SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, February 2, 2012

«Женко»-гоор өвчилсөн АН хоёр хуваагдах гэнэ



 Сүүлийн үед намын даргатайгаа үзэлцдэгээрээ од болоод байгаа “Женко” Х. Баттулга бүр дараагийн Ерөнхий.....







 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

 Сүүлийн үед намын даргатайгаа үзэлцдэгээрээ од болоод байгаа “Женко” Х. Баттулга бүр дараагийн Ерөнхий
сайдаар өөрийгөө өргөмжлөөд байгаа. Үнэхээр ч түүний Үндэсний зөвлөлдөх хорооныхоо хурлын өмнө хэвлэлээр өгч байсан ярилцлагууд, хийж байгаа мэдэгдлүүдийг харахад овоохон бэлтгэлтэйгээр үзэлцэх нь дээ гэж харагдаж байсан. Гэвч мань хашир намдаа удирдах түвшний ажил хийж байгаагүй болохоор Үндэсний зөвлөлдөх хороондоо тийм ч нөлөөтэй бус гэдэг нь харагдан ялагдаад өнгөрсөн. Нам дотроо МоАХ гэдэг томоохон фракцийн эцэг гэдгээрээ эрдсэн “Женко” харин ачир дээрээ арай л бядгүйдэх нь гэдгээ ойлгосон гэдэг. Иймээс ч сэрцгээе, босоцгооё гэж ирээд л цагаан морин жилээр тэмцэж байсан хуучин партизануудынхаа цөсийг нь баахан хөөргөх ажиллагаа явуулж эхэлжээ. Харин үүний цаад санаа нь нэгэн цагт намаа хоёр хуваан “заваарах” гэж байгаа хэмээн ярилцахыг сонслоо. Ноён “Женко” хэдэн сарын өмнөөс М.Энхсайхантай хүзүү сэрээ холбох болоод байгаа гэх талаар улс төрийн хүрээнийхэн ид ярьж байна. Хэрвээ энэ бүхэн үнэн бол тэр хоёртой хамтрахаар гуравдугаар Ерөнхийлөгч Н.Энхбаяр гар барилцаад сууж байгаа нь тодорхой.
Ийм яриаг улс төрийн хүрээнийхэн зүгээр ч нэг зохиогоод ярьчихдаггүй. Гашуун ч гэсэн үнэн түүх хэсэг хугацааны дараа биеллээ олдог гэдгийг М.Энхсайхан Ардчилсан намыг орхисноор Н.Энхбаяр Ардын намаас гарснаар жишээ болгож болно. Тэмцэгчдийг өдөөдөг, тэднийг дагуулдагаараа алдаршаад, гаршаад байгаа Н. Энхбаяр, М.Энхсайхан нартай Х.Баттулга нийлснээр хамтарсан тэмцэл хийх гэж байгаа тухай ч чих дэлсэх боллоо. Х.Баттулга намын дарга Н. Алтанхуягаа хамтарсан Засгийн газраас гарах шийдвэрийг дур мэдэн гаргасан гэдэг үндэслэлээр буруутгаж гол тоглолтынхоо сценарийг түүгээр дөрөөлөн хийхээр шийдээд байгаа. Иймээс ч тэрбээр орон нутгийн МоАХ-ны гишүүдээ хөдөлгөж энэ асуудлыг дахин сөхөх, бүр болохгүй бол улстөрийн тэмцэл хийж, одоогийн намынхаа удирдлагуудын эсрэг босохоор шийдсэн байна. Түүний эл санааг ч М.Энхсайхан хөх инээдээ барьж ядан дэмжиж байгаа ажээ. Мэдээж хэрэг намаасаа гарын таван хуруунд багтах хэдхэн хүнтэй хөөгдөж байсан М.Энхсайханд үүн шиг сайхан өгөөш хаанаас олдох билээ.
Харин Х.Баттулгын энэ л суудиын төлөөх тэмцлийн гайгаар Ардчилсан нам нь хоёр хуваагдах аюулын ирмэгт ойртоод байна. Үйл явддыг эргэн сөхвөл Х.Баттулга ЗТБХБ-ын сайдын ажлаа хараахан өгч амжаагүй, харин хийсэн ажлаа дүгнэж цэгцлэх үе мөчтэй зэрэгцүүлэн “өөрийг нь өдий хүртэл ажил хийлгээгүй гол буруутан нь Засгийн газрын кабинет. Тэр дундаа энэ асууддыг дуугүй өнгөрөөсний гол буруутан нь Ардчилсан намын дарга. Нэг хэсэг дуугүй харлаа, гэтэл Н.Алтанхуяг ерөөсөө хөдөлсөнгүй. Тиймээс Засгийн газраас гарах шаардлагатай байна” хэмээн мэдэгдсэн нь аль ч өнцгөөс харсан улс төрийн тоглолт байсан нь өдгөө илт боллоо. Мөн түүний хүсч байсанчлан энэхүү тоглолт түүнд нэмэх оноо авчирч олон нийтээр хөөрхийлүүлж чадсан.
Иймээс ч Х.Баттулга сайдын хариуцсан салбар муу оноо авсан ч Н. Алтанхуягийн болон кабинетийнх нь буруу болж харагдахаас уг хунд ямар нэгэн гэм ирэхгүй нь лавтай болоод байгаа. Мөнгөөр бүхнийг шийддэг гэдгээ батлан байн байн байр тараадаг үндэсний хөрөнгөтөн тэрбээр харин хүчтэй улстөрч мөн үү гэвэл шуудхан л толгой дохих хүн хэр олон тааралдах бол оо. Ямартай ч ардчиллын анхдагчдын гол фронт болсон МоАХ-ыг худалдаж авсан гэгддэг. Тэрбээр өнөөдөр Ардчилсан намаа бүхэлд нь өөрийн болгохоор улайран зүтгэж байна. Ардчилсан намын нөлөө бүхий ноёнтон түүнд сонгуулийн өмнө намынхаа рейтинг болоод нэр хүндийн асуудалд өчүүхэн ч санаа зоволгүйгээр зүтгэж байгаагаа хоёр америкаар хийлгэсэн судалгааны дүнгээр намынхаа даргыг гаргалгүй доош хийж байснаас ч харж болно. Ийнхүү ил цагаандаа гаран тэмцэлдээд эхэлсэн “Женко” М.Энхсайханы араас намаасаа хөөгдөх үү, түүнтэй хүч хавсран Н.Алтанхуягийгаа буулгаж авах уу гэдгийг харах л үлдлээ. Ямар ч байсан Ардчилсан намын энэ олон толгойнуудын гаргаж байгаа энэ мэт үйлдлүүд сонгууль дөхөж буй энэ үед сайн үр дагавар авчрахгүй гэдэг нь тодорхой. Ядаж л гишүүд нь хэдэн толгойнхоо хэнийг дагахаа мэдэхгүй самгардацаах нь байна шүү дээ.
М.Мөнхчимэг

0 сэтгэгдэл:

Post a Comment