гэсэн сэдлийг бусдад төрүүлсэн гээд хэлчихэд хатуудахгүй биз. Энэ мэт өршөөл даадаггүй нүгэлтнүүдийг одоо арай ч 5, 10-хан жилийн ял өгч эрхлүүлэхгүй байлгүй дээ.
Даяар монголН.Пунцаг

0 сэтгэгдэл:

Post a Comment