SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Saturday, January 21, 2012

“Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн “ихэр”-ийг баривчилжээ





 Мөнгө төлж онгон охидтой унтсан гэх хэрэгт сэжиглэгдэж байсан “МонУран” ХХК-ийн захирал Б.Наранхүүг “Анод”, “Зоос” банкны дампуурлын хэрэгт холбогдуулан./....





Мөнгө төлж онгон охидтой унтсан гэх хэрэгт сэжиглэгдэж байсан “МонУран” ХХК-ийн захирал Б.Наранхүүг “Анод”, “Зоос” банкны дампуурлын хэрэгт холбогдуулан хорьсон гэх мэдээлэл бий. Хэдийгээр уг мэдээлэл батлагдаагүй боловч ЭЦГ-аас Б.Наранхүүг хорьсон сурагтай байна.
Үүнтэй зэрэгцэн “МонУран” ХХК-ийн захирал Б.Наранхүүтэй андуурсан гэгдээд буй насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт уруу татсан гэх Гүрдоржийн Наранхүүг цагдан хорьсон аж. Эх сурвалжийн мэдээлснээр хэрэгт шалгагдах явцдаа Сингапур улс руу зугтсан Гүрдоржийн Наранхүүг энэ долоо хоногийн эхээр Монголд ирэхэд нь албадан саатуулсан гэнэ. Гэхдээ хэрэгт сэжиглэгдээд хил даван зугтсан Гүрдоржийн Наранхүү гэнэт яагаад эх орондоо ирсэн нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.
Учир нь энэ хэргийн анхны сэжигтэн болох “МонУран” ХХК-ийн захирал Б.Наранхүү нь Гүрдоржийн Наранхүүг Монголд ирэхээс хэдхэн хоногийн өмнө Сингапур явчихаад ирсэн гэнэ. Энэ нь “Мон-Уран”-ы Б.Наранхүүг Сингапурт очиж Гүрдоржийн Наранхүүтэй тохиролцсон байх гэдэг хардлагыг төрүүлээд байгаа юм.
Харин “Мон-Уран”-ы Б.Наранх үүгийн өмнөөс нь хэрэг хүлээх гэж байна гэх хардлагыг төрүүлж буй Гүрдоржийн Наранхүү эмч мэргэжилтэй. Тэр дундаа охидын онгон хальсны чиглэлээр эмчилгээ хийдэг байжээ. Иймээс энэ чиглэлээр гаршсан Гүрдоржийн Наранхүү онгон охидтой унтдаг гэх хэргийг хэрхэн замхруулах аргаа олсон бололтой. Эл хэргийн тухайд “МонУран”-ы Б.Наранхүү мөнгө төлж, онгон охидтой унтдаг гэсэн мэдээлэл цацагдсаны дараа Гүрдоржийн Наранхүү хэмээх өөр хүн дээрх хэргийг үйлдсэн хэмээн яригдсан. Харин Г.Наранхүү нь хил даван зугтсанаар хэргийг шалгах явц удаашраад байсан билээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment